• Өнөөдөр 2026-10-27

Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ

    “Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд өнөөдөр эхэлнэ.  Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт, МУГТ  Д.Отгонжаргал хүч сорино. "Парис-2024" олимпын наадмаас хойш эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр Мароккогийн Хажар Канебтай барилдахаар сугалаа татлаа.

    Харин 57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ  Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан. Ялсныг нь шигшээ 16-д БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсинь хүлээж байна. Хятадын бөх энэ оны Азийн аварга болон Азийн наадамд дараалан түрүүлсэн бөгөөд 2026 онд ялагдаагүй байгаа юм.

    Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд  дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдээд буй өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөлөө. Түүнийг  шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Германы тамирчны ялсныг хүлээж байна.  Харин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ  Э.Даваанасан, ОХУ-ын Мариа Силинатай барилдахаар оноолт таарчээ.  


 

 


Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188