Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар танилцуулж эхэлсэн. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргээс ИТХ-д горилогчдын хэн нь хэн болохыг танилцуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн захын гудамжаар ороход л өмнөх болон одоогийн удирдлагуудад тавих дүн нь тодохой болно доо уг нь. Тодруулбал, тус дүүрэг хүн амын нягтаршилаараа нийслэлд тэргүүлдэг хэдий ч хамгийн хөгжил муутай, амьжиргааны түвшингээрээ ч сүүл мушигдаг. Гэтэл тус дүүрэгт дарга даамлаар очсон хэнбугай ч байсан Саарал ордон бараадаж, үлдсэн нь нийслэлд дарга болж дэвшээд дүүрэг нь хуучин байрандаа үлддэг гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Хамгийн сүүлд гэхэд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Алтаншагай УИХ-д гишүүнээр сонгогдсон бол Сонгинохайрханы үе үеийн Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгч нийслэлд дарга болон дэвшсэн. Тэгвэл Сонгинохайран дүүргээс Саарал ордон руу санаархагч дараагийн ээлжнийхэн орон нутгийн сонгуульд бэлдэж эхлээд тун завгүй явна.
Уг нь Сонгинохайрхан дүүргийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, хүүхэд бүрийг тэгш суралцах боломжоор хангана. Ойн зурвас, ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдолыг бууруулж, эрүүл орчин бүрдүүлэх, авто замын засварын ажлыг эрчимжүүлж, нийтийн тээврийн хүртээжийг нэмэгдүүлэх гэх амлалтыг цагаан дээр хараар дурайтал бичсэн байна. Гэтэл бодит байдал дээрээ Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын өгсөн амлалт биелэлээ олсонгүй.
Тэр байтугай дүүргийн Засаг дарга нь Саарал ордон бараадаж, ИТХ-ын дарга нь Засаг дарга болж тушаал ахиад нийслэлд төлөөлөгчөөр суух бэлтгэлээ базаагаад байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, бизнесийн удирдлагаар боловсрол эзэмшсэн гэх тэрбээр Налайх дүүргийн намын хорооноос ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Тэрбээр улсын бүртгэгчээс улсдаа хамгийн их хүн амтайд тооцогдох дүүргийн Засаг дарга болоод удаагүй байна. 2011 онд УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын бие төлөөлөгчөөр Саарал ордонд хөл тавьсан тэрбээр 2013 онд Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийн газарт даргаар очиж, Сонгинын фракцид нэгдэж байжээ. Ингэхдээ нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын туслахаас Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга болсон. Дүүргийн ИТХ-ын дарга болтлоо дэвшсэн тэрбээр Засаг даргын тамгаа гардаж аваад удаагүй байна. Өдгөө нийслэлд хүч үзэж, Саарал ордон бараадах шат ахих нүүдлээ хийсэн бололтой.
НИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр- Улаанбаатар хотын уугуул гэгдэх тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийг төгсөж, "Орхон" их сургуульд эрх зүйчээр суралцаж төгссөн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг "Орхон" их сургуульд багшилж байхад нь суралцаж төгссөн гарын шавь нь. Сургуулиа төгсмөгцөө Х.Нямбаатарыг дагаж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарыг гишүүн болмогц зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, өдгөө “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд багштайгаа баг болж дахин нэр дэвшиж байна.

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү- 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд ХААИС, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан гэх намтартай. Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан М.Баяраа нэгдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний оронд Ц.Төрхүүг томилсон. Сүүлд “Би 20 гаруй жил төрд ажиллахдаа Х.Нямбаатар шиг дарга хараагүй” хэмээн хотын даргад тал зассан тэрбээр төрд сууж, төлөөлөгч болох эрхээ намаасаа өвөртлөөд байна.

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан- Түүнийг олон нийт УИХ-ын дарга асан М.Энхболдын охин гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр 2016, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй юм. Тэрбээр 2016, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй юм. Мөн тэрбээр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан ч шахалт үзүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал хөндөгдөж байлаа.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг- Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “татаас”-аар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилогдсон билээ.
Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар- Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Хотын орлогч асан Н.Баярчимэг- Хотын дарга асан Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан НИТХ-ын хурлын төлөөлөгч Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-д нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд хотын дарга асан Д.Сумъяабазарын улс төр, бизнесийн ойрын хамтрагч. Н.Баярчимэг нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 2011 онд хуульчаар ажилд орж, 2016 он хүртэл ахлах хуульч, хэлтсийн дарга болтлоо ажилласан. Улмаар 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг. Н.Баярчимэг 2017 оны аравдугаар сард Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яамны Хуулийн хэлтсийн даргаар нь томилогдож, мөн л дагаж явсан. УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад хоёр жил орчмын дараа буюу 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болсон. Н.Баярчимэг “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийн дэд захирлаар жил орчим ажиллаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогч болсон. Сонгинохайрхан бол Д.Сумъяабазарын тойрог, Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. Ингээд Ж.Сандагсүрэнгийн орлогчоор ажиллаж байгаад СХД-ээс НИТХ-ын төлөөлөгч болон дэвшиж, Д.Сумъяабазарын орлогч болж албан ёсоор дэргэд нь ирсэн.
| “СОНГИНО”-ООС СААРАЛ ОРДОН РУУ САНААРХАГЧ ДАРААГИЙН ЭЭЛЖНИЙХНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ |
|
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |