• Өнөөдөр 2026-10-27

"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно

      Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглохоор болжээ. 2016 онд анхлан толилуулсан энэхүү зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Ч.Түвшин найруулагч найруулсан байна. Тэгвэл их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан тус уран бүтээлийг ирэх арваннэгдүгээр сарын 5-наас дахин үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус жүжгийн гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр, бусад дүрд О.Хонгорзул, М.Тогтохжаргал, Т.Сэргэлэн, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Э.Идэрболд тэргүүтэй уран бүтээлчид тоглох байна.


"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188