• Өнөөдөр 2026-10-26

ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх 11-р сард зохион байгуулах албан ёсны барилдаануудыг танилцууллаа. Тухайлбал, ирэх сард Монгол бөхийн өргөөнд нийт 11 барилдаан болох юм байна.
 

Ирэх сарын 07-нд буюу бямба гарагийн 14:00 цагаас МҮБХ-ноос зохион байгуулдаг “Алтан Цом”-ын төлөөх нээлтийн барилдаан эхлэх хуваарьтай байна. "Алтан цом"-ын төлөөх барилдаан,

 
"Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг
"АПУ, Скайтел" ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М Си Эс" группийн "М Си Эс Энержи" баг
"Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багуудын барилдаанаар эхэлнэ.
Ирэх сард болох барилдаанууд,
 
11.08 Ням 11:00 цагт Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
11.07-08 Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/
11.10 Мягмар 13:00 цагтМонгол бахархалын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
11.14 Бямба 14:00 цагтЭрдэнэт хотын “CUMO ARENA”-ийн нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/
11.21 Бямба 15:00 цагтМҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан
11.22 Ням 14:00 цагт"Моничат аппликейшн"-ий нэрэмжит Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан,
11.26 Пүрэв 13:00 цагтУлс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхий барилдаан,
11.27 Баасан 12:00 цагтСумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
11.28 Бямба 13:00 цагт Буриад түмний баяр Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх, мөн Буриад 64 бөхийн барилдаан,
11.29 Ням 15:00 цагтМҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан тус тус зохион байгуулагдана.

ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188