• Өнөөдөр 2025-05-15

Автомашин нь эвдэрсний улмаас тусламж гуйхаар явсан иргэний цогцос олджээ

2022-12-01,   500

      Сураггүй болсон иргэний цогцос олджээ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Өвхөөдөг гэх газарт өнгөрсөн сарын 27-ны 12:00 цагийн орчим  Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

 Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин 23 настай А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлжээ. Эрлийн багийнхан мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

 

 


Автомашин нь эвдэрсний улмаас тусламж гуйхаар явсан иргэний цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188