• Өнөөдөр 2026-11-03

ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна.

Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг дараах 3 чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байна.

1. ЭРСДЭЛТЭЙ БҮЛГИЙН ИРГЭДДЭЭ ,ГЭРИЙН ИДЭВХТЭЙ ЭРГЭЛТ, ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

2. ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ӨЭМТ-Д СУУРИЛАН ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ

3. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН УРТАСГАСАН ЦАГААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ

Иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртасгасан цагийн үйлчилгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188