• Өнөөдөр 2026-11-04

Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ

2026-11-03,   240

Австралийн нэрт хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн мөлжлөгт оруулсан агуулгатай материал хадгалсан хэргээр ял сонсжээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүүгээр сард цагдаагийн байгууллагаас хүүхдийн зохиолч Крэйг Силвигийн гэрт нэгжлэг хийж, хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн мөлжлөгт оруулсан агуулгатай материал, цахим төхөөрөмж илрүүлэн түүнийг баривчлаад байсан. Тэгвэл өнгөрсөн өдөр түүнд холбогдох шүүх хурал болж, түүнд долоон сарын хорих ял ногдуулжээ. Мөн тэрбээр өмнө нь порнографийн сайт дээр тус сайтын хэрэглэгчтэй таван настай хүүхдүүдийн талаар ярилцаж байсан нь шүүх хурлын үеэр ил болсон бөгөөд Крэйг Силви гэм буруугаа хүлээсэн аж.

Өдгөө 44 настай зохиолч Крэйг Силви нь гурван хүүхдийн эцэг. Тэрбээр “Jasper Jones”, “Runt” зэрэг хүүхдийн бүтээл бүтээн туурвиснаараа алдартай бөгөөд хэд хэдэн зохиол нь дэлгэцийн бүтээл болж амжилттай явсан зохиолч юм.

 

 


Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188