Сэтгүүл зүйн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг бол баримт. Харин хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр баримтыг хуурамчаар үйлдэх боломж ч нэмэгдлээ. Сэтгүүлчид хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зураг, видеог хэрхэн шалгах талаар олон улсын туршлагатай гэрэл зургийн сэтгүүлч Жон Смокийн зөвлөмжийг санал болгож байна. Энэхүү зөвлөмжийг тэрбээр АНУ-ын жижиг, орон нутгийн хэвлэлүүдэд зориулан сүүлийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө боловсруулж өгч байжээ.
Өнгөрсөн баасан гарагт Монголын баримт шалгах Factcheck.MN-ээс сэтгүүлчдэд зориулсан "Сошиал видео бүтээх ба AI ашигласан контентыг таних нь" практик сургалт зохион байгуулав.
Сургагч Жон Смок нь Нью-Йорк хотын CUNY-ийн Крэйг Ньюмаркийн Сэтгүүл зүйн сургуулийн гэрэл зургийн сэтгүүл зүйн хөтөлбөрийн захирал юм. Тэрбээр Associated Press, SIPA Press агентлагт ажиллаж байсан бөгөөд бүтээлүүд нь The New York Times Magazine, Newsweek, Paris Match, Der Spiegel зэрэг хэвлэлд нийтлэгдсэн.
Смок сэтгүүл зүйн редакц, сэтгүүлчид хиймэл оюун ухаан ашиглах тодорхой журамтай болж уншигчидтайгаа ил тод харилцах нь нэн чухал гэдгийг онцлов.
Смок зөвлөмжөө сургалтын үеэр танилцуулж, дараа нь хоёр нүүр баримт бичиг хэлбэрээр бидэнтэй хуваалцсан юм. Түүний гол зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хиймэл оюун ухааныг хэрхэн ашигладгаа редакц вэбсайтдаа тодорхой зарлах ёстой. Дотооддоо мэргэжлийн туршлагад тулгуурласан систем бий болгож, ийм чадвартай хүн ажилд авах эсвэл ажилтнуудаа сургахад анхаарах хэрэгтэй.
Редакц бүрийн нөөц хязгаартай учир иргэний үймээн, улс төрийн сэдэв, байгалийн гамшгийн мэдээ зэрэг эрсдэл өндөртэй нийтлэлийг онцгой нягталж шалгах нь оновчтой.
Смокийн хэлснээр хамгийн сайн журам доороос дээш боловсрогддог. Өөрөөр хэлбэл, өдөр тутам мэдээ бэлтгэдэг гэрэл зургийн редактор, сэтгүүлчид юу үр дүнтэй болохыг тодорхойлох нь мэдээ бэлтгэх өнөөгийн практикийг сайн мэдэхгүй удирдлагаас илүү оновчтой. Тиймээс журмыг мэргэжилтнүүд боловсруулж, удирдлага баталж, олон нийтэд нээлттэй зарлах нь зүйтэй.
Хиймэл оюун ухаан ашиглах бол бүтээсэн дүрсээ заавал тэмдэглэж, уншигчдад ил тод мэдэгдэх ёстой. Мэдээний нийтлэлд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг хэзээ ч ашиглаж болохгүй. Харин бодит гэрэл зураг мэт дүрсийн оронд чимэглэл зураг бүтээхэд ашиглах нь оновчтой гэв.
Сэтгүүл зүйн редакц хиймэл оюун ухааны дүрсийг хэзээ юунд ашиглаж болох, хэзээ юунд ашиглаж болохгүйг тохиролцож, тодорхой босготой байх ёстой.
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, видео түгээмэл болжээ. Смокийн хэлснээр тэдгээрийн улам олон хэсэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой бөгөөд заримыг нь төрийн албан тушаалтнууд өөрсдөө тарааж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж байна. Хуурамч баримтыг илрүүлэх, нягтлах онлайн хэрэгслүүд олширч байгаа ч одоогоор аль нь ч хангалттай үр дүнтэй биш, хувиар гаргадаг үр дүн нь заримдаа бодит зургийг хиймэл гэж буруу тодорхойлдог. Тиймээс туршлагатай редакцууд ганц хэрэгсэлд найдалгүй, хэд хэдэн аргыг хослуулж, үр дүнг бусад шинжилгээтэй харьцуулан дүгнэдэг.
Смок хэрэгслээс өмнө сэтгүүлзүйн дөрвөн энгийн асуултаас эхлэхийг зөвлөж байна. Эх сурвалж нь хэн бэ, итгэл хүлээхүйц үү? Тухайн үйл явдлын өөр зураг, видео, баримт бий юу? Газар, цаг агаар, огноо зэрэг нөхцөл нь таарч байна уу? Энэ контентоос хэн ашиг хүртэж, хэн хохирох вэ?
Хиймэл оюун ухаан нарийн ширийн зүйл дээр алдаа гаргасаар байна. Арын дэвсгэр дээрх жижиг бичиг, тоо ихэвчлэн гажсан, уншигдахгүй байдгаар нь таньж болно. Сүүдэр, гэрлийн чиглэл зургийн бусад хэсэгтэй таардаггүй. Арьс хэт гялалзсан, өнгө хэт тод харагддаг. Видеонд нүүр царай кадр хооронд зөрөх, хөдөлгөөн бүдэг, сүнс мэт харагдах тохиолдол бий. Мөн зургийн огноо, байршлын мэдээлэл агуулсан мета өгөгдөл байхгүй эсвэл утгагүй байх нь өөрөө сэжүүр болно. Гэхдээ аль ч шинж тэмдэг дангаараа баталгаа болохгүй, харин олон аргыг зэрэг ашиглаж хуурамч баримтыг таньж болно.
Ажилтнуудаа сургахдаа The New York Times-ын бодит болон хиймэл зураг, видеог ялгах асуулт хариултыг ашиглаж болохыг тэрбээр санал болгов.
Редакц дотор баримтлах журам:
Уншигчдын өмнө баримтлах журам:
Зураг, видеог хэрхэн шинжилж, ямар шийдэлд хүрснээ тайлбарлах нь уншигчдыг хиймэл оюун ухааны талаар соён гэгээрүүлэх арга болно гэж Смок зөвлөв.
Тэрбээр хуурамчийн нүдэнд харагдах шинж тэмдэг удахгүй алга болно гэж сануулав. Түүний хэлснээр урт хугацаанд хамгийн найдвартай хамгаалалт нь эх үүсвэрийг тогтоох, зургийн гараас гарт шилжсэн тасралтгүй гинжийг хадгалах, бие даасан эх сурвалжаар баталгаажуулах, хиймэл оюун ухааныг хэзээ ашиглаж болохыг тодорхой заасан журам юм.
Монголын сэтгүүлчид ч хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажилдаа аль хэдийн нэвтрүүлжээ. Business.mn сайтын эрхлэгч Д.Даваадорж үүнийг сэдвийн судалгаанаас эхлээд эцсийн хувилбарыг хянах хүртэл бүх шатанд ашиглаж байна. Тэрбээр хэлэхдээ "Миний хувьд хиймэл оюун ухааныг сэдвийн судалгаа хийх, авсан ярилцлагаа буулгах, цэвэрлэх, нийтлэлийн өнцгүүд боловсруулах, эх сурвалжийн хүрээгээ тогтоох, тэлэх зэрэгт өргөн ашиглаж байна. Мөн нийтлэлийн эх, сэтгүүлийн эхний хувилбар бэлэн болсон үед техник редакторлалт хийхэд тогтмол ашигладаг. Түүнчлэн тоон мэдээлэл, судалгааны материалд дүн шинжилгээ хийхэд ашиглаж байна" гэв.

Гэхдээ хиймэл оюун ухаан ашиглахдаа хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй гэж Д.Даваадорж онцолж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааны боловсруулсан баримт, мэдээллийг эргэн нягталж, баталгаажуулах, промпт өгөхдөө бүтээлч, шүүмжлэлт хандлага баримталж, промптын арга зүйд суралцах, эх сурвалжийн найдвартай байдлыг шалгах, нэг эх сурвалжийг нөгөөгөөр баталгаажуулахад хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг юм. "Хиймэл оюун ухааны технологи мэдээлэл цуглуулах, боловсруулах хурдыг нэмж байгаа ч нийтлэлтэй холбоотой шийдвэр гаргахад сэтгүүлчийн хариуцлага, ёс зүйн мэдрэмж улам чухал болж байна" гэж тэрбээр дүгнэв.
Дэлхийн томоохон редакцууд ч ийм зарчим баримталдаг. Тухайлбал, The New York Times 2024 онд баталсан журамдаа гарчиг, хураангуй бэлтгэх, засвар санал болгох, ярилцлагын асуулт санаачлахад хиймэл оюун ухаан ашиглахыг зөвшөөрсөн. Харин нийтлэл бичүүлэх, эх сурвалжийн нууц мэдээлэл оруулах, тэмдэглэгээгүйгээр хиймэл зураг, видео нийтлэхийг хориглосон. Хиймэл оюун ухаан ашигласан аливаа ажил сэтгүүлчдийн шалгасан баримтаас эхэлж, редакторын хяналтаар орох ёстой бөгөөд нийтэлсэн бүх зүйлийн хариуцлагыг сэтгүүлч хүлээнэ.
Гэхдээ бусдын туршлагыг шууд хуулах шаардлагагүй. "Монгол бол АНУ эсвэл өөр улс биш. Бусад улсаас суралцаж болно, гэхдээ Монголын соёл, ардчиллыг хамгаалах үүднээс өөрт тохирохыг та нар өөрсдөө шийдэх ёстой" гэж Жон Смок хэлсэн юм.
Хиймэл оюун ухаан бол сэтгүүлчийн хэрэгсэл, орлогч биш. Ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэдэг ч баримт шалгах, нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээх нь сэтгүүлчийн үүрэг билээ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын туршлагыг үндэс болгон өөрт тохирсон богино, ойлгомжтой журам батлах нь баримтыг, улмаар уншигчдын итгэлийг хамгаалах эхний алхам болно.
| ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ |
|
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |