• Өнөөдөр 2026-10-26

УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ

       Жил жилийн улсын төсвийн зарцуулалтаар улс төрд хэний нөлөө томорч, хэний бүлэглэл хүчээ авч эхэлсэн талаарх улс төрийн зураглал ил гарч эхэлдэг. Нэг ёсондоо төрийн томчуудыг дагаж, төсөв  тойрог руу нь урсдаг бичигдээгүй хууль Монголын төрд өнөөдрийг хүртэл үйлчилж байна.


   Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэнтий аймаг руу урссан төсөв энэ удаад Увс, Ховд, Завхан зэрэг баруун бүс рүү төвлөрчээ. Өөрөөр хэлбэл, улсын төсөв баруун бүсэд төвлөрөх болсон нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх яриа ч улс төрийн хүрээлэлд хэдийнээ гараад эхэллээ. Тэр тусмаа эрх баригч намынхан ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Увс, Ховдоос “Төрийн тэргүүнээ сонгоно” гэх цуурхалыг Саарал ордноор шуугиулах болсон. Тиймдээ ч төсвийн зарцуулалтыг баруун бүс рүү чиглүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудаа татаж эхэлснээс харахад олны үг ортойг батлаж байна.

Тэр тусмаа шинээр хийх хөрөнгө оруулалтуудыг баруун бүс рүү төвлөрүүлж, соёлын төв, мэдээлэл технологийн байр, сум дундах хатуу хучилттай замаас эхлүүлээд өндөр төсөвтэй хөрөнгө оруулалтуудыг ихэвчлэн баруун бүсэд хийхээр оруулж ирсэн байна.

    2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэх эсэх, дагаж оруулсан хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Тэгвэл энэ жил 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл олны анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслийг дагалдуулан оруулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын ногдол ашгаар дулааны цахилгаан станцуудыг барих талаар тусгасан ч Засгйн газар өнгөрсөн долоо хоногт хуулийн төслөө эргүүлэн татсан. Ингэснээр төсвийн төслөөс гол дуулиан болоод байсан Оюутолгойн ногдол ашгийг дэд бүцтийн санхүүжилтэд зарцуулах асуудал олны анхаарлаас гарав.

       Тэгвэл ирэх өдрүүдэд ирэх оны төсвийн зарцуулалтын талаарх асуудлыг хэлэлцүүлж эхлэнэ. 2027 оны төсвийн төсөлд өргөн мэдүүлснээр төсвийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2.6 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн.

        Цаашлаад төсвийн орлого бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг хэт өөдрөг төсөвтөө хэдийдүүлж нэмэгдүүлэх нь тодорхой. Тэгвэл ирэх жилийн төсвийн төсөлд тусгаснаар нүүрсний экспортын 110 сая тоннд хүргэж, зэсийн экспортыг 2.1 сая тонн байхаар тусгасан байна. Гэтэл энэ оны есөн сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 82.3 сая тонн, зэсийн баяжмалын хэмжээ 1.9 сая тонн байна. Ирэх жилүүдэд дэлхийн геополитикийн асуудал хүндэрвэл хөрш орнууд экспортын хэмжээг нэмэгдүүлэх эсэх нь эргэлзээтэй байтал Засгийн газар сонгууль угтсан хэт өөдрөгөө төсөв өргөн барьсан нь илт байна.

ИРЭХ ОНД 318 ШИНЭ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭС ХОВД, УВС АЙМАГ ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ

     2027 оны төсвийн төсөлд нийт 318 төсөл хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээр тусгаснаас хөрөнгө оруулалтын дүнгээрээ Ход, Увс аймгууд тэргүүлж байна. Тодруулбал, ирэх онд нийт 5.77 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаснаас нийт 3.22 их наяд төгрөгийг шинээр эхлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна. Цаашдаад 497 үргэжлэх төсөл хөтөлбөрт, 2.55 их наяд төгрөг зарцуулахаар төсөлд тусгаад байна. Үүнээс 21 аймгаас хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтаараа Ховд аймаг тэргүүлж, 300,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтыг ирэх онд хэрэгжүүлэх бол Увс аймаг 190,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ.

       Жил бүр төсвийн төслийг хэлэлцүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай, эрбэ дараатай хэрэгжүүлж чадаж байгаа эсэх, үрэлгэн зардлаа танаж чадах эсэх нь эргэлзээтэй асуудал хэвээр байдаг. Тэгвэл энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдэд үйлчлэх мэдээллийн төвүүдийг аймаг, орон нутагт олноор нь барихаар тусгасан нь маргаан дагуулж байна. Өөрөр хэлбэл, өнгрөсөн удаагийн төсвийн төслүүдэд орон нутагт олон соёлын төвүүд барьж, түүнийгээ дагаад урсгал зардлууд өсөж байгааг эдийн засагчид, учир мэдэх хүмүүс шүүмжилж байсан бол энэ удаад иргэдийн мэдээллийн төв нэрээр төсвийн урсгал зардлыг өсгөж байгаа нь шүүмжлэлд өртөөд байна.

     Тэгвэл УИХ-ын сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулж эхэлсэнтэй холбоотой улсын төсвийг ч бүсчилсэн байдлаар хувирладаг болсон. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалаараа баруун бүсийн аймгууд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийхээр энэ оны төсөвт тусгагджээ.

ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТУСГАСАН ХОВД, УВС ГОВЬ-АЛТАЙ ЗЭРЭГ БАРУУН БҮСИЙН АЙМАГТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЮУ ХИЙХ ВЭ

      2027 оны төсвийн төслөөр аймаг, нийслэлд хуваарилсан хөрөнгө оруулалтаар Ховд аймаг тэргүүлж байна. Нийт 49 төсөл арга хэмжээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасанаас Ховдод хийгдэх эрчим хүчний төслүүд хамгийн өндөртэй байна. Цаашлаад тус аймагт Арьс ширний үйлдвэр, Шинэ Ховд үйлдвэр технологийн парк барих төслийн санхүүжилтийг тусгасан байна.

       Сайд нарын багцад тусгасан хөрөнгө оруулалтаас Ховд, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсийн аймгуудад шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтууд олон байна. Тухайлбал,

      Батлан хамгаалахын сайд багцад 2027 онд нийт 205.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Зэвсэгт хүчний ангийн орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэхэд ирэх оны төсвөөс 600 сая төгрөг, Увс аймгийн Зүүнговь сумын Зэвсэгт хүчний 328 дугаар ангийн барилга байгууламжийн шинэчлэлд 262 сая төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгажээ.

        Улмаар Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын багцад 2.8 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээс 2.4 нь Увс, Говь-Алтай аймагт хэрэгжихээр байна.  Тодруулбал, Говь-Алтай, Алтай, БаянУул, Бигэр, Халиун, Тайшир, Тонхил, Дэлгэр, Эрдэнэ, Хөхморьт, Чандмань суманд Хөв цөөрөм байгуулах 2.1 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтыг тусгасан байна. Улмаар 2027 онд Увс Ховд сумд 342 сая төгрөгөөр Цаг уур өртөөний барилгыг шинээр барихаар төсөвлөжээ.

     Хамгийн их хөрөнгө оруулалтын төсөвтэй сайдаар тодроод буй Боловсролын сайдын багцад нийт 1.3 их наядын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнээс Говь-Алтай аймагт гэхэд л сургууль, цэцэрлэг дотуур байрны нийт 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай дөрвөн барилга байгууламжийг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

       Харин Соёл спорт, аялал жуулчалын сайдын багцад шинээр 103.3 тэрбум төгрөгийн төсөл эхлүүлэхээр төсөвлөснөөс Увс аймгийн Бөхмөрөн, Сагил суманд нийт 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр соёлын төв барихөөр төсөвлөсөн байх.

     Барилга хот байгуулалтын сайдын багцад шинээр 298.7 тэрбум төгрөгийн төсөвд өртөг бүхийн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 97.1 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг ирэх онд санхүүжүүлнэ. Үүнээс Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох төсөлд 2.5 тэрбум, Завхан аймгийн Улиастай сумын ногоон тохижилтод  хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ.

Улмаар ХХААХҮ-ийн сайдын багцад 147 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгаснаас Ховд аймгийн Жаргалант суманд эхлүүлсэн “Шинэ Ховд” үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт хамгийн өндөр төсөвтэй байна. Тодруулбал, уг паркийг 2022-2027 онд барьж байгуулахаар эхлүүлсэн бол  анхны төсөвд өртөг нь 19.2 тэрбум төгрөг байсан бол 2027 онд 37.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 2027 онд 24.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэж тооцоолсноос ирэх онд  4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан байна. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамж, гол шугам сүлжээний ажилд 2027 онд 201.8 сая төгрөг, арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус төсөвлөсөн байна. Цаашлаад ХХААХҮ-ийн сайдын шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад 42.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт оруулжээ.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД БАРУУН БҮСЭД ЧИГЛЭНЭ

Зам тээврийн сайдын багцад 2027 онд 979 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаснаас 486 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх онд хэрэгжүүлнэ. Тэгвэл Зам тээврийн сайдын багцын шинэ хөрөнгө оруулалтын өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтууд баруун бүс рүү чиглэж байна.

Баримт1 2027 онд Увс аймагт 49.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх чиглэлийн 164.5 км хатуу хучилттай 100 км замыг шинээр барина.

Баримт2 Баруун уүсэд ирэх онд 41.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нөмрөг - Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар хаөрөнгө оруулалтыг шинээр бүрэн тусгажээ.

Баримт3 2027-2029 он хүртэл Говь-Алтай аймгийн Халиун суманд бүрэн хучилттай авто зам шинээр барихаар ирэх онд төсвийг нь суулгасан. Нийт 9.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг бүтээн байгуулалтын 2.8 тэрбум төгрөгийг ирэх онд санхүүжүүлэхээр болжээ.

Баримт4 2027-2028 Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 10 тэрбум төгрөгийн төсөвт хатуу хучилттай авто зам барих төслийг шинээр хэрэгжүүлж, ирэх онд 4.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Мөн Говь-Алтай, Есөнбулаг сум, Ховд, Жаргалант сум, Увс, Улаангом суманд 15 тэрбум төгрөгийн автозам барихаас ирэх онд 6.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумыг 2027-209 онд хатуу хучилттай авт замтай болгох шинэр хөрөнгө оруулалт тусгаснаас ирэх оны төсөвт 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

ИРЭХ ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ 10 АЙМГИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨВ

Ирэх  оны эрчим хүчний салбар дахь хамгийн өндөр санхүүжилтийг Ховд аймагт төсөвлөсөн байна. Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн - Мянгад чиглэлийн 220 кВын 2 хэлхээт 69 км цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилтэд 39 тэрбум төгрөг Мянгад - Жаргалантын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын дэд станцийн төсөлд 39.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

2027 оны төсвийн гол хэлэлцүүлэг 10 аймагт хэрэгжиж буй дулааны цахилгаан станцын санхүүжилттэй холбоотой өрнөж байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын ногдол ашгийг дэд бүтцэд буюу 10 аймгийн дулааны цахилгаан станцыг барихад зарцуулах талаар Засгийн газраас дагалдах хуулийг өргөн мэдүүлсэн ч төслөө буцааж татахаар болсноо мэдэгдсэн. Тэгвэл 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийг ирэх онд хэдэн төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон талаар мэдээллийг хүргэе.

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 34 МВт, 1 дүгээр хэлхээ Өвөрхангай аймаг 19.9 тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 34 МВт, 1 дүгээр хэлхээ Хэнтий 19.3 тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 29 МВт, 1 дүгээр хэлхээ ГовьАлтай 16.2 тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 29 МВт, 1 дүгээр хэлхээ Завхан 18.8 тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 34 МВт, 1 дүгээр хэлхээ Төв 20.2 тэрбум төгрөг

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 23 МВт, 1 дүгээр хэлхээ Говьсүмбэр 15.1 тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 23 МВт, 1 дүгээр хэлхээ Сүхбаатар 9.6тэрбум төгрөг,

"10 аймгийн дулааны станц төсөл"-ийн үргэлжлэл, 23 МВт, 1 дүгээр хэлхээ Дундговь 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байв.

Ийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 2027 онд Увс, Ховд тэргүүтэй баруун бүсийн аймаг руу чиглэж байна. Эцэст нь сануулахад, улсын төсөв Сангийн сайд, УИХ-ын даргыг дагаж, “урсдаг” эдийн засгийн бичигдээгүй хууль ирэх оны төсөвт бүрэн утгаараа үйлчилэх нь

 

 

 


УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188