Чөлөөт бөхийн ОУХМ, Энх-Амарын Даваанасан бөмбөрцөгт нэрээ данслан үлдээж, дэлхийн хос медальтан боллоо. Тэрбээр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. Говь-Алтай аймгийн Цогт сумын унаган хүүхэд. Багадаа их хөдөлгөөнтэй, гүйж, харайсан, эршүүд талдаа охин байж. Нутгийн хүмүүс нь түүнийг их бяртай гэж хөөргөөд л, хөвгүүдтэй их барилдуулдаг байсан гэнэ лээ.
.jpg)
ОУХМ Э.Даваанасан одоо чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. Э.Даваанасан “Белград-2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ. Харин сая тэрбээр “Астана-2026” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан боллоо. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээний мөнгө, хүрэл, дэлхийн цэргийн их наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгө, “Иван Поддубный” нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээний хүрэл медальтай тамирчин юм.
.jpg)
ОУХМ Э.Даваанасан сумандаа долоон удаа түрүүлсэн сумын заан Лувсандоржийн ач охин юм. Түүний авга ах Л.Цэрэнтогтох улсын начин цолтой бөх. Харин Э.Даваанасан Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирээд ерөнхий боловсролын 44-р дунд сургуульд суралцах үедээ хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Гүйлтээр сургууль болон хотын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнд шаггүй амжилт үзүүлж байжээ. Өмнөд Солонгосын Инчёнд болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнд 1500 метрийн зайд түрүүлж байсан юм билээ.
.jpg)
Түүнийг Спортын төв сургуульд элсэж орох үед захирал Ч.Зоригбаатар “Чи яагаад ч хөнгөн атлетикаар хичээллэх хүүхэд биш байна. Бөхийн спортоор л илүү өндөр амжилт гаргах ирээдүй харагдаж байна” гээд чөлөөт бөхийн ангид орох санал тавьсан гэдэг. Чөлөөт бөх гэж мэдэх ч үгүй. Чөлөөтийн талаар ямар ч ойлголтгүй байж. Харин түүний гэрийнхэн нь бөхийн спортод их дуртай байсан гэдэг. Аав Энх-Амар нь “Миний охин их бяртай шүү дээ” гээд дэмжиж байжээ. Чөлөөт бөхийн спортыг сонгосон нь маш зөв сонголт байсныг өнөөдөр цаг хугацаа харуулж байна.
.jpg)
Э.Даваанасан Спортын төв сургуульд 2012 онд ороод чөлөөт бөхийн багш П.Чулуунбаатар, Л.Энхбаяр нараар бөхийн эрдэм залгасан байдаг. Улмаар зэвсэгт хүчний “Алдар” спортын хорооны албан ёсны тамирчин болж, МУГТ Ц.Хосбаяор, МУГТ Ц.Цогтбаяр нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж дэлхийн тамирчин болох замналын эхлэлээ тавьсан юм. “Алдар” спорт хороонд тамирчнаар түүнийг очих үед нь Э.Даваанасан, Ариунжаргал нарыг Монгол Улсын гавьяат тамирчин, Бадрахын Одончимэг бэлтгэл хангагч болгон, хамт бэлтгэл хийж, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж сурган, гарын шавь болгон бэлтгэл сургуулилалттаа үргэлжлүүлсэн юм билээ.
.jpg)
“Осло-2021” ДАШТ-д анх удаа оролцсон. Түүнд боломж байсан. Харин тэрбээр өөртөө итгэлгүй барилдаж, хожигдол хүлээсэн юм. Анхны ДАШТ байсан болохоор сандрал, дэвжээний айдас, биеэ барих зүйлтэй тулгарчээ. Мэдээж тэмцээний туршлага, барилдааны техник, ур чадвар бага зэрэг дутсан байх. Тэрбээр 2018 онд ОХУ-ын Москва хотод болсон цэргийн ДАШТ-д анх удаа барилдаж, цэргийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан.

ОУХМ Э.Даваанасан 2012 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн гэхээр одоо яг 14 жил болж байна. Тэрбээр 14 жилийн дотор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр өөр жинд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
| БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН |
|
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |