• Өнөөдөр 2026-10-27

NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ

No Brand нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гурав дахь салбараа 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагт Цайзад нээхээр төлөвлөж байна.

No Brand нь чанартай, боломжийн үнэтэй, өдөр тутмын хэрэглээнд тохирсон өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн танил болсон брэнд юм. Тус брэнд нь бүтээгдэхүүний сав баглаа боодол, маркетингийн шаардлагагүй зардлыг бууруулж, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү боломжийн үнээр хүргэхийг зорьдог.

No Brand дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, гэр ахуйн хэрэгслээс гадна сүү, талх, шинэ хүнсний ногоо зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.

Шинээр нээгдэх тус салбар нь Цайз болон Баянзүрх дүүргийн ойр орчмын оршин суугчдад чанартай, боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг гэртээ ойроос, тав тухтай орчинд худалдан авах боломжийг бүрдүүлж байна.

Салбарын нээлтийг тохиолдуулан бэлэгтэй урамшуулал хэрэгжүүлэх бөгөөд:

  • 68,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30 литрийн багтаамжтай эко тор;
  • 108,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 литрийн багтаамжтай эко тор тус тус бэлэглэнэ.

Дэлгүүрийн байршил:

Баянзүрх дүүргийн 22-р хороо, Их Цайз төвийн замын урд байрлах PC Mall худалдааны төвийн 1 болон B1 давхарт.

Та бүхнийг No Brand Цайз салбарын нээлтэд хүрэлцэн ирж, чанартай бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авахыг урьж байна!

 

 


NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188