• Өнөөдөр 2026-10-27

Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ

Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо нь хүн амын нягтаршил өндөр, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээтэй бүсүүдийн нэг юм. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн 345 дугаар цэцэрлэг нь 2026–2027 оны хичээлийн жилд 5 бүлэг, 300 хүүхдийн хүчин чадалтай шинэ салбараа нээн ажиллуулж байна.

Имарт нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн сурч боловсрох, өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг.

Энэ хүрээнд Имарт-Тэнгэр салбарын ойролцоо байрлах тус цэцэрлэгийн шинэ салбарын тохижилтод дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон 22 төрлийн нийт 72 ширхэг тоглоом, тоглох хэрэгсэл бэлэглэлээ.

Энэхүү бэлэг нь хүүхдүүдийн тоглонгоо суралцах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, хамтдаа өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Имарт цаашид ч “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хүүхдийн эрүүл, аюулгүй өсөлт хөгжил, боловсрол болон нийгмийн сайн сайхан байдлыг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно.

 

 


Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188