• Өнөөдөр 2024-05-19

Цар тахлаар өөд болсон талийгаачийн СҮҮЛЧИЙН ЗАМ

2021-04-25,   69197

           ХӨСҮТ-өөс аваарын дохиогоо анивчуулсан “Буяны хөсөг” гарч ирлээ. Жолооч нь цагаан хувцастай, хошуутай амны хаалт, хамгаалалтын нүдний шил, цагаан бээлийтэй байх аж. “Буяны хөсөг”-ийг ХӨСҮТ-ийн урд замаас гурван машин тосон авч, нэг нь урд нь замчилж, хоёр нь хойно нь дагалдан Нарны замаар баруун зүг хөдөллөө. 
 
     ХӨСҮТ гэх олон шар барилга бүхий том хашаа бүхэлдээ “Улаан бүс” болоод жил тойрч байна. Хашааных нь үүдэнд хамгаалалтын цагаан хувцастай хоёр цагдаа зогсож, дохиогоо хангинуулсан эмнэлгийн машинуудыг л оруулж, гаргах аж. Хажуугийн уулзвар, замуудад ч ялгаагүй цагдаа нар зогсож, ийш нь хэнийг ч ойртуулахгүйгээр хөл хөдөлгөөнийг зохицуулна. Цар тахал гараагүй, урьдын тайван цагт энэ хэсэг бүхэлдээ Халдвартын эцэс гэгддэг, хотын өнцөг, булан бүр рүү автобус, микро явдаг, ёстой л олны хөлийн газар байлаа. Нарантуул захтай ойрхон болоод ч тэр үү, хашааных нь үүдээр өглөөнөөс үдэш хүртэл хүний хөл тасардаггүй газар байв. Харин одоо бол энгийн иргэдийн хувьд хашааных нь ойр өнгөрөхөөс ч халгамаар “хаалттай бүс” болж хувирчээ. 

         Дотор нь цар тахлыг гэтлэхийн төлөөх тэмцэл 24 цагаар тасралтгүй үргэлжилж, үхэл, амьдрал “тулалдаж” буй энэ хашаа руу эмнэлгийн автомашинууд л орж, гардаг байсан бол сүүлийн үед “буяны хөсөг” орж гарах нь улам л олон болж байна. Цар тахал ямар аюултай хэмжээнд хүрээд буйг ХӨСҮТ-өөс гарч ирэх “буяны хөсөг”-үүд төвөггүй хэлээд өгөх аж. 

       Бидний таарсан, ХӨСҮТ-өөс гарч явсан мөнөөх “Буяны хөсөг” баруун зүгт Нарны замаар явсаар, X хорооллын уулзвараар төв зам руу нийлж, Таван шарын галт тэрэгний замыг хөндлөн гарч, Моносын уулзварыг нэвт туулан хотоос гарлаа. Хот бүхэлдээ хөл хориотой, автомашины хөдөлгөөн сийрэг байгаа учраас “Буяны хөсөг”-т саад учирсангүй. Цар тахлаас өмнө хөдөлгөөн дунд “Буяны хөсөг” түгжирч явахыг хараад “Зам тавиад өгчихгүй дээ” гэж жолооч нарт их л эгдүүцдэг байсан тухайгаа зам зуурт бодож явав. 
        Хуучин 22-ын товчоо буюу Өвгөнтэй хөшөөтэй тойргоос Дархан чиглэлд салах замыг хаасан боловч, хажууханд нь “Улаанбаатар буян-4 км” гэсэн самбар бүхий шороон зам нээлттэй байх аж. “Буян хөсөг” өнөөх замаар орж, 200 гаруй метр яваад Дархан-Улаанбаатар чиглэлийн замаар дахин зам нийлж, даруй дөрвөн километр яваад “Улаанбаатар буян” ХХК-ийн “Буяны цогцолбор”-т хүрч очлоо. 

         “Буяны цогцолбор”-ын гадна зогсоолд дагалдан очсон автомашинууд үлдэж, “Буяны хөсөг” дотогш нэвтэрч, “Моорог” бололтой хоёр давхар ногоон байшингийн гадна очиж зогсов. “Буяны хөсөг”-ийн жолоочийг буумагц хамгаалалтын цагаан хувцастай таван хүн тосон авах бөгөөд ариутгалын бодис үүрсэн нэг хүн жолоочийг толгойноос нь хөл хүртэл нь шингэн бодисоор шүршин ариутгах аж. Үүний дараа жолооч цагаан хувцсаа ихэд болгоомжтой тайлан, саарал өнгийн зориулалтын хайрцагт хийж тавих үед өөр нэг цагаан хувцастан түүний өмнө очиж, шинэ амны хаалт уутнаас гаргаж өгч байгаа харагдлаа. Жолооч амны хаалтаа сольж, гараа ариутган цааш эргээд өнөөх таван цагаан хувцастнаас 50 гаруй метрийн цаана очиж сандал дээр суун, амны хаалтаа үл ялиг доошлуулж, тамхи асаалаа. Ингэх зуураа бие, сэтгэлийн хувьд их л тухгүй байгаа бололтой газар ширтэж, зүүн гараараа толгойгоо илэн суух ажээ. “Коронавирусийн цар тахлаар хүн нас барлаа” гэх ЭМЯ-ны мэдээллийг телевизээр сонсоод л сандарч, айж түгшдэг. Гэтэл цар тахлаар нас барсан тэр хүнийг ХӨСҮТ-өөс “Буяны хөсөг”-өөрөө зөөгөөд чандарлах зуухны зүг явж байх жолоочид ямар санагддагийг төсөөлөхөд ч бэрх. Тийм ч учраас тэр жолооч тийм гунигтайгаар, тийм уртаар “уушгилж” суусан болов уу. 

        Төд удалгүй өнөөх ногоон байшингаас нэг цагаан хувцастан насилк түрсээр гарч ирж, “Буяны хөсөг”-ийн арын тээшний дэргэд ирж, таван цагаан хувцастантай юу ч юм ярилцан зогслоо. Энэ зуур ариутгалын бодис үүрсэн цагаан хувцастан “Буяны хөсөг”-ийн арын тээшийг нээж, ариутгалын бодисоо шүрших аж. Үүний дараа цагаан хувцастнууд “Буяны хөсөг”-ийн хөргүүрээс бурхан болоочийг гаргаж, насилк дээр хэвтүүлээд цагаан уутных нь гаднаас мөн л ариутгав. Ингээд насилкаа нэг нь чирж, нөгөө нь түрж, нэг нь дэмнэсээр гурвуулаа моорог бололтой ногоон байшин руу орцгоолоо. Цар тахлын улмаас нас барсан бурхан болоочийг ХӨСҮТ-өөс Буяны газрын моорогт шилжүүлэх үйл явц халдвар хамгааллын хатуу дэглэмийн дор явагддаг ажээ. Ингэхээс ч өөр яалтай. 
           Бурхан болоочийг "Буяны хөсөг"-өөс гаргах үед ар гэрийнхэн нь хашааны цаанаас харж зогсох нь коронавируст цар тахал ямар аюултай вэ гэдгийг илүү хүчтэй мэдрүүлэх шиг. Хэлж ирээгүй халдварын хар гайгаар төрсөн ганц хүү нь өөрөөс нь өмнө өнгөрчихсөнд харамссан эцэг моорогийн зүгт сунан мөргөж байх. Насаараа ханилсан хань нь гуравхан хоногийн өмнө инээж суусан атлаа одоо цагаан хувцастнуудад насилк дээр түрүүлээд моорог руу орж буйг харсан буурал эмэгтэй доголон нулимстай эрх эргүүлээд зогсож байх. Ачийг нь хариулж амжаагүй байхад халдвараар өөд болсонд харамссан хүү нулимсаа шүд зуун тэвчиж, хөл дээрээ арайхийн зогсож байх. 
         Улаанбаатар хотын баруун зах, хуучин 22-ын товчооны цаана байх “Улаанбаатар буян” ХХК-ийн “Буяны цогцолбор”-ын гаднах зогсоолд автомашинууд дүүрэн эгнэсэн байх. Гэр бүлийн хайртай дотнын хүн нь аюулт халдвараар өөд болсон учраас цар тахлын үеийн хуулиар царайг нь ганц хором ч болтугай харах эрх, боломж тэдэнд байхгүй. Учир нь, нас барсных нь дараа ч биеэс нь халдвар тархах эрсдэлтэй тул цар тахлын халдвараар бурхан болоочийн ар гэрийнхнийг цогцостой ойртуулж, салах ёс гүйцэлдүүлэхгүйгээр чандарлаж, үүнийхээ дараа чандартай нь салах ёс гүйцэлдүүлэх журам үйлчилж буй юм. Цар тахлын хуулиар эцсийн амьсгалаа татахад нь ч гарыг нь атгаж дэргэд нь зогсож чадаагүй ар гэрийнхэн нь ядаж сүүлчийн удаа царайг нь ч болов харах юм сан гэсэндээ “Буяны цогцолбор”-ийн хашааны гаднаас дэмий л өнгөлзөх аж. 
        Халдвараар нас барсан бурхан болоочийг чандарлах үйл ажиллагааг “Улаанбаатар буян” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа. Ингэхдээ бурхан болоочийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр хотын баруун болон зүүн захад хоёр буяны төвийн аль нэгт нь авчирч, моорогт хадгалдаг. Үүнийхээ дараа ар гэрийнхнээс нь чандарлах өдөр, цагийг нь асууж, ёслолыг үйлддэг байна. 

         Дээр дурдсанчлан цар тахлаар бурхан болоочийг “Буяны хөсөг”-өөс гаргах үед ар гэрийнхэн нь хашааны цаанаас харж зогсох нь, тэдний гэмшсэн, хожуудсан харц хэчнээн хэцүү, гунигтай санагдсаныг энд бичгээр ойлгуулахад миний үг эс хүрэлцэж байна. Ганц хэлж чадах юм гэвэл, халдвар авахгүйн тулд, хайртай дотнын хүмүүстээ халдвар тараахгүйн тулд, муугаар бодоход хожим хайртай хүнийхээ царайг нь харж чадахгүй, хашааны гадна харамсан зогсохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, хөл хорионы дүрэм журмыг ягштал мөрдөөрэй. Энэ л уншигч та бүхний цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чадах цор ганц зам. 


Цар тахлаар өөд болсон талийгаачийн СҮҮЛЧИЙН ЗАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 85
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 01:27:16
    yostoi sain setguulch baindaa: uneniig humuust hurgej baigaa tanai hamt olond bayarlalaa. Hetsuu ch horvoo doo huurhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 22:32:33
    Иргэн: Ум ма ни бад ми хум. Монголчууд минь бие биендээ буруу өгч муу муухай үг хэлцгээж байхаар бүх хүмүүс болгоомжтой байж энэ хэцүү тахлын цаана гарах хэрэгтэй л байна. Энэ өвчинтэй тэмцэх ажилд гардан оролцож хувь нэмрээ оруулж байгаа эмч эмнэлгийн бүх ажилчид, цагдаа, тагнуул, онцгой, үйлдвэр худалдаа, үйлчилгээниы байгууллагын ажилтнууд түргэний жолооч, эмнэлгийн асрагч, тэр буяны байгууллагын ажилтнууд ер нь л бүх л ажиллаж байгаа хүмүүсдээ баярлалаа. Гэртээ хорионд байгаанууд нь хамгаалалтаа сайн хийгээд өвчний ард нэгэн сэтгэлээр гарцгаая Монголчуудаа. Бид уг нь зовхи нь өөдрөг улс шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 22:10:18
    Egch : Umbrella sain amaglan boltugai um maanii badme hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 22:10:17
    Egch : Umbrella sain amaglan boltugai um maanii badme hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 22:09:17
    Bold: Um sain amgalan boltugai Um ma ni ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 22:08:51
    Bold: Um sain amgalan boltugai Um ma ni ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 21:56:24
    Zochin: Ene door neeh olon yum vzsen yum shig tsarai gargaad lag lag yum bicheed bgaa hvmvvs heden sariin omno bas yu ch medehgvi bj horio tseere tsutsal olsoj vhlee svrjgenelee geed olon yum yariad shilsee vschvvleed suuj bsan bh . Iim yum boloh magadlal ondor bgaa geed hooloigoo hattal heleed bhad jvjig enee ter ee geed olon yum ih yarisan daa ter ved ni hol horiogoo sain dariad awsan bol bid iim zowlon edlehgvi l bsan bol uu vneheer haramsaltai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 21:08:40
    Зочин: Ум мааний бадмэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 19:20:33
    G: Solongost tsonhnii naana tsaanaas mikrofontoi uulzuulaad boljil bnle medeeegeer n garj bnle. Deer bga humuus joohon setgeltei bai l da ta nar!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 19:18:55
    H: Za araichde ydaj tsaraig n haruulh bolno do haragddag uutand hiigeed ch bolov salah eosiig n hiij uguh estoi!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 19:13:26
    Zochin: Uul n nas barsan hunii biyed biohimiin urval yavagdaj mash huchilleg orchin uusdeg uchir virus or tas ustdag. Ingej surjigneh hereggui baigaa yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 18:44:11
    Zochin: bur neg nomhon ard tumen shuu iim ymand itgejil bdag neeree ard tumenee horij chadahgui bolod huuramch too nas baralt ntr gargaj irj bga shdee manaihan ymand amarhan itgedeghumuus MAN AH 2ni sudaliin toloo alaan bolj bhad ard irgedee horichood yu hj bgaag hench mdehgui shd hol horiotoi humuus ger gertee bhad haanaasaa odort 1000 garad bna sn sn bod bod
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 18:24:16
    Zochin: Эвий дээ. Ум ма ни бадмэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 15:53:33
    Uyanga: Uneheer haramsaltai ene bol engiin neg uvchin bishiig humuus yagaad uhaarahgui eldveer bichdeg bnaa hunleg blaa geed uldsrn ar geriinh ni hairtai humuus ni haldvar avbal yah yum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 14:12:07
    Батсайхан: Энэ аюулт өвчин хэнбэ гуайг ч ялгахгүй тийм учир бид ихл болгоомжлох хэрэгтэй өлсөөд үхэхгүй өвчнөөр үхэх болно өвчингүй бол жаргал..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 00:17:04
    Зочин: Ковид бол зүгээр нэг ханиад гээд солиороод байсан хүмүүс маш их буруутай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 00:05:56
    Zochin: Ee burhan min. Ene muuhai uvchin hurdan ustaasai bilee. Um maani ******** mi hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 00:01:58
    Зочин: Нэг л хүнэлэг биш л байна даа. Үхсэн хүн амьсгалахгүй биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 21:29:11
    Зочин: Энэ яг өнөөдрийн бодит байдал. Өдөр өнгөрөх тусам тоо ихсэж, нас барсан цувааны тоо олон боллоо. Гэр гэртээ хориондоо байгаарай.......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 13:49:54
    oyntsetseg: eeee burhan mn yum maani padmi hum.uhtlee uillaa yamar sn baihavdeee ...eeee burhan mn avarch urshuuguurui ................bugd hicheetsgeeye ... ar gerinhand n gun emegnel ilerhiilye ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 10:14:31
    aagii : setgel owdood yamar hetsuu yum be ene balai owchin oln hvmvvsiig bvr ulsiig zowooj baina. hen hariutslaga neheh estoi yum be minii bodoloor ******** ulsiin sanaatai bodlogo gej boddog. bidnii ene aidas tugshuur setgeliin gvn hymral dolood bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 08:58:44
    1: ум мани бадми хум ..ХӨЛ ХОРИОГОО СУНГАХ НЬ ЗӨВ ШҮҮ ..ГАДУУР ДҮҮРЭН ӨВЧИН ХАЛДВАР БАЙХАД ХИЧНЭЭН МАСК МАЛГАЙ БЭЭЛИЙ ӨМСӨӨД ГАРАА УГААЖ АРИУТГААД НЭМЭРГҮЙ ..ГАДУУР ЯВАХДАА ӨМССӨН ХУВЦАС ГУТАЛАА ГЭРТЭЭ ОРОХДОО ТАЙЛААД ХАЯЖ ОРЖ ЧАДАХГҮЙГ ЮМ ЧИНЬ ТЭР ХУВЦАСАНД ХАЛДВАР НААЛДСАН БАЙЖ МАГАДГҮЙ БОЛОХООР АЛЬ БОЛОХООР ГАДУУР ЯВАХГҮЙ ГЭРТЭЭ БАЙЦГААЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 07:22:08
    zochin: oorsdoo ene owjiniig medreegvi iim zviliig medreegvi bolhoor hvmvvs svrtei gsen baidlaar handaj bna emnelegiin baiguulagiihan hezee j hvnee alii gj bodohkv amidruulii gjel hijeen uhamsargvi mongo mongo gj boddog heden hvmvvsees bolj ojnoon hvn haldwar awna ydaj vr hvvhed mini owjin zowlongvi baigaasaa hooson honson j gsen vr hvvhed mini owjingvi bwal boloo gj ygaaf bodoj bolohkv gj ene horiog bidnii tolool tawiad bgaa shdee neg j gsen mongol irgen bitgii vheesee gesendee ygaad eniig oilgohkv hoolgbi bolloo tvrees inter ged bgaa ym be ta owjin tuslaa bol ajilaalj hiij jdahkv tged suuri owjintei bol hetsvv shdee 3say hvn amtai baij ygaad oorsdiigoo bolon ger bvlee bodohkv bna manai ger bvliin hvn bi bs zeeltei 10saraas hoish toloogvi l ywj bna karintilagdaad bid 2 ajilgvi ehner maani torson vr hvvhediinhee hjuud amid vr hvvhedvvd mini owjingvi l bwal minii jargal dhij horiosoo ene owjinoor l vhehmeergvi bna shuu oorsdiigoo hairla
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 07:15:21
    иргэн: Манай иргэд гадуур маш их явж бн ажилаа хийж бга цагдаа сонсогч хүмүүсийг доромжлоод тэнээд бга хүмүүс жоохон ч гэсэн юм ухаараасаа энэ бол өвчин тахал улс төржүүлхээ больж нэгдэж байж даван гарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:37:42
    Эх: Ухамсаргүй,хэнэггүй нь дэндсэн хүн сүрэг хамгийн их буруутай!өнөөдөр тэр вакцин хийлгэх хүмүүс юун айж ичих,сэжиглэх харин ч бүр хушуу амаа нийлүүлцэн зогсож бгаа юм биш үү?хувийн ариун цэвэр бүр о,хир даг болсон хувцас хунартай!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:30:53
    Ганаа: Ум маани бад ми хум. Уйлан уйлан уншлаа. Хайртай бүхнийхээ төлөө гэртээ байгаарай монголчуудаа. Амьддаа бие биенээ хайрлая. Цаг бусын хагацал гэж яасан ч хэцүү юм бэ. Үр хүүхэд хань ижил дотны хүмүүстээ эргэж төрөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:30:42
    Ганаа: Ум маани бад ми хум. Уйлан уйлан уншлаа. Хайртай бүхнийхээ төлөө гэртээ байгаарай монголчуудаа. Амьддаа бие биенээ хайрлая. Цаг бусын хагацал гэж яасан ч хэцүү юм бэ. Үр хүүхэд хань ижил дотны хүмүүстээ эргэж төрөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:29:52
    өвчтөн: короно тусаад эмлэгт хэвтэж бн энэ хүмүүс яагаад мөнгө хийж бн гэж хараад бн аа эмнэлэг үнэхээр ачаалалтай бн ажилчид нь яаж нэг ч гэсэн хүнийг аврий даа гэсэн сэтгэлээр л хандаж бн амьсгалын замын өвчин болхоор үнэхээр хурдан хүндэрч бн ялангуяа ахмад хүмүүс тэр угсруулан ханиалгахыг даахгүй бн юун шоу моу үнэхээр хүнд хэцүү өвчин бн шүү юм бүхнийг улс төрчдийн ашиг хонжоо болгож битгий хараач ээ гуйж бн завсаргүй хамаг юм шархиртлаа өвдөөд ханиалгаад бхаар ингэж бхаар үхчвэл дээр юмуу ч гэж бодож бн шүү заримдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:22:03
    Зочин : Чадваргүй төр энэ олон үхэлд буруутай шүү!!!! Харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 00:09:52
    Хххх: Нөгөө яс барих мэнгэ тавих ес мос бол бүүр ч байхгүй.Үлдэж байгаа хүмүүс тээ сэтгэлд дутуу үйлдсэн мэдрэмж тэй хэцүү ч юмаа даа хөөрхийс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 22:41:20
    Зочин: Ум Ами Дэва Хри
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 22:30:42
    Зочин : Дэлхий нийтээр короно тархсан. Дэлхий дээр ганцхан МАН байдаг юм уу. Нам нам гэж харааж хэрэлдэж байхаар дор дороо хичээгээд хэд хоног болж чадахгүй л байна ш дээ. Өөрсдөө. Бурхан болж байгаа ,үлдэж байгаа хүмүүс л хөөрхий байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 21:50:34
    Баагий: МАН тэнэг дарга нараас болж өвчин газар авлаа. Баахан Хятад оруулсан У. Хүрэлсүх Монголын ард түмнийг ганц сайн чадлаа даа. Авилгач нар тарвал таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 21:22:44
    Зочин: Ёооё ямарч хэцүү юм бэ дээ ядаж сүүлчийн замд н ч үдэж чадахгүй хөөрхий ээж,аав,ах,эгч,дүү,хамаатан садангаа ийм маягаар явуулахыг хүсэхгүй бол дэглэмээ сайн барьцгаалдаа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 20:19:00
    Зочин : 1. Хужаа нарыг 100, 100 нь бүтээн байгуулалт нэрээр оруулж ирсэн 2. Хөл хориотой үед төмөр замын баяр гэж баахан оросуудыг ямар ч хараа хяналтгүйгээр оруулж ирж баяр тэмдэглэж баахан архидсан 3. Энхсаран гэж бузрын сувилал карантинд байгаа хүмүүст ямар ч халдвар хамгааллын дэглэм бариулаагүй, бохир замаар сувилал. Энэ 3 шалтгаанаас болж дотоодод халдваргүй амар тайван байсан улс орон минь ийм байдалд орчихлоо. Нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 19:34:13
    Зочин: Уншаад сэтгэл өвдөж, нулимс урслаа. Хайртай хэн нэгнээ сүүлчийн удаа цогцсыг нь ч болов харахгүй байна гэдэг хэцүү шүү. Ум сайн амгалан болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 18:54:07
    зочин: өрөвдмөөр юм бэ?энэ муухай өвчин бушуу дарагдаасай.уок,нок зөв шийдвэр гаргаж бид ч бас хариуцлагатай байхсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:58:35
    зүк: ах нь хөсүт ийн хажуу дахь орон сууцанд амьдардаг юм.наад өвчнөөр чинь далимдуулж хэн нэгэн мөнгө олоод байгаа юм шиг л санагддаг.сүржигнээд л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:56:27
    зочин : Уншисан чинь сэтгэл өвдчилөө яасан ч хэцүү Юм дээ хайртай бүхэнээ хайрлаарай хүмүүсээ онцын шардалгүй бол гэрээсээ битгий гараарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:36:45
    Иргэн: Одоо хажуудаа байгаа бүхнийг хайрла
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:36:44
    Иргэн: Одоо хажуудаа байгаа бүхнийг хайрла
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:19:52
    Зочин: Үнэхээр харамсалтай.Уншаад сэтгэл сэмэрч нүдэнд нулимас дүүрлээ.Энэ бузар өвчин хурдан дуусаасай.Дахин хүний аминд бүү хүрээсэй.УМ МА НИ БАД МИ ХУМ.Бурхан минь хүн төрөлхтнийг амар амгалантай нь хурдан учруулаач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 17:04:12
    Иргэн: Ум ма ни бад мэ хум. Үнэхээр харамсмаар, үнэхээр аймшигтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 16:59:29
    Иргэн: Ум ма ни бад ми хум . Гүн эмгэнэл илэрхийлье. Эжий аав гэр бүлд нь ямар хэцүү байгаа бол доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 16:59:29
    Иргэн: Ум ма ни бад ми хум . Гүн эмгэнэл илэрхийлье. Эжий аав гэр бүлд нь ямар хэцүү байгаа бол доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 15:12:11
    Мандуул : Ум сайн амгалан болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 15:00:16
    Иргэн: Ум мани бадмэ хум. Гүн эмгэнэл илэрхийлье. Ямарч хэцүү юм бэ дээ. Монголчууд бид өр зөөлөн сэтгэл, хүн чанараа бага багаар гээсээр. Амин хувиа бодсон зан их бноо. Гадуур зүгээр л бэлчиж байх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:43:32
    МОНГОЛ : Бид хичээсэн. Их дуулгавартай байсан. Гадаадад цар тахал өсөөд байхад бид Монгол улсдаа сайхан байсан. ХҮРЭЛСҮХ ээ харанхуй шөнөөр хар хятадуудыг автобус автобусаар нь зөөж тэрийгээ Монгол улсын бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр өгөх хүмүүс гэж өрвөлзөөд байснаа санаж байна уу. Чи санаатайгаар улсаа хоролсон алуурчин шүү. Чи улсаа хөгц ханхалсан хужаад худалдаад өнөөдөр сайхан байгаа байж магадгүй ээ. Үйлийн үр чинь үсний чинь ширхэгээс нарийн тооцогддог гэдгийг санаарай. Үр чинь үлддэг хорвоо шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:39:21
    Монгол хүн: Харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгэл сэмэрч зүрх урагдах шиг л болж байна. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:37:49
    Монгол хүн: Харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгэл сэмэрч зүрх урагдах шиг л болж байна. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:24:31
    b: um sain amgalan bolttugai ymar hetsuu ym be ene muuhai uwchin chini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:24:14
    Ганаа: Ийм болохоор л бүгдээрээ ухамсартай байя лдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:22:40
    даваасүрэн: Уншиж уйлсаар дуусгалаа. Дараа төрөлдөө эцэг эх, хань ижил, үр хүүхэддээ дахин төрөөрөй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 14:11:00
    Tuguldur: Ум маани бад ми хум Ах дүү үр хүүхэддээ эргэн төрөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 13:54:22
    m: unshaad uilsan. hamgin aimar yum chini l ene. uulzah baitugai baraag ni harah erhguigeer orshuulah gedeg or owdoj,zurh sharhirah ch bagadna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 13:49:34
    Bayartsengel: Eoo burxan mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 11:56:34
    Зочин: Хүмүүсээ тоглоом биш шүү чимээгүй дайсан мөнгө олдоно аав ээж ах дүү үр хүүхэд хэзээ ч олдохгүй аймшигтай тэвчиж байгаад салмаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 11:48:29
    zochin: MAN nam kovidiin mongiig idsen odoo bid vakcin avah bolon amisgaliin Afraatnii mongogvi bolsoon vheeed l baij deee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:38:24
    Иргэн: Үнэхээр харамсалтай миний сөйн таньдаг 34хөн настай эмэгтэй энэ өвчнөөр өвдөөд 4 хоноод л нас барчихсан. Энэ бол тоглоом биш шүү малнуудаа. Хайртай хүмүүсээ алдаад эхлэхээр ойлгох байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:36:16
    Зочин: Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:33:16
    УНШИГЧ: УМ МАНИ БАД МИ ХУМ. ДАЯН ДЭЛХИЙ ЭНХ АМГАЛАН, ГЭР БҮЛ БҮХЭН ЭРҮҮЛ ЭНХ БАЙГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:13:21
    Irgen: Harin tiimee 3dahi odor nagats ahiigaa svvlchin zamd vdsen mash aimshigtai haramsamaar ym bilee hvmvvsee deglemee sn barij biye bodoj ywahgvi bol ene owchin mash aimshigtai ym bna lee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:13:06
    Irgen: Harin tiimee 3dahi odor nagats ahiigaa svvlchin zamd vdsen mash aimshigtai haramsamaar ym bilee hvmvvsee deglemee sn barij biye bodoj ywahgvi bol ene owchin mash aimshigtai ym bna lee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 10:08:19
    naraa : ymar ch hetsuu yum be dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 09:48:54
    Suhee badmaa: K
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 09:36:21
    Ц.Оюунгэрэл: Өр өмөрчлөө уйлаад тайвширч чадаxгүй нь.Эмч эмнэлгийн ачаалал хүндэрлээ шүү.Бие биенээ л хайрла хамгаалалтаа сайн хэрэглэ хүмүүсээ.Эрүүл байх шиг жаргал хаана байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 09:27:12
    Эмээ: Өө бурхан Тэнгэр минь.Монголчуудыг минь энэ газар дэлхийн хүмүүсийг аюулт өвчнөөс аварч холдуулж хайрла.Ум ма нэ бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 09:26:28
    Отгоо: Хөөрхий ар гэрийнхэн нь ямар хэцүү байгаа болдоо. Ум МА НИ БАД МИ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 08:44:00
    нэгүнэ: Үнэхээр хүнд нийтлэл байна. Нулимсаа барьж тэвчсэнгүй. Ум ма ни бад мэ хум. Сайн төрлийг олох болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 08:27:10
    Зочин: Ум маани бадмэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 08:14:02
    Зочин : Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 08:11:39
    Зочин: Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 04:12:00
    Отгон: Ум ма ни бад ни хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 03:20:51
    Ум ма ни бад мэ хум. : Ум ма ни бад мэ хум. Сайн төрлийг олж төрөх болтугай. Ум ма ни бад мэ хум. Хайртаа хүмүүстээ эргэн төрөх болтугай. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 01:51:06
    Зураач: Бүтэн жил гаруй хорвоо элхийгээс жишээ авч хамгаалах боломж байсан даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 01:35:12
    хүн: 10 сар алдаагүй гэж сүржигнэж байсан лалар, өөрөө ч далчигнаж маскгүй яваад л асар их мөнгөөр шоу хийгээд ганц амьсгалын апп ч авчихаагүй байгаа юм ш дээ. Буруу шийдвэр харалган бодлого явуулж цар тахал тараасан лаларууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 01:27:41
    Бат: Ум мани бад ме хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 00:48:03
    Зочин: Дарга нар алдсан Монголд орж ирээгүй бсан одоо дэлхиид тэргүүлчлээ амьсгалын аппратт ч алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 00:46:39
    Монгол: Болиочээ минии танидаг 5 6 хүн гэртээ ко19 тэй түргэн дуудаад ирэхгүй хэвтэж л бна яасан сүржин юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 00:24:08
    Боо: Ум ма ни бад мэ хум. Мундаг сэтгүүлч байна. Сайн бичсэн байна. Хүмүүс минь энийг заавал уншиж хүмүүст хүргээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 23:58:21
    Уншигч: Хөөрхийс дөө ямар хэцүү цаг үе вэ!!! Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 23:58:21
    Уншигч: Хөөрхийс дөө ямар хэцүү цаг үе вэ!!! Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 22:41:42
    Хайр: Өр өмөрч байна дор бүрнээ хариуцлагатай байя дааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 16:58:42
    Иргэн: Ум ма ни бад ни хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 14:41:11
    Зочин: Бурхан минь аюулт өвчин хэзээ нэг дуусдаг юм болоо? Сэтгэл өвдчихлөө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188