• Өнөөдөр 2026-11-03

С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

      Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэрэгт дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтогтох нарын өмгөөлөгч Ж.Батзоригт, Н.Нарангуа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 3-ны өдөр хэлэлцэв. С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан”, тус зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” зэрэг гэмт хэрэгт холбогджээ.

    Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188