...Хорин хэдхэн хоногийн өмнө хорихоос суллагдсан 21 настай хүмүүжигч дээрэмдэх гэмт хэргийнхээ бурууг ойлгож, гэмт хэргээс ангижирч, сайн хүмүүжсэн байсан бол цэцэг цэврүү шиг жаахан охиныг хүчирхийлж, тамлаж, цогцсыг нь нүхэн жорлонд хаяж, хэргийн газрыг орхиж, эцэг, эхийг нь тамд унагаж, монголчуудыг айдаст автуулахгүй байлаа. Сайн хүмүүжсэн бол ерөөсөө ч ийм аймшигт хэрэг битгий хэл буруу ч алхахгүй байлаа.
...Хүчингийн хэрэг үйлдэж, хоёр ч удаа хорихын босго давсан 30 настай хүмүүжигчийн сэтгэхгүйг өөрчилж, сэтгэлгээг нь эмчилж хүмүүжүүлсэн байсан бол 13 настай охин эрэмдэглүүлж, хүчирхийлүүлж, цогцос нь уулын модонд таван жил уяатай байхгүй байх байлаа. Жаахан охиноо хайсан 70 настай эмээ, ээж нь хөндий дүүрэн тэмтчиж, дээлтэйгээ амьдын тамд хатахгүй байх байлаа. Хэрэв жаахан охин амьд байсан бол Ренчинлхүмбэ сумынхаа талд тааваараа гүйж байх байлаа.
...Хорих ангид хүмүүжиж, ял эдэлж байсан 31 настай хүмүүжигч “Эндээс л гарчихвал сайхан амьдарна. Одоо дахиж алдахгүй. Эхнэр, хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна. Монголын залуучууд яаж амьдарч байгаа бол. Яг тэдэн шиг, тэднээс ч илүү сайхан амьдралын төлөө зүтгэнэ. Яах ч гэж би хулгай хийв ээ. Яагаад би энд ирчих вэ. Дахиж л буруу явж, буруу газар руу орохгүй юм шүү” гээд жилийн хугацаандаа хоригдохдоо эргэцүүлж чадсан бол төрийн хамгаалттай хорих ангид хоёр хүүхдийн ээж, 27 настай эмэгтэй амиа алдахгүй байх байлаа. Хэрэв тэр хүмүүжил олж, гэм буруугаа ойлгож, ухаарсан байсан бол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө боомилохгүй байлаа.
...Зургаахан хоногийн өмнө суллагдсан хүмүүжигчийн сэтгэхүйг өөрчилж чадсан бол дахиж хулгай хийхгүй, дээрэмдэхгүй, гэмт хэрэг үйлдэх хүн шиг амьдрах байлаа. Даанч харамсалтай нь, хорихын хаалгаар гарсан цагаасаа хойш хулгай хийж, олон арван айлын эд зүйлсийг тоноод байж байлаа.

Хорих ангиас суллагдсан залуу ингэж ярьж байсан юм. Тэр хүн амины хэргээр ял эдэлж, 10 жил хоригдоод гарч ирээд удаагүй байсан л даа. Хэдэн найзуудтайгаа дарвиж яваад, гудамжинд явж байсан идэр насны залууг хоёр цохиод, нэг өшиглөсөн юм байна лээ. Харамсалтай нь, нөгөө залуу амиа алдаж, 20 гаруй насны залуу шоронгийн хаалга татсан байдаг. Тэр 15 жилийн хорих ял авсан ч Эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжиж таван жил нь хасагдаад суллагдсан байсан. Тэрбээр “Хорих ангид хоригдож байгаа залуус хүмүүжих нь битгий хэл бүр хэнийг ч хайрлах сэтгэлгүй араатан болж байна. Гэмт хэрэгтнүүд бэлтгэх “Дипломгүй” сургууль шорон болж хувираад олон жил болж байна” хэмээн ярьж байлаа.

Тодруулбал, хорихоос суллагдаад удаагүй байхдаа тэрбээр “Өнөөдөр дөнгөж 20 гаруйхан настай залуусаар Монголын шорон дүүрч байна. Нөгөө л 1990 оны нийгэм солигдсон үймээнээр гэр бүлийн салалтаас шалтгаалж, өнчин өрөөсөн өссөн хүүхдүүд эрийн цээнд хүрцгээсэн байна. Аав, ээжгүй өссөн хүүхдүүд РС тоглоом тоглож, гадуур тэнэдэг байсан. Тэдгээр залуу гэмт хэрэг үйлдэж байна. Ихэнх нь хулгай хийгээд шоронд орж байна. Эрүүгийн хуулийн 142 дугаар зүйл ангиар шийтгүүлээд л ороод ирдэг. Эхлээд хулгай хийхээр нь тэнсэн харгалзах ял шүүхээс өгдөг. Тэнсэнтэй байх хугацаандаа дахин хулгай хийгээд шоронд ороод ирж байна. Нөгөө хэсэг нь танхайрсан, бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр хоригдож байна. Тэд цагаан цаас шиг юугаа ч мэдэхгүй “амьтад” ирцгээдэг. Хоригдлууд эрүүгийн хууль судлахаас эхлээд бие биедээ үйлдсэн хэргийнхээ талаар ярьдаг. Заримдаа бие биедээ ярьж байгаа нэрээр хүний халааснаас эд зүйлс хэрхэн хулгайлдаг талаар сургалт шахуу юм болно. Гар хурууны байрлал, халааснаас эд зүйлсийг нь мэдэгдэхгүйгээр хэрхэн авах. Эмэгтэй хүний цүнхний цахилгааныг яаж онгойлгох, өмдний араас хулгай хийх, энгэрийн халааснаас яаж авах вэ гэдгийг хүртэл заадаг. Үнэндээ Монголын халаасны хулгайчид төгс болчихсон шүү дээ. Хамгийн их мөнгө хийж байгаа нь халаасны хулгайчид болчихоод байна. Бусдын халаасыг ухсаар байгаад машинтай болсон. Байр орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүн ч байгаа. Ингээд хулгай хийгээд ороод ирсэн залууст халаасны хулгай хэрхэн хийдэг вэ гэдгийг бүрэн утгаар нь мэргэшүүлж байна. Үүний дараа орон байрны хулгай хэрхэн хийдэг. Дохиоллын систем, хяналтын камерийг хэрхэн унтраахаас эхлээд, хаалга, цонх онгойлгохыг хүртэл зааж өгч байна шүү дээ. Надтай гэхэд найман айлын гэр, эд зүйлсийг хулгайлсан нэг залуу хамт хоригдож байлаа. Тэр өөрийнхөө эд зүйлсийг авч байгаа юм шиг л айлын гэрийг ачааны машинтай очоод хэдхэн минутын дотор аваад явчихдаг гэж байгаа. Гэрийн эзэд нь орой ажлаасаа ирэхэд нь гэрийнх нь буурь харлаад үлдсэн байдаг талаар ярьдаг байв. Мөн автомашин хулгайлж, өнгө төрхийг нь өөрчилж, бичиг баримтыг нь шинээр бүртгүүлээд зардаг бүлэглэлийнхэн хүртэл бие биедээ машин хэрхэн хулгайлах талаар “хичээл” заана. Хулгайлсан машины дотор салоныг өөрчлөөд, авто тээврийн газрын мэргэжилтний тусламжтайгаар шинэ бичиг баримт авдаг. Раам дээрх регистер тоог хэрхэн өөрчилдөг талаар бие биедээ ярьдаг. Бүр хүнийг хэрхэн хүнд цохилтод оруулах, дээрмийн хэргээ хаана үйлдвэл тохиромжтой талаар нарийвчилсан хотын гудамж, талбайг хүртэл зааж өгдөг гээд Монголын шоронд гэмт хэрэгтэн бэлтгэх сургууль шиг байдаг. Тэнд хүн амины хэрэг үйлдчихээд хэрхэн зугтаасан талаар ярьж байна. Хар тамхины ямар бүлэглэл байдаг. Хятадаас хар тамхи ямар үнэтэй оруулж ирээд, ямар хүмүүст борлуулж болох сүлжээг хүртэл хоригдлууд бусдадаа зааж өгдөг. Бусдыг ямар занганд оруулаад дарамталж болох талаар хүртэл ярьцгаана. Бүр хүн алчихсан байхад ямар мэдрэмж төрдөг вэ. “Яаж алсан талаараа яриач” гээд шалаад суучихдаг. “Хүн алах гоё байдаг уу” гэж сонирхсон олон хүнтэй таарч байлаа. Хүн амины хэрэгтэй нэг хулгайч жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байхдаа залууст “Хүн алах тийм байдаг. Тэгж үхдэг” гээд л яриад байсан. Тэрийг сонсож суусан хоёр залуу шоронгоос гараад сар ч бололгүй хүний амь хөнөөчихсөн байна лээ. Ингэж л Монголын шоронд хэдэн мянган залуу хүмүүжих нь битгий хэл улам араатан шинжтэй болж, гэмт хэрэгтнүүд болж байна шүү дээ” гэж ярьсан.
(20).jpg)
Жил болгон, сар, өдөр бүр хэдэн арван, зуун хоригдол суллагдаж байгаа. Хэн энэ хүмүүст анхаарал хандуулж байна вэ. Угтаа хорих ангид хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил хамгийн чухал. Гол чухал ажил нь хорих ангид хэрэгжиж байна уу гэдэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудын анхаарлаа хандуулж, бодлогоо чиглүүлэх хэрэгтэй болжээ.
Монголын шорон гэмт хэрэгтнийг хүмүүжүүлж, нийгэмшүүлж, гэм бурууг нь эдлүүлэх байгууллага болохоос гэмт хэрэгтэн бэлтгэдэг сургууль биш.
| МОНГОЛЫН ШОРОН ГЭМТ ХЭРЭГТЭН БЭЛТГЭДЭГ СУРГУУЛЬ БОЛЖЭЭ |
|
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |