• Өнөөдөр 2024-05-19

Жагсагч Л.ДАШНЯМ: Талбайд жагсаж байсан 25 настай залуу нас барсан нь үнэн

2023-01-02,   4331

     “Нүүрсний хулгайчдыг зарла” хэмээн шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нээс эхэлсэн. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал он дамжин үргэлжилж, шаардлагынхаа хариуг шаардсаар байгаа билээ. Тэгвэл жагсаалд нэгдэж, хамт тэмцэж байсан 25 настай, хоёр хүүхдийн аав нас барсан гэх мэдээллийг жагсагч Л.Дашням цахим хуудсаараа дамжуулан өгөөд байна. Тодруулбал, тэрбээр “Бидэнтэй хамт тэмцэж байсан 25-хан настай залуу амиа алдчихлаа. Бид ингээд нэг нэгээрээ амиа алдсаар байх юм уу. Би ингээд дуугай байгаад л байх юм уу” гэсэн юм.

     Тэгвэл бид энэ талаар жагсагч Л.Дашнямтай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Бид одоо ч гэсэн төв талбайд тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 25 настай, хоёр хүүхдийн аав нас барсан гэдэг нь үнэн. Талийгаачийн ар гэрийнхэн нууцалж байгаа учраас нэр болон тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Удахгүй ар гэрийнхэн тодорхой мэдээлэл өгнө байх” гэлээ.

 


Жагсагч Л.ДАШНЯМ: Талбайд жагсаж байсан 25 настай залуу нас барсан нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 13:41:36
    Нямдаш: Болждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-02 10:26:27
    шударга иргэн . : Үхлийн шалтгаан нь юу юм бэ. Шалтгааныг нь мэдээгүй байж ингэж улс төр хийж болохгүй шүү..
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188