• Өнөөдөр 2025-05-12

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө -16 хэм хүйтэн

2022-12-05,   289

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр байна.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр  -25...-30 градус, Монгол-Алтай, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө -16 хэм хүйтэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188