Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт Эргэлт.мн мэдээллийн сайт үүсгэн байгуулагдсаны хоёр жилийн ой тохиож байна. “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Эргэлт.мн мэдээллийн сайт нь оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үнэн бодит, тэнцвэртэй мэдээллээр уншигчдыг шуурхай хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна.
Эргэлт.мн мэдээллийн сайт нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд Эргэлт.мн мэдээллийн сайтын “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төсөл шалгарч, Монголын анхны “Балдорж” шагналт редакц болсон. Түүнчлэн Эргэлт.мн мэдээллийн сайт нь 2021 оны дөрөвдүгээр сард “Оюунлаг эргэлт” медиа групп болон үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон.
Эргэлт.мн мэдээллийн сайтын редакц үүсгэн байгуулагдсаны хоёр жилийн ойгоо тохиолдуулан уншигч та бүхэнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлтгэн хүргэсэн шилдэг 30 нийтлэлээ танилцуулж байна.
I. АЛДАХ ЭРХГҮЙ МИЛЛИМЕТР БУЮУ МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНИЙ АТАМАН
II. Э.МӨНХГЭРЭЛ: ХУДАГТ БУЛУУЛСАН ЭЭЖИЙГЭЭ ОЛОХ ГЭЖ ДОЛООН ЖИЛ ДҮҮ БИД ХОЁР АМЬДЫН ТАМД БАЙЛАА
III. НЯЛХ ҮРЭЭ ТЭВРЭЭД, 50 КИЛОГРАММ САМАР ҮҮРЭЭД УУЛАНД ЯВЖ БАЙГАА ЭМЭГТЭЙГ ХАРАХ ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙЛАА
V. “ТЭНҮҮН-ОГОО” КОМПАНИЙНХНААС ХҮН ЧАНАР НЭХЭЖ, ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
VIII. БОГД УУЛАНД ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВСАН Д.ӨНӨРБОЛОРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
X. БАЛГАС ДОТОР АМЬДРАХ БЯЦХАН ҮРС

II. SOS: ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ "АЛТАНТАРИА", "АТАР" ГУРИЛТАЙ ХОЛЬЖ БУЙ ХЭРГИЙН МӨРӨӨР...
III. ТЭРБУМ МОД ТАРИХ АЯН ХҮДЭР СУМЫН ЗУЛЗГАН НАРСАН ОЙГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА
IV. АРАБУУДЫН ӨРГӨСТ ТОРОН УРХИНД НЭВТ СҮЛБҮҮЛСЭН ШОНХРЫН ЭМГЭНЭЛ
V. ОНОШЛУУР ТОЙРСОН ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СЭЖҮҮР БУЮУ ХӨСҮТ-ИЙН “МӨНГӨНИЙ ГАХАЙ”-НУУД
VII. "ХЕРО" Б.БААТАР ТӨСВИЙН МӨНГИЙГ ИНГЭЖ "ИДДЭГ"
VIII. ЦАР ТАХЛААР ӨӨД БОЛСОН ТАЛИЙГААЧИЙН СҮҮЛЧИЙН ЗАМ
.jpg)
II. ХАВТГАЙН ИНГЭ ШИЛЭРСЭН АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХАВАР
IV. КОМПАНИЙН "МАГНАТ", ТЕНДЕРИЙН "ХААН", МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН
VI. Модон чаргаар цэцэрлэгтээ ирдэг Рэнчинлхүмбийн “УЛААН ХАЦАРТНУУД”
VII. ХЭНТИЙ НУРУУНЫ ХОЙД ХЭСЭГ АЛТАНД ШУНАСАН НИНЖА НАРЫН ГАРТ СҮЙДЭЖ ДУУСЛАА
VIII. УУДМЫН ЦЭЭЛД Ш.ЧИМЭДЦЭЕЭ ДУУЛЖ БАЙНА
IX. Дөрвөн настайдаа осгож, ДАХИН АМЬДАРСАН ХҮҮ
.jpg)
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нэртэй 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Монголын сэтгүүл зүйн салбарт өмнө нь бие даасан чөлөөт редакц нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй бичлэгийн бүхий л төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаасан 10 ном буюу 2600 гаруй хуудас бүхий баримт, гэрэл зураг хавсаргасан бүтээлийг нэг дор хэвлүүлж, олон нийтэд хүргэж байгаагүй. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.
"ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, “Балдорж шагналт” Э.Хүрэлбаатарын “Эрлийн үзүүрт”, Ерөнхий редактор, “Балдорж шагналт” Б.Энхмартын “Дэндүү үнэнч чи минь”, Улс төрийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Б.Бадралмаагийн “Бэрсийн нүүдэл”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Д.Чанцалдуламын “Харгуй”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга, сэтгүүлч Б.Цогтбаярын “Цагийн төрх”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Б.Гүнжидийн “Гэгээ түүсэн хавар”, Соёл, урлагийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Сул өвс ганхсан намар”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны гадаад тойм хариуцсан сэтгүүлч А.Азсайханы “Хязгааргүй”, Гэрэл зурагчин Б.Бат-Эрдэнэ, Т.Баярсайхан, Б.Намсрай, Э.Дашнямын “Ертөнц”, Эргэлт.мн мэдээллийн сайтад ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Бид-Тэд” гэсэн 10 номоос бүрдэнэ.
| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ШИЛДЭГ 30 НИЙТЛЭЛ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |