• Өнөөдөр 2026-10-26

Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА

        Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоохын тулд ямар арга ашиглахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай яамны зүгээс хуулийн хугацаанд Нөмрөгийн дархан цаазат газрын хохиролыг үнэн бодитоор тогтоох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Газар дээр ажиллаж байгаа мэргэжлийн багийг ажиллах нөхцлөөр хангах хэрэгцээ үүсч байгаа. ОБЕГ-т 6-7 хүн багтдаг аврах зориулалттай онгоц байдаг. Энэ нь Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Дорнод, Дорнод-Халхгол, Халхгол-Нөмрөг дээр очтол тус бүр цэнэглэгдэх шаардлагатай. Тэгэхээр хохирол тооцох газар очиход 3-4 удаа сумлагаа хэрэгтээ байгаа. Одоогийн байдлаар Халхгол, Дорнодод онгоцны түлш байхгүй. Өнөөдөртөө багтаж Улаанбаатар хотоос сумлагааны түлш гаргах хэрэгтэй байгаа. Тэгээд маргааш гэхэд ОБЕГ-аас зөвшөөрөл авч, шаардлагатай нисдэг тэрэг гаргаж, газар дээр ажиллаж байгаа мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэх зорилготой байна” гэлээ.


Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188