• Өнөөдөр 2026-10-27

Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна

Гэр хорооллын айл өрхийн орой,шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2017 оноос Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж эхэлсэн. Шөнийн тариф нь жил бүрийн 11-р сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилдэг. Шөнийн тарифт нийслэл болон аймгийн төв, 10 мянган дээш хүн амтай сум, суурин хамрагддаг. Дараах нөхцөлийг хангасан айл өрхийн шөнийн тарифт шилжинэ.
  1. Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
  2. Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  3. Цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд
  4. Шөнийн тарифын хөнгөлөлтийг оройн 21 цагаас өглөөний 09 цаг хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд тооцно. Хэрэглэгч нь 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1500 кВт.ц хүртэлх, 380В-ын сүлжээнд холбогдсон бол 3000 кВт.ц хүртэлх хэрэглээг 100 хувь, хязгаараас давсан хэрэглээг 50 хувь хөнгөлдөг байв.
Харин энэ онд хэдэн кВт.цаг хүртэлх цхаилгааныг төлбөрөөс чөлөөлөх шийдвэр одоогоор гараагүй байна. 

Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188