• Өнөөдөр 2025-04-28

"108 төвд хүүхэд зодуулсан" гэх иргэний гомдлын дагуу хүүхдийн гэмтлийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна

2023-03-31,   505

         Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 23:23 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт “Согтуу хүн агсам тавиад, зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
 
    Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч чадваргүй, 25 орчим насны эрэгтэй хүн бага насны хүүхэд дагуулан явж байсан. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, оршин суугаа хаягийг тогтоох, ар гэртэй холбогдох ажиллагааг хийн, хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. 
 
             Шалгалтын явцад 23 настай эрэгтэй Н нь хүүхдийн төрсөн эцэг бөгөөд эрүүлжүүлэх байрнаас гарсны дараа хүүхдийг төрсөн эцэг Н-д хүлээлгэн өгсөн. 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 21:50 цагийн үед хүүхдийн ээж болох Э нь “Хүүхдийг маань 108 төвд хоёр хонуулах үед тэнд байсан том хүмүүст зодуулсан байна” гэж гомдол гаргаж ирүүлснийг хүлээн авч, хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийг томилон шалгаж байна.

"108 төвд хүүхэд зодуулсан" гэх иргэний гомдлын дагуу хүүхдийн гэмтлийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188