“Өдөр тутмын завгүй амьдрал дунд бид олон сайхан дурсамжаа, бүр анх дурлахдаа сонссон аялгуугаа хүртэл мартчихдаг. Гэвч зүрхэнд нэгэнт хоногшсон хайр, хүлээлт хэзээ ч мартагддаггүй. Учир нь хүлээлт гэдэг хүндэтгэл, хайр гэдэг хүнд байгаа хамгийн том, юунд ч дийлдэшгүй байгалийн хүч” хэмээн зохиолч Х.Чойдогжамц ярьж байна.
Тэр мартагдсан аялгууг үзэгчдийн зүрхэнд дахин сэргээх түүний “Норсон зүрх” мюзикл энэ сарын 11-нээс “UG Palace”-т тоглогдоно. Энэ бүтээлийг Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монгол, Их Британийн мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран олон улсын жишгээр бүтээжээ. Мюзиклийн нээлтийн өмнө бид зохиолчтой ярилцлаа.

–“Норсон зүрх” мюзиклийн зохиол хэрхэн бүтсэн бэ?
–Энэ бол хоёр жилийн өмнөөс эхэлсэн том төсөл. Мюзиклийн найруулагч, уран сайхны удирдагч, продюсерын баг Лондонд очиж, нэртэй мюзиклүүдийг үзэж судалсан юм билээ. Дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл тавихын тулд судалгааг эртнээс хийж, бүх ажлыг төлөвлөгөөний дагуу явуулсан.
Анх Бадамрагчаагийн бичсэн эх зохиол байсан. Түүнийг мюзиклийн хэлбэрт хувиргах санал надад ирсэн. Би хагас жил гаруй мюзиклийн зохиол бичих ажилд төвлөрсөн.
–Мюзиклийн зохиол драмын жүжгийн зохиолоос юугаараа ялгаатай вэ?
–Уламжлалт драмаас огт өөр драматурги шаарддаг. Дуу, бүжиг, хөгжим хосолдог тул тэдгээрийн нийцлийг зохицуулахад маш их хэмнэл, хурд хэрэгтэй. Үйл явдал хөөж, дүр хөгжүүлэхээс гадна уран бүтээлч бүрийн үзэгдлийг ангилж, хуваарилж бичих шаардлагатай байлаа. Манайд өмнө нь мюзиклийн туршилтууд хийгдэж, зарим хэсэгтээ бүжигтэй, зарим хэсэгтээ дуулалтай холимог хэлбэрээр тавигдаж байсан.

–Тэгвэл “анхны бүрэн хэмжээний мюзикл” гэж яагаад нэрлэж байна вэ?
–Олон улсад тавигддаг мюзиклийн бүх шаардлагыг аль ч талаас нь хангахыг зорьж байгаа учраас. Бүжиг, хөгжим, дуулалт, гэрлийн гүйцэтгэлээс эхлээд зохиол хүртэл олон улсын стандартад нийцүүлэхийн тулд орчуулж, гадаадын зөвлөхүүдэд хянуулж байна.
Саяхан гадаадын бүжиг дэглээч, найруулагч хоёр багш 14 хоног манай уран бүтээлчидтэй ажиллаж, бүжгийн найруулга, дэглэлтийг хийлээ. Удахгүй хөгжмийн найруулга, гэрэлтүүлгийн зөвлөхүүд ирнэ. Цаашид энэ мюзиклийг олон улсад аялан тоглуулж, домогт хамтлагийн дуунуудыг дэлхийд бүжиг, дуу, хөгжмөөр хүргэх зорилготой.
–Үзэгчид “Хурд”-ын тоглолт шиг зөвхөн дуу, бүжиг үзнэ гэж төсөөлж магадгүй. Яагаад энэ мюзиклийг үзэх ёстой вэ?
–Үзэгчдийн төсөөллөөс давах болов уу. Жүжиг маань олон бэлгээр дүүрэн. Мэдээж домогт хамтлагийн үүх түүх, ойн уур амьсгал шингэнэ. Гэхдээ концерт шиг дагаад дуулна гэж төсөөлөх хэрэггүй. Энд хамтлагийн намтар биш, бие даасан зохиомол түүх өрнөнө. Залуу уран бүтээлчид дүр бүтээж, “Хурд” хамтлагийн ах нар оролцоно. Хүн бүрийн амьдралд тохиолддог хайр сэтгэлийн түүх, зөрчлийг мюзиклийн хэлээр илэрхийлэхийг зорьсон. Бэлтгэл бүрээр жүжиг өөрчлөгдөж, надад ч асар их хүлээлт үүсэж байна.
–Гол дүр нь хэлгүйрсэн охин юм байна. Дуу, бүжгийн жүжгийн гол дүрийг яагаад ингэж сонгосон бэ?
–Хоёр бүлэг, 12 үзэгдэлтэй романтик мюзикл бичсэн. Үзэгчид гайхаж магадгүй. Бид хэвшмэл зүйлсийг зоригтой өөрчилж, уран сайхны шинэ түвшинд гаргахыг зорьсон.
Хүн бүрийн зүрх өөрийн гэсэн дуутай, түүхтэй. Эгшиг аялгуу ямар ч орчуулгагүйгээр хүнд хүрдэг. Тиймээс аль ч насны, ямар ч орны хүн үзсэн өөрийнхөө тухай бодож, бусдыг өөр өнцгөөс харах болов уу.
–“Хурд”-ын дуунуудаас юуг мэдэрсэн бэ. Мюзиклийн гол санаа юу вэ?
–Хүн болгоны амьдралд “хурд”-тай үе байдаг. Хүн бүр уянгын, рок, зөөлөн, хатуу бүгдийг туулдаг. Би зохиолоо “Хайраа хөглөе” гэдэг санаан дээр тулгуурласан. Бусдыг хайрлая, хайраа үргэлж сэргээж мэдэрч, бие биедээ уянга хөг бэлэглэе гэж бичсэн. Эгшиг аялгууг хүн зөвхөн оюунаараа биш, зүрхээрээ сонсдог. Зүрхэнд сонсогддог тэр аялгууг бие биенээсээ олж харж, бие биедээ бэлэглэж болдог юм шүү.
-Жүжгийн нэр болсон “Норсон зүрх” дууг та хэрхэн тайлсан бэ?
-Дуунд нэг нь нөгөөгөө хэзээ ч мартаж чадахгүйгээ хэлээд, чи намайг санасаар байна уу гэж асуудаг. Эхэндээ баяртай мэт боловч гунигтай дуу. Дахин сонсохоор хүлээлтийн тухай дуу юм. Хоёр тал бие биеэ санан дурсаж, хэзээ ч мартаагүй. Цас будрах, бороо шиврэх бүрд дурсахаа болимоор байгаа ч хүлээсээр л байна.
Магадгүй тэр хүлээлт хүндэтгэл ч байж болох юм. Хайр бол хүнд байгаа хамгийн том байгалийн хүч, юунд ч дийлдэшгүй. Бид байгалийн дийлдэшгүй хүчний тухай их ярьдаг. Гэтэл хүнд байгаа тийм хүч бол хайр сэтгэл. Тиймээс бие биедээ байгаа хайр сэтгэлээ үргэлж хөдөлгөж, норгож байя гэсэн санаа үзэгчдэд төрөх болов уу.
–Таныг багш, театрын шүүмж судлаач гэдгээр нь мэддэг. Зохиолчоор ажиллах санал ирэхэд ямар бодол төрсөн бэ?
–Эхэндээ айдастай байсан. Бүтээлийн туршлага хуримтлуулахаас илүү судалгаа, шинжилгээнд цаг зарцуулж ирсэн хүн. Гэхдээ уран бүтээлийн үйл явцыг бүхэлд нь харж, цэгнэдэг учраас алдаа оноогоо шударга хэлээд явах болов уу гэж надад итгэл хүлээлгэсэн байх гэж тунгаасан.
“Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр ах бидэнд “Одоо залуучууд хийх цаг нь болсон. Эрх чөлөө, боломжийг нь өгч байна. Хамтдаа маш том тэсрэлт зоригтой хийцгээе” гэж хэлсэн. Ах нарын тэр хариуцлага, боломж над дээр ч ирсэн. Багийнхан маань “Бид чиний мэдрэмжид итгэж байна, чи энэ бүтээлийн ард гарч чадна” гэж үргэлж урамшуулж байлаа. Аливаа уран бүтээлийг туурвиж дуусгахад урам зориг их чухал юм билээ.

–Бусдын бүтээлийг шүүмжилдэг хүн өөрийнхөө бүтээлийг шүүмжлүүлэхэд бэлэн үү?
–Өмнө нь бусдын бүтээлд хурц шүүмж өрнүүлдэг байсан бол энэ удаа өөрийн бүтээлээ шүүмжлүүлэх процесстой шууд нүүр тулсан. Эхний хувилбар гарч, санал зөвлөгөө аваад эргээд суухад бодит шүүмж ташуур болдог юм билээ. Шүүмжилдэг хүний бүтээл өө сэвгүй байх ёстой гэж бодох байх, хүлээлт өндөр байх болов уу гэж эмзэглэж байсан.
Буцаад алхчихмаар, чадахгүй юм байна гэж хямрах үе ч байсан. Тэр болгонд багийнхан “Хямарч байгаа бол хамт хямаръя, хамт даван туулъя” гээд урагшаа хөтөлж байлаа.
Бүтээлийг нь доголон гэхээр хүнийг нь доголон гэж байгаа мэт хүлээж авдаг хүмүүс байдаг. Шүүмж судлаач зөвхөн бүтээлийг шүүмжилдэг ч зохиолч хүн үүнийг их эмзэг мэдэрдэг. Гэхдээ шүүмж бол урлагийн бүтээлийн салшгүй хэсэг. Алдаагүй зүйл хийдэг хүн гэж байхгүй. Тиймээс шүүмжлүүлэх дуртай байна. Үнэндээ хүний бүтээлд шүүмж бичнэ гэдэг буян юм.
-Эх зохиолыг хувиргаж, төслийн багтай хамтран ажиллахад эго саад болсон уу?
