Биднийг очих үед ажлын өдөр ч гэлээ харьцангуй хөдөлгөөн их байв. Гол төлөв ахмадууд худалдан авалт хийж байлаа. Тэд тор барин, цаасан дээр тэмдэглэсэн авах юмныхаа жагсаалтыг нягтлан, бараа бүтээгдэхүүний үнэ сонирхоно.
Худалдан авалт хийж байгаа олны дундаас 50 гаруй настай бололтой нэгэн эрэгтэйгээс тэтгэвэр нэмэгдсэн тухай, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн байгаа талаар асуулаа. Тэрбээр “Би сард 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Харин энэ удаад тэтгэвэр 163 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэмэгдэл дансанд орсон даруйд нь “Хүчит шонхор” захаас үхрийн мах худалдан авлаа. Үхрийн мах нэг килограмм нь 32 мянган төгрөг болсон байна лээ. Хэдий гар дээр авах хэдэн төгрөг маань нэмэгдсэнд баяртай байгаа ч тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд мах, сүүний үнэ өсчихдөг хойно, нэг их өөрчлөгдсөн юм алга л байна” гэлээ.

Нэг кг үхрийн махны үнэ 32 мянган төгрөг гэвэл 163 мянган төгрөгөөр тав орчим килограмм мах авах боломжтой. Гэвч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ зөвхөн махаар хязгаарлагдахгүйг иргэдийн зүгээс хэлж байлаа. Харин иргэн Оюунцэцэг тэтгэврийн нэмэгдэлд тун сэтгэл хангалуун байлаа. Тэрбээр “Би сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Нэмэгдэл гэж 180-аад мянган төгрөг орж ирсэн байна лээ. Зээлтэй учир яг хэд нэмэгдэж байгааг сайн мэдэхгүй байна. Гэртээ зүгээр суудаг надад бол их, бага хамаагүй мөнгөн дүн нь өсөх нь чухал учраас баяртай байна” хэмээн өгүүлсэн юм. Түүний хувьд нэмэгдлийн хэмжээ их, бага байх нь гол асуудал биш, харин тогтмол орлого нь өсөж буй явдал чухал аж. Эндээс харахад, тэтгэврийн нэмэгдлийг ахмадууд зөвхөн бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулан үнэлдэггүй, хувь хүний амьдралын нөхцөл, хэрэгцээнээс шалтгаалан харилцан адилгүй хүлээж авч байгааг харуулж байлаа.
.jpg)
Тэтгэврийн нэмэгдэл ахмадуудын худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж буйг худалдаачдын байр сууринаас тодруулахаар цагаан идээний тасгийг зорилоо. Том, жижиг ааруулыг хэлбэр дүрсээр нь ялган эгнүүлж, сүү цагаан идээг сав саванд нь зэрэгцүүлэн тавьжээ. Цагаан идээний худалдаа эрхэлдэг иргэн Болормаа “Би өөрөө тэтгэврийн зээлтэй ч хувиараа бизнес эрхэлдэг тул өрхийн амьжиргаагаа харьцангуй боломжийн авч явж байгаа л даа. Харин гэртээ байдаг над шиг хөгшчүүлд суурь нэмэгдэл нь өдрийн хоолонд л явж байгаа байх. Тэд ч мөн ямар нэг юмны зээлтэй байгаа. Зээлээс зээлийн хооронд байдаг бидний тэтгэвэр нэмэгдсэн, нэмэгдээгүй нэг их ялгаагүй. Өмнө үетэй харьцуулахад ахмадуудын худалдан авалт харьцангуй багассан. Зарим үед ахмадууд нэг, хоёр ширхэг ааруул жинлүүлэх тохиолдол ч байдаг” гэв.
Биднийг ийн ярилцах зуур хажуу талын чихэр, жимсний тасгийн худалдагч бүсгүй бухимдсан янзтай “Юмны үнэ тасралтгүй өсөж байна. Ахмадын тэтгэврийн мөнгө нэмэгдэх сургаар өнгөрсөн долоо хоногоос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихлөө. Шатахууны үнэ өссөнөөс ч болоод байдаг юм уу. Мэдэх юм алга ямартай ч иргэдийн худалдан авах чадвар муу хэвээр байна. Тэтгэвэр нэмэгдсэн гэх шинж үнэхээр алга” хэмээв.
Энэ нь тэтгэврийн нэмэгдлийн бодит үр өгөөжийг зөвхөн нэмэгдсэн мөнгөн дүнгээр бус, ахмадуудын орлогын эх үүсвэр, зээлийн төлбөр, өдөр тутмын хэрэглээтэй нь холбон авч үзэх шаардлагатайг харуулж байна.

Цааш явсаар иргэдийн хөл хамгийн их чиглэж харагдах махны тасгийн зүгт ирлээ. Махны худалдаачин бүсгүй “Сүүлийн хоёр хоног ахмад хүмүүсийн хөдөлгөөн их байна” хэмээн хэлж дуусаагүй байхад худалдан авагч буурай яриаг таслан “Эмээдээ жаахан адууны мах өгчих, илүү байвал эмээ нь дийлэхгүй” гэж хэдэнтээ хэлсээр орж ирлээ. Худалдаачин “Ойлголоо эмээ та ястай, ясгүй, өөх багатай алийг нь авах уу” гэхэд эмээ “Цул махтай өөх багатайг хоёр кг мах авья миний хүү” гээд хоёр ширхэг 20 мянган төгрөг өгч харагдана.
Үндэсний статистикийн хорооны үнийн өсөлтийн судалгаагаар энэ оны долдугаар сард өндөг 616 төгрөгний ханштай байна гэсэн мэдээлэл байсан бол өнөөдрийн байдлаар “Алтжин бөмбөгөр” захын өндөг 706 төгрөгт хүрсэн байна. Энэ мэт жижиг гэлтгүй барааны үнэ өссөн нь худалдан авалтын чадвар муудах цаашлаад тэтгэврийн нэмэгдэл бодит ашигт хүрэхгүй байгаа шалтгаан болж байгаа юм. Тэтгэврийн нэмэгдэл хүн бүрийн амьдралын боломжоос хамаарч санхүү болон өрхийн хэрэгцээний түвшинд өөрөөр нөлөөлж бүгд ялгаатай байдлаар хүлээн авч байна. Нэгэнд нь амьжаргааны зардалд нь дэм болох бол нөгөөд нь зээлийн төлбөр, өдөр тутмын хоол хүнснээс нь цааш хэтрэхгүй байгаа аж. Тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэх ч түүний бодит үр дүн, өгөөж ахмадуудын худалдан авалтын хэмжээ, сэтгэл ханамж, тор нь дүүргэх хүнсний бүтээгдэхүүн зэргээс хамаарах юм.


М.Сүндэр
| ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ |
|
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |