• Өнөөдөр 2024-04-25

Д.БАЯРБОЛД: Эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдар илэрсэн 2700 иргэний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна

2022-12-09,   307

                 Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
 
     Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд  "Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцыг танилцуулахад энэ сарын 8-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 707 мянган хүн хамрагдсан байна. Үүний 45 хувь нь эрэгтэйчүүд, 54 хувь нь эмэгтэйчүүд, 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь орон нутгийн иргэд байна. Нийслэлээс Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх өндөр байна. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia-аас авах боломжтой. Нийт 390.925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн.
 
Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 60-аад хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Манай улсад цусны, мэдлэлийн гэх мэт зургаан төрлийн хавдар хүүхдүүдэд зонхилон тохиолддог.
 
     Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулан, эмчилгээ эхэлсэн. Мөн хортой болон хоргүй хавдрын нийт 2700 сэжигтэй тохиолдол бүртгдлээ. Тэдний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн мэдээнд суурилан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил хийнэ" гэв.

Д.БАЯРБОЛД: Эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдар илэрсэн 2700 иргэний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188