• Өнөөдөр 2026-11-03

Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ

     "Дархан Минж" ХХК нь "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлээр Дархан хотод "Mon Gelat" буюу желатины үйлдвэрээ нээж, Монголын арьс ширний үйлдвэрийн салбарт шинэ түүхийг бичлээ. Тус үйлдвэр нь малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулан хүнсний жилатин болон уургийн амин дэм, бордоо үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх юм.

   Жилд 300 мянган ширхэг үхрийн арьсыг дахин боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр нээгдсэнээр орон нутагт 60 орчим ажлын байр нэмэгдэж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


 

 


Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188