• Өнөөдөр 2025-05-12

Хүйтний улиралд нүүрний арьсаа хамгаалах ДӨРВӨН АРГА

2022-12-04,   435

      Хүйтний эр чангарч байгаа эл өдрүүдэд үс болон нүүрний арьсаа хамгаалах нь хамгийн чухал. Бид нүүрний арьсаа хамгаалах дөрвөн аргыг санал болгож байна.

  1. Хүйтний улирал нэгэнт эхэлчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.
  2. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширдаг.
  3.  Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн урууландаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.
  4. Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт 2 удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно. 

Хүйтний улиралд нүүрний арьсаа хамгаалах ДӨРВӨН АРГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188