• Өнөөдөр 2026-10-27

Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо

    Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан Улсын Астана хотноо аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Астана хотыг өнөөдөр зорилоо.

ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

57 кг — М. Мөнх-Эрдэнэ

61 кг — Г. Батнасан

65 кг — Б. Зэнээмэдэр

70 кг — Т. Тулга

74 кг — Б. Ган-эрдэнэ

79 кг — О. Сүлдхүү

86 кг — Н. Батбилгүүн

92 кг — Ц. Ганбат

97 кг — Т. Дэмчигдорж

125 кг — Б. Намбардагва

Тамирчид маань дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөх хариуцлагатай сорилттой нүүр тулж байна.


 

 


Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188