• Өнөөдөр 2025-05-12

Шатсан шатахууны савнаас хоёр иргэний цогцсыг гаргажээ

2022-12-05,   354

     Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс Петролиум” ХХК-ийн түлшний агуулах энэ сарын 1-нд дэлбэрч, гурван хүний амь эрсэдсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар хотын Онцгой байдлын алба хаагчид найман цаг ажиллаж, галыг бүрэн унтраасан байдаг. Гэвч хоёр иргэний цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрлийн талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын мэргэжилтэн С.Сарангаас тодрууллаа. Тэрбээр “Устай холилдсон АИ-92 шатахууныг суллаж, эрэн хайж байсан хоёр иргэний цогцсыг түлшний савнаас олсон. Цогцсыг холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгч, Эрэн хайх ажиллагааг зогсоосон” гэлээ.


Шатсан шатахууны савнаас хоёр иргэний цогцсыг гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188