ЭМГЭНЭЛ
ЛУВСАНГОМБЫН МОЛОМЖАМЦ (1935-2022)
Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тэнгэрийн орноо дэвшиж хүнд гарз тохиолоо.
Л.Моломжамц нь 1935 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрж, 1948-1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль, 1954-1955 онд Цэргийн ерөнхий сургууль, 1962-1967 онд ЗХУ-д В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академи, 1974-1976 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 1978 онд тус академийн курст тус тус суралцан төгсөж, улмаар БХИС-ийн профессор цол хүртжээ.
Тэрээр 1955-1958 онд “Алдар” нийгэмлэгт бичээч, тамирчин, 1958-1962 онд тус нийгэмлэгт суртал нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч, 1967-1968 онд нэгдүгээр мотобуудлагын тусгай бригадын инженер, 1968-1970 онд Ардын Армийн Жанжин штабын инженерийн албанд офицер, ахлах офицер, 1970-1974 онд Жанжин штабын инженерийн хэлтсийн дарга, 1976-1979 онд Ардын Армийн Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, 1979-1982 онд БХЯ-ны байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга, 1982-1984 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, 1984-1989 онд мөн хэлтсийн эрхлэгч, 1989-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Цэргийн их сургуулийн Оперативын факультетын дарга, 1998-2005 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, судлаачаар ажиллаж байв. Дэслэгч генерал Д.Моломжамц амьдралынхаа 50 гаруй жилийг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулсан цуцашгүй хөдөлмөрч, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхэм хүмүүн байлаа.
Л.Моломжамц МАХН-ын XVII, XX, Онц их хуралд төлөөлөгч, XVIII Их хурлаас Төв Хорооны орлогч гишүүн, XIX Их хурлаас Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох арав дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, 11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдсон тулхтай төрийн түшээ байсан юм.
Түүний улс орны батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндөр үнэлж 1979 онд хошууч генерал, 1989 онд дэслэгч генерал цол хүртээсний зэрэгцээ Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одонгоор хоёр удаа болон ойн медалиудаар шагнажээ. Түүнчлэн ЗХУ, БНСЧСУ, БНБАУ, БНПАУ, БНАГУ, БНКУ-ын медалиудаар шагнагдаж байжээ.
Түүний хурц ухаан, хүнлэг, энэрэнгүй, хамтач зан чанар, үйлс бүтээл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.
| ЭМГЭНЭЛ: ЛУВСАНГОМБЫН МОЛОМЖАМЦ |
|
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙД МОРЬТОЙГОО НУУГДАЖ ЯВСАН ШИЛИЙН САЙН ЭР ТӨГСИЙН ЁНДОНГИЙН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |