• Өнөөдөр 2025-05-12

Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих зорилгоор 14 цэгт дуут дохио байршуулжээ

2022-12-03,   321

       Өвөрхангай аймгийн хэмжээнд 4072 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэднээс 632 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 110 нь төрийн байгууллагад ажилладаг. Гэр бүлийн нөхцөл байдлаар нь авч үзвэл 2500 орчин иргэн гэр бүлтэй, ганц бие амьдардаг 430 иргэн байна. Нийгмийн тусгай хэрэгцээт иргэдийнхээ эрхийг хангахын тулд аймгаас хөрөнгө төсөвлөн тодорхой ажлуудыг хийсэн хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
 
     Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэн замын уулзвар бүхий 14 цэгт дуут дохио байршуулсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхээр 14 байгууллагын орчин нөхцөлд хяналт тавьж ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн багц тоног төхөөрөмжийг БОЭТ-д суурилуулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын 400 гаруй албан хаагч, МСҮТөвийн 60 гаруй сурагчийг хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулжээ.
 
 
 
Монголын хараагүйчүүдийн үндэсний  холбоо “Ариун бичээс” нийгэмлэг болон  “Өгөөмөр сэтгэл” ТББ -тай хамтран Брайл үсгийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, харааны бэрхшээлтэй 11 иргэн  чадавхижуулсан байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих зорилгоор 14 цэгт дуут дохио байршуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188