• Өнөөдөр 2025-05-18

ТАНИЛЦ: ТӨРИЙН ТҮРИЙВЧИЙГ “ХАЛААСЛАСАН” ТУСГАЙ САНГУУДЫН ШИНЭ ЗАХИРЛУУД

2025-05-10,   4252

      Хамтарсан Засгийн газар байгуулж, хөнжил нэгтгэсэн МАН, АН, ХҮН намынхан албан тушаалын “бялуу”-гаа хувааж, хуваарилаад сая л дуусаж байна. Төрийн өмчит компаниудын захирал, яам, агентлагийн газар, хэлтсийн даргын албан тушаалуудыг хэл амгүй, гол нь эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй тэгш тэцүү тараана гэдэг бүтэн 10 сарын хугацаа шаарддаг “нөр их” ажил ажээ. Одоо бол төрийн алба “9 сарын 1” шиг л шинэ хослол, шинэ цүнх, шинэ бал, дэвтэртэй, өрөөгөө олохгүй төөрч будилсан дарга нараар дүүрчихэж. 
 
Бид төрийн албаны томилгоо, хурган дарга нарын халаа, сэлгээ, сэнтий сэлгэсэн дарга нарыг цувралаар танилцуулж буй. Энэ удаад төрийн “түрийвч” буюу Засгийн газрын тусгай сангуудын шинэ захирлуудыг танилцуулж байна. 
 
- Нийгмийн халамжийн сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд удирдаж байгаа. З.Энхболдын тухайд, АН, МАН-ын алинд нь ч нүүртэй хүн. Тухайлбал, З.Энхболд Сүхбаатар аймгийн уугуул. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяртай нас чацуу, нэг төгсөлтийнх. МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль зүйн бодлогын газарт хуульч байсан. Үүнийхээ шагналд БШУЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ХЗДХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдсон. Харин эхнэр Ц.Өнөрзаяа нь АН-ынх. БНСУ-ын Пусан хотод Консулаар ажиллаж байгаад өнгөрөгч гуравдугаар сард буцаж ирсэн. Хадам аав Ш.Цогтоо нь мөн л Сүхбаатар аймгийн уугуул, ГЕГ-ын Дэд дарга, “Чингис хаан” ОУНБ-ын Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2014-2021 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан нэгэн. 
- Шинжлэх ухаан, технологийн санг Э.Энхпүрэв удирдаж байгаа. АН-ын Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын 25-д бичигдэж нэр дэвшээд унасан. Гэсэн ч Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал болж “бялуу” хүртсэн нь энэ. 
- Хүүхдийн төлөө санг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан удирдаж байгаа. Б.Баярсайханы тухайд, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр ажиллаж байгаад 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Улмаар УИХ-ын гишүүнээрээ улирахаар өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Ховд, Говь-Алтай, Завхан, Увсын тойрогт МАН-аасаа нэр дэвшсэн ч унасан. Ингээд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг “гудамж”-нд хаяхгүйн тулд өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ны Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилсон. Одоогоор Б.Баярсайханы удирдаж буй Хүүхдийн төлөө сан 25 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 
- Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирлаар Ё.Цацралтуяа томилогдсон. Ё.Цацралтуяагийн тухайд, АН-ын ҮБХ-ны гишүүн. 2012-2016 онд АН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн 8-р хорооны Засаг дарга, 2016-2020 онд АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. 2020 оноос хойш УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. 
- Эрүүл мэндийн даатгалын санг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд удирдаж буй. С.Энхболдын тухайд, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай гэр бүлийн найз. Тиймдээ ч 2021 оны нэгдүгээр сард Т.Мөнхсайханы халааг авч, Эрүүл мэндийн сайдаар томилогдож, 2023 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн Дэд сайдаар томилогдон ажиллаж байгаад өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Ховд, Говь-Алтай, Завхан, Увсын тойрогт МАН-аас нэр дэвшээд унасан. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “гудамж”-нд гарсан найз С.Энхболдыгоо ЭМДЕГ-ын даргаар томилж, Эрүүл мэндийн даатгалын санг хариуцуулсан. Эрүүл мэндийн даатгалын санг түүний өмнө МАН-ын дарга асан М.Энхболдын 10 жилийн найз, Эрүүл мэндийн Дэд сайд асан Л.Бямбасүрэн удирдаж байгаад АТГ-ынханд ачигдсан. Хувь, хувьсгалын эмнэлгүүдийн захирлуудаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авч, хариуд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ахиу санхүүжилт олгож байсан нь тогтоогдсон гэх бөгөөд одоогоор хэрэг нь шүүхэд шилжээд буй. Ингэж харвал, Эрүүл мэндийн Дэд сайд асан С.Энхболд их л “амттай” санг удирдахаар очоод буй. 
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг П.Алтан-Од гэх залуу удирдаж байгаа. Тэр өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын 44-т бичигдэж нэр дэвшээд унасан. Улмаар “гудамж”-нд хоцорсон П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж дэргэдээ авсан. Ингээд П.Алтан-Од ЦХИХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг удирдаж эхлээд буй ажээ. 

ТАНИЛЦ: ТӨРИЙН ТҮРИЙВЧИЙГ “ХАЛААСЛАСАН” ТУСГАЙ САНГУУДЫН ШИНЭ ЗАХИРЛУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-10 10:56:12
    Зочин: SEKSEER VAWALDI80955877VANXANDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-09 13:47:25
    БОЛОВСРОЛ ГҮЙ АРДЧИЛСАН НАМ: Ардчилсан нам үнэн ядмагхан боловсон хүчинтэй Энхпүрэвийн жишээнээс харж болох юм. Энэ намд электрон баазаас арай дөнгүүрхэн боловсролтой хүн байхгүй болоод л түүнийг бүхэл бүтэн Монгол улсын Боловсролын хүрээлийнгийн захирлаар, дараа нь Шинжлэх ухаан технологийн сангийн захирлаар тавиад байна даа. Уг нь Электрон жаал жижиг хувийн сургуулиа ч олигтой авч явж чадахгүй байгаа хүн шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-09 09:57:32
    Дарга: Би нэг санг нь хариуцсан дарга байна. Томилсон энхрий хайрт намынхаа бодлогыг хэрэгжүүлээд явж бна.Та нар яах гэж хэл ам хийгээд бнаа? Яаж ч чадахгүй байж .Муусайн ул, хөлийн тавагныхан минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-09 06:54:50
    Иргэн: МАН-д Баярсайхан авгайгаас өөр хүний Нөөцгүй болчихсон Нам уу.Сонгуульд унасан эсвэл нэр дэвшээгүй УИХ-ын гишүүн байхдаа нэг ч хууль санаачлаагүй ,ард олныхоо төлөө ганц ч удаа ган хийгээгүй хэдэн Авгай нараасаа МАН салмаар бна.Тэдэнд Татвар төлөгч бид Өргүй шүү.Хэний мөнгөөр цалинжиж Хэнд юу бүтээж өгсөн гээд Новшроод Зууралдаад байдгийн.Танай намд чадалтай залуучууд ажиллар нөхцөл маш хүнд юм шиг.Өмнө нь Е-монголиаг ажил болгослн охиныг бүгд нийлж байгаад сэвсээр байгаад Өргөдлийг нь өгүүлээд явсан.Тэр хүүхдийн мэдлэг чадвар Монголд л хэрэгтэй ыайсан байх.Харин та нарт бол маш том Өрсөлдөгч шиг харагдсан юм болов уу.энэ мэт чадвартай залуус ирээд л Намын анай ,ах нарын хавчилтаас залхаад явчихаж байгаа нь харамсалтай.Төрийн үйлчилгээ цахимжсаны үр дүнг Иргэд бид л хүртэж байна..Өөрсдийгөө цлс төрч гэж томьёолчихоод дөраагийн Ерөнхий сайд,салбарын сайд гээд зарлачихсан эрүүл эсэхэд нь эргэлзээтэй нөхөд Төр удирдахаар эх орон маань яаж хөгжихөв дээ.Ард түмэн слнголтоо хийгэд сонгоогүй бол Хувийнхаа ажлаа л хиймээр байгаам дах.Ай хөөрхий яасан ч ичих нүүргүй хүмүүс вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 23:30:55
    энэ их мөнгөөрөө ахмадууд орон сууц авч өгөөч : төсвөөр тансагласан төрийн луйварчдын хазаарлах нь зүйтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 20:45:29
    ЗОЧИН: Ард түмний боломжоос өчүүхэн багыг завшиж,.ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИДСЭН ХУВХАЙ ШУНАЛТАН ЮУ ХИЙЖ БАЙСАН, ХЭН БАЙСАН НЬ ХАМААГҮЙ ХУУЛЬ БУС ОЛСОН, ХУЛГАЙЛСАН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ СУУЛГАХ НЬ ЁС ЗҮЙД НИЙЦНЭ. Ъ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 20:39:46
    Иргэн : Ичих булчирхайгүй хүмүүс!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 13:02:39
    Hh: Nam dagaj amaa tosdson nuhduud namiin gishuuchleleesee tatgalzaad turiin alband ajillaj bgaa esehiig shalgamaar bainaa zawaarsan yumnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-08 12:34:46
    Иргэн: Одоо байгуулах гээд бгаа Баялагийн санг мундаг сайн тонохын тул наана нь дасгал сургууль хийж, бэлтгэл болгож эдгээр санг тонох уралдаан зарла ад энэ ноходыг захирлаар нь томилоод бнаа гэж ойлгогдож бнаа, зөв үү ?!
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188