• Өнөөдөр 2025-04-03

Ц.ЧИНБАЯР: Тарилга андуурч хийлгэсэн хүмүүст галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн

2023-01-10,   448

         Урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийсэн тохиолдол Сүхбаатар аймагт гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас хамтарсан ажлын баг гарган тус аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллажээ. Нэгдсэн багийн дүгнэлт тайланг ЭМЯ-нд нэгтгэн гаргах аж.
 
    Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “2023 оны нэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээн авсан. Эдгээр хүнд одоогоор тарилга андуурсантай холбоотой шинээр үүссэн өвчлөл байхгүй, биеийн байдал, хүнд, хүндэвтэр гэж оношлох байдал ажиглагдаагүй байна. Долоон хүнд тарилга хийхэд хэсэг газар улайсан, үрэвслийн шинж тэмдэгтэй, хоёр иргэнд тарьсан газраас шүүс гарах шинж илэрсэн. Хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Хүлээж авснаас хойш эдгээр хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмч нарын хамт үзлэг шинжилгээг хийж байна.
 
       Энэ хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийх байсан. Гэвч галзуу өвчинд өртөх эрсдэлгүй гэсэн эхний дүгнэлт гарсан учир галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэсэн хэдий ч үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор цаашдын эрүүл мэндийн асуудлыг нь онцгой анхаарч төв байгууллагад авчран хяналтад байлгаж байна. Хүнд хэлбэрийн сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэл маш бага гэдэг дата судалгаанууд байгаа" гэв.

Ц.ЧИНБАЯР: Тарилга андуурч хийлгэсэн хүмүүст галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188