Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын зааг буюу Оргийн ам хэмээх газар “Төхөм”-ийн уурхайн автомашин осолдож, түймэр гаргасан гэх мэдээлэл бий. Түүнээс болж хээрийн түймэрт Баруун-Урт сумын малчин О.Тэгшжаргалынх өртжээ. Тухайн үед юу болсон талаар гэрийн эзэгтэй С.Энхтуяагаас тодрууллаа.
-Уурхайн машин осолдож, түймэр гаргасан байж болзошгүй газар танайхаас хэчнээн километрийн зайтай вэ. Түймэр гарч эхэлснийг та бүхэн яаж мэдсэн бэ?
-“Төхөм”-ийн уурхайн нүүрс тээвэрлэж, БНХАУ-руу гаргадаг зам манайхаас 30-аад километрийн зайтай. Тухайн өдөр салхи ихтэй байсан учир биднийг гэртээ байтал утаа үнэртээд эхэлсэн. Бид хээрийн түймэр гарч байгааг мэдээд дүүгийнх рүүгээ залгатал “Хээрийн түймэр гарч байна шүү. Болгоомжтой байгаарай” гэсэн. Тэгэхээр нь би үхэртээ, нөхөр маань хонь руугаа явсан юм. Хонь мал маань гэрийнхээ ойролцоо байсан ч бид амжиж худаг руугаа оруулж чадаагүй. Манай энд халиурсан их өвстэй учраас худгаас өөр халзархай газар байдаггүй юм. Үхэр хониноос арай хурдан явдаг учир арай хийж худаг руугаа оруулж амсан. Манай нөхөр хонио оруулж амжаагүй учир орхиод өөрөө түймрээс амжиж худаг дээр ирж, эсэн мэнд гарсан.

-Түймрийн улмаас хэдий хэмжээний хохирол амссан бэ. Худаг дээр амжиж ирээгүй бол өөрсдөө ч эрсдэх байжээ?
-Манайх 700 гаруй бага мал, хоёр гэрээ түймэрт алдчихаад өмссөн хувцастайгаа үлдсэн. Хороо саравч гэрт байсан эртний эмээл, хазаар, хөөрөг, мөнгөн аяга, бүс, бичиг баримтууд гээд бүгд шатсан. Одоо манайд 12 үхэр, хэдэн адуу үлдсэн. Түймрээс өмнө адуугаа услаад гаргасан байсан учир түймэрт өртөлгүй үлдсэн байна лээ.
-Танай хохирлыг хэрхэн барагдуулах талаар орон нутгийнхан нь ирж уулзсан уу. Та бүхэнд ямар тайлбар мэдээлэл өгсөн бэ?
-Бид орох оронгүй болчихсон учир аймгийн төв рүүгээ явж байна. Аймгийн цагдаагийн газар мэдүүлэг өгөөрэй гэсэн. Хохирлыг маань хэн, яаж барагдуулахыг мэдэхгүй байна. 20 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрөө нэг өдрийн түймэрт алдсандаа үнэхээр харамсаж байна.

-Танайх Оросын айраг гэдэг газар хэдэн жил өвөлжиж байгаа вэ?
-20 орчим жил өвөлжиж байгаа. Өвөлжөөндөө бууж, хороо саравчааа янзалж, аргал түлээгээ бэлдчихээд гуравхан хонож байтал түймэрт бүгдийг нь алдчихаад байна. Шатсан ул мөрийг нь харахаас сэтгэл шимширч, нулимс эрхгүй урсаад болж өгөхгүй юм. Хэзээ яаж орох оронтой болохоо мэдэхгүй байна. Хоол тэжээлээсээ ч салцгаалаа. Цаашдын амьдрал үнэхээр бүрхэг байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь оюутан. Хэдэн малын буянаар хүүхдүүийнхээ сургалтын төлбөр, бусад зардлыг нь болгодог байсан юм. Бид хоёр өөрсдөө ч эмнэлгээр явдаг хүмүүс. Хэдэн малаа алдчихаад юугаараа яаж амьдрахаа мэдэхгүй. Сумын төв дээр шатахуун өгөхгүй байгаа учир даруйхан сум орж чадаагүй. Ганц, хоёр хоног айлаар хоног төөрүүлж байгаад одоо л аймаг руу явж байна.
| МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |