• Өнөөдөр 2025-04-28

БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСТАЙ ГААЛИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-03-31,   381

          Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Анна, ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фулоп Зсигмонд Гергели болон ЭСЯ-ны Гадаад худалдааны зөвлөх Г.Энхтөр нарыг хүлээн авч уулзлаа. 
 

        Монгол улс, Бүгд Найрамдах Унгар Улсын хооронд хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн жилүүдэд өсч, 2022 онд оргил үедээ хүрчээ. Уулзалтаар хоёр орны хооронд байгуулсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гаалийн алба хаагчдыг сургах, чадвахжуулах, цаашдын  хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцлоо. 


БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСТАЙ ГААЛИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188