Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв” байгуулагдсаны таван жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр /2023.06.07/ 10.00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эхэлнэ. Иргэд харьяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжтой. Нээлттэй өдөрлөг 15.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус эмнэлгийн А блок /амбулатори/-ийн тавдугаар давхарт болох юм.
Нээлттэй өдөрлөгөөр:
-
Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах;
-
Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох;
-
Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
-
Цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох;
-
Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх;
-
Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах;
-
Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
-
Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах;
-
Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа;
-
Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх зэрэг ажлыг зохион байгуулна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнөөдөр харьяалал харгалзахгүй үзлэг, оношилгоо хийнэ |
|