Ингээд яруу найрагч, орчуулагч А.Урантогосын “Улаанбаатарыг шувуу байхыг би үзсэн” номын онцлох шүлгүүдээс уншигч танд хүргэж байна.
Улаанбаатарыг шувуу байхыг би үзсэн
Усан цэнхэр далавчиндаа үл үзэгдэх шархтай
Уяхан сэтгэл, зөөлөн харцтай
Амьтан байхыг нь би үзсэн
Аль эртийн дуу аялавч
Аньсага юу нь хурын чийгтэй
Тэмүүлэл мөрөөдөлдөө залуу насны тамгатай
Тэнгэрийн өнгөт амьтан байхыг би үзсэн
Салхи хүртэл дайжиж хулжсан хүйтэн шөнийн гар тавирахад
Сарниж үүрд алга болсон хайран бүхэн минь баяртай
Гуньж гомдож холдсон учралуудаа мартсан
Гэгээнтэний зүрхтэй залуу нас минь баяртай
Баяртай, миний
Гэнэн цагаахан Улаанбаатар
Баруун гараас алдуурч ниссэн
Тэнгэрийн шувуу залуу нас минь!

Цээжний минь гүнээс
Чиний сугалж орхисон
Ичимхий эрхтнийг хайр гэдэг
Чичрэнги дорой тэр
Хөлийн чинь доор гишгэгдэж
Шалаар нэг савируулан
Ёолж байхыг би үзлээ
Амраглал, тансаглал, чиний бичсэн шүлгүүд
Адын ховс мэт цөлмөхийг харлаа
Далдиран далдичсаар нүдээ ч сох хатгуулаад
Дэмий л нэрээр чинь дуудан буйг сонслоо
Нулимснаас халуун түүний цус
Намайг түлж ханаад өөрөө хатсан
Ул мөргүй сарнисан түүний оронд
Өөр хэн ч намайг аргадах гэж ирээгүй ээ
Үр минь мэт бодогдон арга тасрахдаа
Үхлийн дотор ч бурхан залбирч суудагт итгэсэн
Амьдралд амьд үлдэнэ гэдэг нь....
Дурлахаас ч хэцүү солиорлыг чи мэднэ
Дуу чинь түгэхээ болиод агаарт хөлдөж орхино
Хөл чинь мод мэт ургаж уншсан номууд чинь цэцэглээд
Хэн ч үл хүсэх нэгэн шөнө бүр чамайг таална
Дурлахаас ч илүү солиорлыг чи мэднэ
Духанд чинь биш гэдсэнд ухаан байсныг чи ойлгоно
Шаналан зовлонгоороо цайны даруулга хийгээд
Шал танихгүй хүмүүстэй амьдарч яваагаа чи мэднэ
Дурлахаас ч илүү солиорлыг би мэднэ
Дурлаж, дурлуулж явах гунигтайг бүгд мэднэ
Хамгийн сүүлчийн асуултаа одоо дэлгэх хэрэггүй ээ
Хайртай байсан бүхэндээ хоргодохгүй болохын шалтгаан тэр
Сайхан шүлэг уншсаны дараах
Санаа алдалт шиг
Шимшрээд байх чинь
Шаналан, эсвэл юу болохыг
Хэлээч, та надад
Хайр яагаад таны
Үсийг шингэлж орхисныг
Өөртөө буй бүхнээрээ
Хулдан тэвэрмээр байгаагаа
Хэлмээр санагдана
Ээж ээ, та яагаад
Ийм хүлцэнгүй юм бэ
Хүлцэнгүй сайхан чинь
Намайг уйлуулаад байна
Үг ч хэлж үл чадна
Ээж ээ, охин чинь тань шиг
Ээж болчихвол
Хайраас өөр хэлгүй
Харалган хүн болчихвол
Ээж ээ
Ээж минь дээ
.jpg)
Бие дотор сүүдэртэх
Хар нарсан байшин
Баларч өмхрөх зураг
Хэзээ тодрох бол
Үүрд гэрэл үзэхгүй
Дөрвөн хананы дунд
Үнс мэт бутрах намайг
Үггүй зүүд хучна
Хоолой дундуур татсан
Хуучин хүнд төмөр
Ховхорч зэврэн хэзээ
Нар энд тусах бол
Харанхуйн аварга савдаг
Хурц шүдээ ярайлган
Халуун цус амсаж
Анир үгүйг будна
Өөрийн нулимсаар би энд
Гутрал цөхрөлөө тэжээнэ
Өөрийн хүслээр би энд
Уй гунигт мансуурч
Өөрийн хэлээр би энд
Амьд хэмээн хашхична
Надад үнэн эрх чөлөө өгөөч
Надад үнэн хайр өгөөч
Надад үнэн нэр өгөөч
Надад үнэн хувь тавилан өгөөч

Далай намайг ойлгоод
Чамайг илгээсэн байжээ
Давлагаа ирж буцан
Би далайд уусна
Өдөр бүхний гүнээс
Өөрийгөө олж
Бүлээцэхгүй
Бүхэл биеэ өгөхгүй
Явсан ч холдохгүй
Холдлоо ч хагацахгүй
Гүн цэнхэр зүрх
Намайг нөмрөн цохилно
| “УЛААНБААТАРТ ШУВУУ БАЙХЫГ БИ ҮЗСЭН” НОМЫН ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |