“Оюутолгой”-н дарга уурхайчдын амь, эрүүл мэндийн төлөө бус өөрийнхөө суудлын төлөө ордноор гүйж эхэлжээ...
“Оюунтолгой”-н гүний уурхайд осол гарч, 15 хүн шороонд дарагдсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ. Осол аравдугаар сарын 29-ний 18:00 цагийн орчимд гарсан. Уурхайн гүнд хяналт, шалгалт хийж явсан ажилтнууд осолд өртсөн тухай мэдээлэл бий. “Оюутолгой” ХХК-ийн гарсан мэдэгдэлд, “Өнөөдөр ойролцоогоор 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажилллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан. Хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно” гэж аравдугаар сарын 29-ний 20:00 цагийн үед олон нийтэд мэдэгдлээ.

Тэгвэл ослын тухай дуудлага цагдаагийн байгууллагад цагийн дараа иржээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 29-нд “Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн нутагт байрлах “Оюутолгой” компанийн гүний уурхайд чичирхийлэл болж, хүмүүс шороонд дарагдсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус уурхайд чичирхийлэл үүссэний улмаас чулуулгийн нуранги үүсэж, уурхайд ажиллаж байсан 15 ажилтан дарагдсан байсныг гаргаж, аюулгүй болгосон байжээ.
“Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд ослыг 18:00 цагийн орчим гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ үүнээс ч өмнө осол гарсан байх магадлалтай. Учир нь, Цагдаагийн мэдээллээс харвал ослын тухай дуудлага цагийн дараа буюу 19:00 цагт бүртгэгдсэн байна. Хамгийн хачирхалтай нь, Онцгой байдлын албаны аврагчдад ослын тухай мэдээллийг өгөөгүй. Аюул, ослын тухай дуудлага авах ёстой анхан шатны байгууллага нь мэдээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын аравдугаар сарын 29-ний хоногийн мэдээний бүртгэлд энэ тухай мэдээлэл байхгүй байгаа юм.
Ослын улмаас 15 хүн шороонд дарагдсан ч 12 нь бэртэл аваагүй гэдгийг албаныхан мэдээлж байгаа. Тэгвэл гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гурван хүн нь гадаадын иргэд ажээ. Тодруулбал, Канадын хоёр, Австрали Улсаас ирсэн нэг ажилтан нурангинд дарагдаж, бэртсэн байна. Одоогоор хоёр ажилтан “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.
Албаныхан хоёр хүн бэртсэн гэж мэдэгдэж байгаа ч бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр “Гурван хүн бэртсэн. Нэгнийх нь гэмтэл хөнгөн учраас уурхайн эмнэлэгт хяналтад оруулсан. Хоёр хүнийг нь Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Мөн бэртсэн хүмүүс нь гадаадын иргэн учраас Монгол талын удирдлагууд тайван байгаа. Ар гэрийнхэн нь гомдол гаргахгүй, хэвлэл мэдэээлд бодит мэдээллийг өгөх боломжгүй үзэж байж болзошгүй. Нурангинд дарагдсан иргэдийг эмчийн хяналтад оруулсан. Гэхдээ ил харагдах шарх, гэмтэлгүй учраас хэвийн гэж үзэж байгаа. Цаашид ямар сөрөг нөлөө илрэхийг таашгүүй” гэсэн юм. Эндээс харвал, “Оюутолгой”-нхон бэртсэн хүний тоог ч нууж байх магадгүй ажээ.
(16).jpg)
“Оюутолгой”-нхон аравдугаар сарын 30-нд дахин мэдэгдэл хийсэн. Нэг хоногийн өмнөх мэдэгдэл дээрээ “Газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл бүртгэгдсэн” гэж мэдэгдсэн байдаг. Харин хоёр дахь мэдэгдэл дээрээ “Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас хоёр ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь аминд халгүй байна. 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байна. Бид ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон. Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт нь нэг хоногийн дараа чулуулгийн нуралт болж хувирсан гэсэн үг.
Ослын асуудлаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэвлэлд өгсөн мэдээлдээ “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт 15 ажилтан байсан. Ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, гэр рүү харьж, амраад байж байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг бэртэл, гэмтэл байдаг шүү дээ. Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Олборлолт хийж байгаа учраас гарч буй чичирхийлэл гэж ойлгож болно. Бидний ойлгож байгаа газар хөдлөлт биш. Гүний уурхай хэвийн горим руугаа шилжсэн. Уурхайчид гүний уурхай руу буцаж орохоосоо өмнө бүх аюулгүй байдлаа шалгасан” гэсэн байдаг.
Гэхдээ уг мэдээллүүдээ ослын бүсээс бус, ордны хонгилоос удаа дараа мэдэгдсэн юм.

Цагдаад дуудлага цагаар хоцорч өгсөн, онцгой байдалд ослын тухай мэдэгдээгүй нь анхаарал татаж байгаа юм. Ослын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өгөхдөө “Осол гарсан нэн даруйд Онцгой байдлын удирдлагууд “Оюутолгой” компани руу холбогдсон. “Оюу толгой” компанийн удирдлагуудын зүгээс “ОБЕГ-аас ямар нэгэн элдэв тусламж шаардлагагүй” гэдэг хариу өгсөн гэсэн. Үүнийг надад уламжилсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрөөгүй. Мэргэжлийн бус удирдлагуудын үгийг би хүлээж авахгүй. Ийм учраас мэргэжлийн алба хаагчдыг “Газар дээр нь очиж ажилла” гэж хэлсэн. Далд уурхайд осол гарсан тохиолдолд манай Онцгой байдлын байгууллага аврах ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шалгах, шаардлагатай сургалт зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн" гэв. Иймд “Оюутолгой”-н удирдлагуудын өгсөн “Ямар ч асуудалгүй, санаа зовох шаардлагагүй” гэдэг хариугаар бид амар байж болохгүй. Хүний амь эрсдвэл яах юм бэ. Иймд манай албан хаагчид газар дээр нь ажиллана” гэсэн юм.

Ослын бүсэд албаныхан ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа явуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс Ажлын хэсэг байгуулжээ.
Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудыг уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн байдалд хяналт тавин, зарим ажилтнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаар мэдээлэл ирүүлээд байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс ослын тухай мэдээллийг тогтмол авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамжийг өгч байна. Мөн ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж газар дээр нь ажиллуулж хяналт шалгалтыг хийж байна. Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрийн газрууд, инженер, техникийн ажилтнуудад чиглэл болгон ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
2011.05 дугаар сар.
-“Оюутолгой" компанийн төслийн талбайд 26 настай хоёр залуу нас баржээ. Талийгаачид бохирын цооногт унаснаас болж амиа алджээ. Тэд цэвэрлэх байгууламжийн угсралт, ашиглалтын ажил гүйцэтгэгч гэрээт компанид ажилладаг байжээ.
2011.11 дүгээр сарын 18.
“Оюутолгой” ХХК-тай гэрээлэгч, кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг "Си Ай Эс Монголиа" компанид ажилладаг байсан монгол залуу төслийн байранд учир битүүлгээр амиа алджээ.
2011.12 дугаар сарын 17.
“Оюу толгой” ХХК-ийн гэрээт компанийн ажилтнууд спиртын хольцтой шингэн уусны улмаас нийт таван хүн хордож, нэг нь амиа алджээ.
2018.10 дугаар сарын 16.
“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын JCВ загварын дугуйт ачигч шатжээ. Утаажилтын бүсээс тухайн үед ээлжинд ажиллаж байсан 505 уурхайчинг аюулгүй гаргах ажиллагаа 11 цаг үргэлжиллээ.
2021.12 дугаар сарын 13.
“Оюутолгой”-н уурхайн ажилтан амиа алдсан хэрэг гарчээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замд 49 настай эрэгтэй А нь 49 настай эрэгтэй Н-ийг хутгалж, хөнөөжээ.
2021.02 дугаар сарын 1.
“Оюу толгой"-н ажилтан гэрээслэл үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач нь 41 настай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат бөгөөд "Оюутолгой"-н Ил уурхайд ажилладаг, контейнерт өөрийгөө боомилсон байжээ.
2022.03 дугаар сар.
“Оюутолгой” уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн, Австрали Улсын иргэн, 50 настай эрэгтэйн цогцос олджээ.
2024.03 дугаар сарын 02.
“Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд байрлах агуулахад гал гарчээ.
2025.10 дугаар сарын 24.
"Оюу толгой" компанийн Худалдан авах газрын дарга Д.Амартүвшин, Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, М.Ганболд, Б.Сэрчмаа нарыг Тагнуулын байгууллагаас саатуулж, нэгжлэг хийлээ. Нэгжлэгийн явцад 10 гаруй тэрбум төгрөг, олон тооны тансаг хаус, үнэ бүхий автомашиныг битүүмжиллээ.
Энэ мэт “Оюутолгой” компанитай холбоотой таагүй мэдээллүүд хөвөрдөг билээ. Уурхайчид гүний уурхайдаа ажиллаад эхэлсэн, харин гүйцэтгэх захирал нь Төрийн ордонд өдөр алгасахгүй дарга нарын өрөөгөөр “хэсүүчилж” байна.
| ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ |
|
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |