БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн ашиглаж байсан химийн хорт бодис онц их хэмжээгээр алдагдаж, нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд аюулд ороод байгаа. Бүр газрын хөрсөнд нэвчиж, химийн бодистой холилдсон саарал ус гол болон урссан. Үүнийг нь Монголын хууль, хяналтынхан нуун дарагдуулсан ноцтой асуудлыг уншигч танд Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс баримттайгаар дэлгэж байна.

Эх орны минь зүүн хязгаарт эзэн сууж, хүн, мал, хөрс, усанд санаатайгаар аюул учруулж, Дорнод аймгийн хойд талын таван сумын иргэдийг үхлийн ангал руу түлхэж байгаа хятадын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийг эхлээд танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани нь 2005 оны арваннэгдүгээр сарын 7-нд Гадаад худалдаа, зураг төсөл, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2830213 регистрийн дугаараар Дорнод, Хэрлэн, долдугаар баг, 29 дүгээр байрны “Шинь Шинь” төлөөлөгчийн газар хаяг дээр анх бүртгэгджээ. Одоогийн байдлаар .Song Guiming гэх хүн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг бөгөөд Хятад Улсын зургаан хүн хувьцаа эзэмшдэг. Одоогоор ашиглалтын тусгай гурван зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Зангиат толгой MV-010989, Мухар MV-010089, Үрлийн овоо MV-006620 гэх гурван газарт ашиглалтын лицензтэй олборлолт хийж байна. Тус компанийнхан 2010 оноос баяжуулах үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байдаг. Улааны холимог металлын орд газрыг тэд 12 жил ухаж байгаа гэсэн үг. Мөн 2012 онд уран олборлох зөвшөөрөл авсан байж болзошгүй гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий. Монголын газрын баялгийг ор мөргүй авахын тулд хятадууд 10 гаруй жил зүтгэж, зүүн хойд хязгаарыг хүйс тэмтэрсээр байна. Тус компани байгуулагдсанаасаа хойш өнгөтэй, өөдтэй юм дуулгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. Байсхийгээд л уурхайд осол болж, Монгол хүн нас бардаг, иргэд хүнд металлд хордож, эрүүл мэндээрээ хохирдог, малын бэлчээр хомстож, согогтой мал төллөлдөг, хөрс, агаар, ус бохирдож, Монголын зүүн хязгаар химийн хорт бодисын хөндий болгосон 10 гаруй жилийн бараан түүх тэднийг илчилнэ.
“Шинь Шинь” компанийнхан хууль бусаар аймаг, сумын удирдлагуудтай үгсэн тохиролцож, хууль бусаар газар авсан гэх мэдээлэл бий. Тэд хаягдал усны далангаа барихын тулд их хэмжээний авлига өгч, сум, орон нутгийн газрыг хууль бусаар авсан байж болзошгүй гэнэ. Газрын хэвлийд хог хаягдлаа булах, хаях сангийн 50 гаруй га талбайн зөвшөөрлийг Дашбалбар сумын Засаг даргаас авчээ.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламжийн өндрийн хэмжээ нь 36 метрийн гүнд байрлах ёстой. “Шинь шинь” компанийн хаягдлын сан нь 56 га талбайг хамарч байсан. Тухайн газрын зөвшөөрлийг Дорнод аймгийн Засаг дарга олгох ёстой байтал Дашбалбар сумын Засаг дарга нь олгочихсон байдаг. Энэ бол хаягдлын байгууламж байгуулсан газраа хууль бусаар авсан ноцтой баримт. Газрын хэвлийн тухай хуулийг зөрчиж, сумын Засаг даргатай үгсэн тохиролцож, хаалтын гэрээгээр сумын газар нутгийг зарж идэж байна шүү дээ. Сумын удирдлагуудад удаа дараа шаардлага тавихад уг асуудлыг авч хэлэлцэх нь битгий хэл тоож ч хардаггүй юм билээ. Хамтран ажиллах гэрээ нэрээр хэдэн тэрбумыг авч, амаа үдүүлчихсэн юм шиг байдаг нь нууц биш” гэв.
Дашбалбар сумын малчид, иргэд 10 жил амьдын тамд, химийн хорт бодисоор амьсгалж, ундаалж ирсэн. Байгуулагдсан цагаасаа эхлээд тус уурхай нь химийн хортой бодисоо ялган авдаг далангаа буруу байрлуулсан, чанаргүй материалаар, зураг төсөлгүй, шаардлага хангахгүй, технологийн дагуу далангаа бариагүй гэх. Үүгээр ч зогсохгүй чанарын шаардлага хангахгүй далангаа хэрхэн батлуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь ч тодорхойгүй байна.
Энэ талаар баттай эх сурвалжийн мэдээлснээр “Хаягдлын байгууламжийг юу ч нэвтрэхгүй, маш нарийн барих ёстой байдаг. Гэтэл “Шинь Шинь” ХХК-ийнхан технологийн дагуу бус, БНХАУ-д хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйгээр хаягдал усны далангаа бариулсан. Үйлдвэрийн хаягдлын байгууламжийг нь одоогийн байдлаар Монгол Улсад хэн ч хүлээж аваагүй байгаа. Тэд техникийн комисс хүлээж авсан гээд байдаг боловч гүйцэт хүлээж аваагүй байгааг би бардам хэлж чадна. Улсын комисс баяжуулах үйлдвэр, хаягдлын байгууламж, далд уурхайг нь хүлээж аваагүй шүү дээ. Уул уурхайн яамныхан дотоод журмаа зөрчиж, дураараа хүлээж аваад, үйл ажиллагааг нь явуулаад байдаг. Нэг үгээр бол, тус уурхайд хэн ч ажиллах эрхгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй юм” гэв.
(33).jpg)
Тус компанийн 56 га талбайг хамарсан хаягдлын байгууламжийн доод талд хоёр ч гүний хагарал байрладаг ажээ. Гео, физикийн судалгаагаар хоёр гүний хагаралтай гэдэг нь тогтоогдсон гэнэ. Эх сурвалж хэлэхдээ “Гүнийн хагарлаасаа болсон уу, эсвэл өөр хүчин зүйлээс болсон уу, мэдэхгүй. Хаягдлын далан юунаас болж шүүрээд байгааг тогтоож чаддаггүй. Техникийн нөхцөлөө одоог хүртэл хуулийн дагуу бүрдүүлж чадаагүй. Анхнаасаа маш их зардал гаргаж, шороон далан босгосон учраас лагаа яах учраа олдоггүй. Монголын болон БНХАУ-ын мэргэжлийн компанид хандахаар шинээр далан барихаас өөр сонголтгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, засвар авах боломжгүй, стандартын бус гэдгийг нь удаа дараа мэдэгдэж байсан. 2010 оноос хойш л далан нь шүүрч, химийн бодис гол горхи шиг урсаж байсан. Өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагынхан шалгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нь тогтоосон ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Эсвэл шалгаж байгаа мөрдөгч нь борооны дараах мөөг шиг солигддог юм. Шинэ далан барьж, хуучин далангийнхаа химийн хортой бодисыг юүлж, шүүгээд хуучин далангаа засварлах даалгавар өгсөн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа” гэсэн юм.

Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд микро-элементийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрэл. Далангийн шүүрэл 2010 оноос л хойш эхэлсэн гэдгийн эх сурвалж батлан хэлж байгаа. Гурван сарын настай байсан хаягдлын далангаа засварлах ажлыг тус компани 2014 оноос эхэлсэн ч тусыг эс элсэн олсон байна. Хамгийн аймшигтай нь, химийн хортой бодис газрын гүн рүү урсаж эхэлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Хаягдлын далан шүүрч, газрын гүн рүү химийн хортой бодис шингэж, гүний ус руу ороход ойрхон байгаа. Мөн дээшийгээ ч сагаж гоожсоор байгаа. Тус компанийнхан шороогоор булж, нуун далдлаад байдаг. Нууц насос суурилуулж, хүмүүсийн нүдэн дээр ил байгаа химийн хорт бодисоо соруулдаг ч одоо насос нь дийлэхээ больсон. “Шинь Шинь” талбай гүний уснаас буюу Улз голын сав газрын гүний усны орд газраас ердөө 18-хан километрийн зайтай байрладаг. Тус компанийнхан 18 км-ийн зайд гүний худаг гаргаж, усаа татдаг. Газрын гүнийн ус их хэмжээгээр ашигладаг гэсэн үг. Жадамба докторын хар ном бий. Далангийн шүүрэл гарахаас өмнө “Гүний ус руу химийн хорт бодис орох эрсдэлтэй” гэж бичсэн байдаг. Одоо химийн хортой бодис гол горхи болон урсаж байхад ямар аюултай байгаа нь тодорхой шүү дээ. Усаараа дамжвал, гүнийн усны судалбар таарвал хэдхэн жилийн дараа гүний ус руу химийн хорт бодис орох магадлалтай. Хөрсөөрөө дамжвал удаан хугацаанд бохирдол нэвчинэ гэсэн.
.jpg)
Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Дашбалбар сум, “Шинь шинь” ХХК-ийн ойролцоох гуу жалга, гол, горхи хөлдөөгүй гэнэ. Идэр есийн хүйтэнд гол ус зайрмагтах ч үгүй, уур манан савсаж, урссаар л байсан талаар нутгийн иргэд ам уралдан ярцгааж байна. Өөрөөр хэлбэл, химийн хорт бодис гол болон их хэмжээгээр урсаж, усаар дамжин хүн, малыг хордуулж байж болзошгүй нөхцөл байдал илэрч дахин шинжээчийн баг газар дээр нь ажилласан байна. Өмнө нь ажилласан шинжээчийн баг хуурамч дүгнэлт гаргаж, тус компанийнхантай үгсэн тохиролцсон байжээ.
Дашбалбар сумын нутагт орших “Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд микро-элементийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбай”-д байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлын хээрийн судалгаа, хэмжилт, дээжлэлтийг газар дээр нь хийжээ. Тус ажиллагаанд орон нутгийн захиргаа болон иргэд, хөндлөнгийн гэрчийг байлцуулан олон нийтийн оролцоог хангаж, ажилласан гэх. Талбайгаас авсан уч, хөрсний шинжилгээг бүх төлөөллийг байлцуулан битүүмжилж, камераар баримтжуулж, Улаанбаатар хот руу лаборатори шинжилгээнд хамруулахаар хөдөлжээ.

| SOS: ХЯТАД ЭЗЭНТЭЙ “ШИНЬ ШИНЬ”-ИЙН УУРХАЙГААС ХҮНЦЭЛ ТЭРГҮҮТЭЙ ХИМИЙН ХОРТ БОДИС АЛДАГДАЖ, ГОЛ БОЛОН УРСЖЭЭ |
|
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
Цоохор ирвэсийг хамтарч хамгаална
2025-12-05 16:47:45
Ирэх долоо хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
2025-12-05 16:28:02
Шинэ жилийн уур амьсгал авчрах арван кино
2025-12-05 16:17:12
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
2025-12-05 15:21:19
E-Geree систем “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын тэмцээнээс "Excellence Award" хүртлээ
2025-12-05 15:10:56
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг
2025-12-05 14:37:22
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө тулалдана
2025-12-05 14:31:37
АНУ-д тэтгэлгээр сурч байсан оюутан хүчингийн хэргээр 25 жилийн хорих ялтай хэрэгт шалгагдаж байна
2025-12-05 14:14:08
“Уулын эзэн”-ий хамгаалалд хамтдаа
2025-12-05 13:34:49
УИХ-ын 27 гишүүн томилолттой, 13 гишүүн чөлөөтэй байна
2025-12-05 11:16:05
Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэлжээ
2025-12-05 11:05:12
Хөвсгөл нуур, Туул,Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
2025-12-05 10:29:30
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
2025-12-05 09:48:23
Б.Нарантуяа, Г.Ган-Орхон нар Африк тивээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-12-05 08:05:51
Ү.Мягмардулам, Л.Буйр нар “IFBB”-гийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2025-12-05 07:10:00
Согтуудаа хамтран амьдрагчийнхаа гуянд олон удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
2025-12-05 07:00:35
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 30-УУЛАА БИШ 126-УУЛАА ХЭЛЭЛЦЬЕ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ
2025-12-05 07:00:00
НАМАР БОЛООД НАВЧИСЫГ МЭДРЭГЧ ЭНХЭЭГИЙН ПАГМАА
2025-12-05 07:00:00
Ц.БОЛОР-ЭРДЭНЭ: ӨВЛИЙН ХҮЙТЭНД НҮЦГЭН ШАХУУ ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ БАЙГААГ ХАРААД БҮГДИЙГ ҮНЭГҮЙ ӨГДӨГ ДЭЛГҮҮР НЭЭСЭНДЭЭ БАЯРЛАДАГ
2025-12-05 07:00:00
2025-12-05 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2025-12-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |