• Өнөөдөр 2026-10-27

“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, брэнд бүтээгдэхүүн, шинэ загварын коллекцоо танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгоно.

Тухайлбал, “Говь ХК”, “Дархан нэхий ХК”, “Ханбогд кашимер ХХК”, “Кашмер холдинг ХХК”, “Лугати ХХК”, “Брэнд гутал ХХК”, “Агни ХХК” зэрэг аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс ширийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжихэд чиглэж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд мөн оролцож үр дүнгээ танилцуулна. 

 

 


“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188