-Эх зохиолыг 90 хувь өөрчилсөн. Хувиргах явцад эго төрдөг юм билээ. Харин мэргэжлийн баг хамт олонтой ажиллахад хувь хүний эго юу ч биш. Эгогоо хаана нуух вэ, харагдчихвий гэж санаа зовсон үе ч бий (инээв). Мэргэжлийн байх тусам эго багасч, бүр алга болдог. Уран бүтээлч бүр хариуцлагатай, үүргээ сайн гүйцэтгэх л чухал.
Найруулагч, уран сайхны удирдагчаас эхлээд жүжигчид хүртэл эрч хүчтэй залуучууд, нэг үеийн төлөөлөл. Алдаж онох бүрд нэг нэгэндээ түшиг болж, цогц ансамбль болж чадсан. Зохиол батлагдсаны дараа түүнийг өөрчлөхгүй, харин хөгжүүлж баяжуулахаар тохирсон. Буруу зөв санаа гэж байхгүй, хэрхэн баяжуулах вэ гэдгээ ярилцдаг нь зохиолчид таатай байлаа. Ийм бүтээлд нэг хүн гоцгойрох нь утгагүй. Мэргэжлийн хамт олны нөлөө залуу хүнд өсөж хөгжих том боломж олгосон.
–Урлаг хүнд юуг өгдөг вэ? Өнөөдрийн нийгэмд та юунд илүү эмзэглэж явдаг вэ?
–Цахим ертөнцийн хөгжил гайхамшигтай. Хүний оюуны бүтээл учраас хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэвч бид хиймэл оюун, цахим харилцааны их үед амьдарч байна. Дэлгэцийн хамаарлын эсрэг зогсох ганц зүйл бол урлагийн хэл, соёл.
Хэчнээн оюунлаг машин байлаа ч хүний сэтгэл хөдлөл, амьд мэдрэмж, түүнээс төрөх үг хэл, харилцааг орлож чадахгүй. Урлаг хүний зүрх сэтгэлийн амьд ертөнцийг зуурхан ч болов амсах боломжийг олгодог.
-Хүн хүнээ энэрч чадахгүй, нийгэм хэрцгий болж байгаа энэ үед урлаг ямар үүрэгтэй вэ?
–Нинжин сэтгэлийг хүн урлагаас олж авдаг. Бусдыг өрөвдөх, бусдын байранд өөрийгөө тавих, энэрэн нигүүлсэх сэтгэлийг урлагийн бүтээлээр дамжуулан зүрх сэтгэлдээ шингээж авдаг. Тэр өгөөж сулрахаар хүн хэрцгий, хөндий, хүйтэн болдог. Урлаг хүний дотоод ертөнцөд хайрлах сэтгэлийг суулгаж, бойжуулдаг учраас хүнийг хүнлэг болгодог.
Хүн бүр зүрхэндээ ямар нэгэн хайрын түүхийг нандигнаж явдаг. Үргэлж хамт байж чадаагүй ч нэг нэгэндээ зориулсан хайр хөглөгдсөн хувь тавиланг бүтээдэг. Алс хол, тусдаа байсан ч нэг нэгнийхээ сайн явааг хараад баясаж, санан дурсана гэдэг агуу хайр шүү дээ.
Өөрт аялагддаг дуу байдаг шиг бусдад аялагдах эгшгийг чи бас хөглөж байдаг. Тиймээс туулсан, туулж яваа зүйлдээ хүндэтгэлтэй хандаасай. Хүндэтгэл гэдэг хүлээлт, тэвчээр ч байж болно. Өөрийнхөө төдийгүй бусдын зүрх сэтгэлийг хөгтэй байлгахыг санаасай гэж бодож зохиолоо бичсэн.
–“Хурд” хамтлагийн дуунууд, энэ жүжгийг өнгө, үнэрээр илэрхийлбэл?
–“Хурд” хамтлагийн дуугаар амьсгалах шиг л болж байна. Сонсохоор борооны үнэр, хөрсний чийг мэдрэгддэг. Хайрын дуу их боловч энэ удаа анзаарахад ихэнх нь өнчин хайрын дуу юм билээ. Гэмшсэн, дурссан, санагалзсан ч ямагт хүндэтгэл мэдрэгддэг. Хүлээж байгаа нь хүндэтгэлтэй, сайн яваасай гэж хүсэж байгаа нь нандин. Хүнийг аргадаж, сэтгэлийг нь уужруулдаг шидтэй дуунууд. Уянгын гэж төсөөлдөг ч маш эрч хүчтэй, хэмнэлтэй, хурдтай.
Ажил амьдралдаа хөтлөгдөөд анх дурлаж байхдаа сонсдог байсан аялгуугаа хүртэл мартчихсан хүн олон. Тэр мартагдсан аялгууг театрт ирж, жүжиг үзэх агшинд зүрхэндээ дахин сэргээх болов уу. Тиймээс “Зүрхээ хөглөж, хайраа хөглөцгөөе” гэж уриалъя.
–Ярилцсанд баярлалаа.
| Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ |
|
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |