• Өнөөдөр 2026-10-27

Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо

             Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан болж байна.

           Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Төсвийн тогтвортой байдлын хуульд тухайн жилийнхээ онцлохоос хамаараад төсөвтөө тааруулаад элдэв янзын шалтгаан тоочоод, тусгай шаардлагыг зөөлрүүлээд алга болгоод байж болохгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр зарим нэг шаардлага өөрчлөгдсөн байгаа. Тухайлбал, төсвийн зарлагын өсөлт сүүлийн 12 жилийн уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс илүүгүй байна. Энэ мэтээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгаас ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлээ УИХ-д өргөн барихгүй юм уу. Тэгээд Оюун толгойн хоёр их наяд төгрөг ногдол ашгийг зарцуулахаа больсон гээд өнгөрсөн баасан гарагт хуулиа баталж авсан, гэтэл төсвийн номонд төсвийн тооцооллын хавсралтад өнөө 52 жагсаалт байдгаараа байж байгаа. Энэ техник ажлыг яагаад Засгийн газар УИХ-аар хийлгэх гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг яагаад ажиллах ёстой байдаг юм" гэв.


Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188