• Өнөөдөр 2024-04-29

Отгонтэнгэр их сургуулийн нэрэмжит Англи хэлний олимпиад-2022 үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ

2022-12-03,   426

         “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд хүүхэд, залуучуудад олон улсад мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх , их, дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг хангахад англи хэлний боловсрол чухал тулгуур байх юм. Энэ хүрээнд дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай иргэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний суралцахуйг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. 

      Энэхүү шаардлагын хүрээнд ОТИС нь гадаад хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, хэлний авьяастай суралцагчдыг нээн таниулах, авьяас чадварыг хөгжүүлэх, нийслэлийн тэргүүний суралцагчдыг алдаршуулах зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Англи хэлний олимпиад”-ыг 2022 оны арванхоёрдугаар  сарын 3-4 нд зохион байгуулахаар төлөвлөөд  байна.  

        Бидний энэхүү олимпиадыг дэмжин АНУ-н элчин сайдын яам, Боловсролын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Апу Дэйри ХХК, Тэсо Групп, Аптон олон улсын боловсролын байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэг гүйцэтгэгч  Bill Russo / Дэлхийн олон нийттэй харилцах алба /,БЗД-н боловсролын хэлтсийн дарга Б. Ганбат, УИХ гишүүн Б. Дэлгэрсайхан, Тесо группын ерөнхий менежер М. Мэргэншагай зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх томоохон хэмжээний үйл ажиллагаа болох тул хамтран ажиллахыг хүсэж байна. Энэхүү олимпиадад нийслэлийн бүх дүүргийн 60 сургуулийн 460 гаруй сурагчид оролцсон томоохон хэмжээний улсын олимпиад болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Отгонтэнгэр их сургуулийн нэрэмжит Англи хэлний олимпиад-2022 үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188