Өмнө нь Оюутолгой тойрсон асуудал улстөрчдийн сонгуулийн сурталчилгаа, пи-ар эсвэл хэн нэгний эрх мэдэлд хүрэх бамбай болж, Оюутолгойтой холбогдсон толгойтой болгон нь буруудаж явсан үе. Харин өдгөө тэр үеэ болвол Оюутолгойгоо магтахтайгаа, бүр ногдол ашгаа яриад улсын төсвөө санхүүжүүлэх үү, дансандаа авах уу гээд маргадаг болжээ..
Саяхан ногдол ашиг ярих нь битгий хэл энэ том төсөл өөрөө хэрүүл, маргаан, хэн нэгний ашигладаг “өнцөг” байв. Оюутолгой төслийн алдаа нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ. Тодруулбал, тус гэрээгээр манай тал Оюутолгойн 34 хувийг эзэмшихээр болсон байдаг. Ингэснээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зардлын 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани гаргах үүрэг хүлээсэн. Гэсэн ч тухайн үед манай талаас төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг санхүүжүүлэх чинээгүй байлаа. Тиймээс ч манай орны гаргах санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас зээл хэлбэрээр гаргаж, тухайн мөнгөө ногдол ашиг хуваарилж эхлэх үеэр манай авах ёстой ногдол ашгаас суутгаж авахаар тохирсон байдаг. Иргэд ирээдүйд “Оюу толгой” төсөл ашигтай ажиллаж эхлэх үед ногдол ашиг авна гэсэн хүлээлттэй байсан ч үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын зардлын зээлэнд суутгагдахаар гэрээндээ заагдсан байсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээний гол алдаа, басхүү байгуулагдсан цагаасаа шүүмжлүүлж ирсэн шалгаан нь тэр юм. Харин дараад нь 2015 онд Дубайн гэрээг хийж, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зардлын санхүүжилтээ 6.8 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл үүнээс хойш болсон “Оюутолгой” төслийг тойрсон олон жилийн маргааныг тоймлоё.
.jpeg)
"Оюутолгой" төсөлтэй холбоотой одоо үүсээд буй асуудлууд, үйл явц Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнөөс эхлэлтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар “Оюутолгой” ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг “Оюутолгой” ХХК нь “Туркойс Хилл” компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан гэдэг.
Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж, 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байлаа…
.jpeg)
2019 оны долдугаар сарын 16-нд “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацааг 16-30 хүртэл сараар хойшлохоор байгаа тухай мэдэгдэж, асуудлын эхлэлийг тавьсан гэж болно.
Тодруулбал, тухайн үед“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох нь тодорхой болсон. “Рио Тинто” компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарласан байдаг. Энэ нөхцөл байдлаар бол манай улсын 34 хувьд ногдох өр 22 тэрбум ам.доллар болох тооцоолол гарч, асуудал хурцадсан юм.

Асуудал хурцдаж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байдаг.
УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар Ажлын хэсэг байгуулан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас яриа хэлэлцээр эхлүүлсэн. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байв. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноор энэ Ажлын хэсгийг түүний кабинетын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалсан байдаг.
Засгийн газрын Ажлын хэсгийн даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байх үедээ буюу 2020 оны арваннэгдүгээр сард гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан зэрэг асуудалд холбогдуулан ямар шалтгаанаар зардал өсөж, бүтээн байгуулалт хойшилсныг тодруулахаар Хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг “Рио Тинто” компанид албан ёсоор хүргүүлсэн. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналын дагуу Тусгай хороо байгуулж, хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргаж байлаа.

Улмаар Тусгай хорооны томилсон хөндлөнгийн шинжээчдийн баг 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тухайн оны наймдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэж гарав. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” компаниас манай Засгийн газарт танилцуулсан хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон шалтгаан нь Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс зөрүүтэй гарсан юм.
Засгийн газрын Ажлын хэсгийн даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байхдаа 2021 оны нэгдүгээр сарын 4-нд “Рио Тинто” компанид албан бичиг илгээсэн. Тухайн албан бичигт “Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.доллларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагаанд томоохон саад учруулахаар нөхцөл байдал үүсгэж байна. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Рио Тинто” компанийн зүгээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, Ажлын хэсгийн саналын хүлээж авахгүй байх тохиолдолд дээрх бичиг баримтыг нэг талын санаачилгаар цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдэхээс өөр гарцгүй болж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон зэрэг шалтгаар манай улсыг хохироох нөхцөлд Дубайн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн байр суурь илэрхийлж байв.
Үргэлжлүүлэн 2021 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газрын Ажлын хэсгээс мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас албан захидал ирүүлсэн гэж мэдэгдсэн. Тус захидалд “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан байсан гэж Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Тэрбээр “Захидалд бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дурдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ. Тодруулбал, тус захидалд:

Өөрөөр, Дубайг гэрээг дуусгавар болгож, дахин шинэ гэрээ хийх, манай Засгийн газрын эзэмшиж байгаа "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан гэж болно. "Оюутолгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа “Рио Тинто” группийн талаас илэрхийлсэн. Түүнчлэн Лондоны Арбитрын шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүссэн байдаг. Тухайн үед “Ойрын хугацаанд талуудын хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана” гэж мэдэгдэж байв. Түүнчлэн МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээний асуудлыг хэлэлцсэн байсан ч гэдэг. Тэр талаар ч тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн. Тэр бичгийг судлах ажил хийж байна. Нууц мэдээлэл учраас би энэ талаар ярьж чадахгүй. Ямартай ч хэлэлцээр хийгдэж байгаа” гэсэн байдаг.
Эргэн сануулахад, Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байв. Тэрхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан байдаг.
Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгуулийн шинэ акт тавьсан. Энэ дагуу “Оюутолгой” ХХК 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлэн барагдуулж байв.
.jpg)
Энэ маягаар алт нь “Рио Тинто”-гийнх, авдар нь Монголынх болж явсан “Оюутолгой” төсөл шинэ хэлэлцээрийн ширээнд бууж, манай Засгийн газар тус төслийн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн нөхцөлийг дахин хэлэлцэх асуудлыг идэвхтэй хөндөж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Г.Занданшатар Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа “Оюутолгой” компани болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээсэн. Улмаар “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газартай уулзалт хийсэн байдаг.

Тухайн уулзалтаар менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой тодорхой санал танилцуулсан ч Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрээгүйг Ерөнхий сайд асан Г.Занданшатар уулзалтын үеэрээ онцлон хүлээж авахгүй гэж байв. Тэрбээр “2009 онд хэлж байсан байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” гэж мэдэгдэж байв. Ийн “Оюутолгой”-н гэрээ дахин хэлэлцээрийн ширээнд бууснаар Н.Учралын Засгийн газар “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Саймон Троттой тус төслийг Монгол Улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, манай талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсон тухай өнгөрсөн сард мэдээлсэн байдаг.
Ингэхдээ Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа” гэсэн бөгөөд “Рио Тинто”-гийн талаас ч тус группийн гүйцэтгэх захирал Саймон Трот “Бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулав. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2030-аад оноос хуваарилагдах ёстой байсан Оюутолгойн ногдол ашгийн гэрээг наашлуулж, ирэх 2027 оноос ногдол ашгаа авахаар болсон нь энэ юм.
Гэсэн ч Оюутолгойн ногдол ашиг авах болсонтой холбоотойгоор Засгийн газар 2027 онд “Оюутолгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцож, түүнийгээ 52 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, ногдол ашгийн гурван их наяд төгрөгийг 2027 оны улсын төсөвт төвлөрүүлж, хоёр их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд хөрөнгө оруулах, үлдсэн нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд байв. Ингэхдээ Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар “Энэхүү ногдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулах вэ. Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн зарцуулах вэ” гэсэн агуулгаар “И-засаг.мн” болон “И-Монголиа” цахим платформоор дамжуулан иргэдийн саналыг авсан. Улсын төсөвт төвлөрүүлэх нь бараг батлагдчихсан байсан Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал газар авч, чуулган, Байнгын хорооны хурал дээр яригдсаар эцэстээ ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах төслөө эгүүлэн татаж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн юм.
Ийн Засгийн газар иргэдийн саналд үндэслэн Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийн зарцуулалтыг зохицуулах хуулийн төслийг эргүүлэн татсан. Харин ногдол ашгийг цаашид хэрхэн хуваарилах, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг ямар эх үүсвэрээр шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ногдол ашгийг иргэдийн дансанд хийвэл “Талхны үнэ 10 мянган төгрөг хүрнэ” гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Гэсэн ч улсын төсөвт хөрөнгө оруулах нэрийдлээр хэн нэгний халаасанд орох вий гэх айдастай иргэд ногдол ашгийг хувьдаа зарцуулах нь үр дүнтэй гэж үзэж буй. Ямартай ч нэгэн цагт Оюутолгой гэдэг улстөрчдийн сонгуулийн хэрэгсэл байсан бол өдгөө ногдол ашгаа авах, түүнийгээ хэрхэн зарцуулах талаар хэлэлцдэг болж сайжирсан байна. Харин “Оюутолгой” төслийн “авдар” нь болж явсан манай тал одоо ногдол ашгаа “алт” болгох хэрэгтэйг шинжээч, эдийн засагчид сануулж байна.

| ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ |
|
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |