• Өнөөдөр 2024-04-20

Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд амарна

2022-12-07,   380

      Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт нь эхэлж нийт зургаан долоо хоног буюу 44 хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж, гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
 
Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.
 
    I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
    II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
    III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд амарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188