Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар нь Хянганы өвөрмөц экосистем, ургамал, амьтны олон янз байдал, ховор болон нэн ховор зүйлүүдийн амьдрах орчныг хамгаалах онцгой ач холбогдолтой. Иймд ой, хээрийн ургамал, хөрс, ус, амьтны аймагт учирсан шууд хохирлоос гадна экосистемийн үйл ажиллагаа, нөхөн сэргэх боломж, урт хугацааны үр дагаврыг тооцох шаардлагатай байна.
Халхгол сумын Засаг даргын 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар захирамжаар орон нутгийн ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн ажиллаж байгаа юм. Газар нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, газраар хүрэх боломжгүй байршлуудад нэмэлт тусламж шаардлагатай байгаа тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир холбогдох байгууллагуудтай шуурхай хуралдлаа. Хурлаар тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг гарган, бүх чиглэлээр дэмжих хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг бодитоор хугацаа алдалгүй тогтоохыг чиглэл болгон, уг ажлыг зохион байгуулахаар боллоо.
Тус ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллах юм. Дэд ажлын хэсэг хохирол тогтоох ажиллагаанд цахилгаан сүлжээ, техник хэрэглэл, хүн хүч, мэргэжил аргазүй тусламжийг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангуулж зохицуулалт хийх үүрэгтэй.
Нөмрөгийн түймэрт өртөөгүй газарт байгалийн амьтдын төвлөрөл нэмэгдэж байгааг хээрийн ажлын хэсэг тогтоосон. Иймд тус газарт амьтдад өвлийн ширүүн нөхцөлд тэсэж үлдэхэд биотехникийн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өглөө. Хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэн, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах хэлтсийн дарга, Хурандаа П.Соронзонболд нар оролцов.
Мөн БОУАӨЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд , “Мобиком” корпорацын Хуулийн албаны захирал О.Өмөрбек, цахимаар Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн мэргэжлийн холбоо, Шинжээчийн багийн ахлагч Б.Ихбаяр, Шинжээчийн багийн гишүүд О.Батгэрэл, А.Цэнд-Аюуш, Г.Довчиндорж, Ч.Мөнгөнчимэг, О.Чулуунбаатар, Б.Бархасрагчаа С.Нандинцэцэг нар байлаа. Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Дорнод аймгийн холбогдох байгууллагууд оролцлоо.
| Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |