Сэлэнгэ аймгийн Баянгол сумын II багийн иргэн Б.Пүрэвбаатарын 10 настай Н охин ЭХЭМҮТ-д амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаач охин ээжийн хамт Улаанбаатар хотод арваннэгдүээр сарын 23-нд иржээ. Охин тархины цус харвалттай гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-д яаралтай хүргэгдэж ирсэн ч амиа алдсан байна. Хэргийн талаар талийгаач охины ээж Х.Ураннавчаас тодрууллаа.
.jpg)
-Танай гэр бүлд харамсалтай үйл явдал болжээ, эмгэнэл илэрхийье. Та хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой байна уу?
-Миний охин гэнэт л толгой нь хүчтэй өвдөж, бөөлжөөд сумынхаа эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед эмч нар хордлого гэсэн онош тавьж, рингер, анальгин димедрол тарьсан. Хоёр хоног өвчин нь намдсан чинь гурав дахь хоногийнхоо өглөө гэнэт л орилж босож ирээд толгойгоо савчаад байсан. Дахиад эмнэлэгт хандахад “Мандал сумын эмнэлэгт яаралтай очиж үзүүл” гэсэн. Мандал сумын эмнэлэгт миний охин очихдоо алхаж чадахгүй болж, “Тархины цус харвалт байж магадгүй” гэсэн онош тавьж, нугасны ус аваад Улаанбаатар хот руу явуулахаар болсон. 22-ын товчоонд очиход “Голомттой бүсээс ирсэн” гээд эмнэлэг хүлээж авахгүй гээд биднийг гурван цаг орчим хот руу оруулаагүй. Хүүхдийн маань аппаратны хүчилтөрөгч дуусах гээд байсан учир бид арга ядаад Зүүнхараа руу эргээд буцахаар болсон. Гурван цаг охин минь хүйтэн машинд толгой нь хүчтэй өвдөж, тарчилсан. Гэтэл Зүүнхараагийн эмнэлгийн дарга “Маш хүнд хүүхэд учраас буцаж ирээд ямар ч найдваргүй” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн дарга, түргэний эмч гээд ЭХЭМҮТ рүү олон хүн хэл дуулгаж байж арай гэж охиныг минь нийслэл рүү оруулахаар болсон. ЭХЭМҮТ-ийн эмч залгаад “Охиныг чинь эмнэлэгт авч болно гэнэ. Харин таныг 21 хоног тусгаарлана. Үүнийг зөвшөөрч байвал ирж болно” гэхээр нь хүүхдээ аврахын тулд зөвшөөрсөн. Тэгээд бид түргэний тэрэгтэй хот руу нэвтэрч, намайг 25 дугаар эмийн сангийн ойролцоо буулгаад, “... зочид буудалд тусгаарлагд” гээд ганцааранг минь явуулсан. Өнөөх газарт нь яваад очтол “Манайд гурван хятад хүн байгаа учир авахгүй” гэхээр нь эмнэлгийн гадаа алхаад очсон. Охиныг минь Эх нялхсын жижиг өрөөнд ганцааранг нь тусгаарласан байна лээ. Шинжилгээ аваад 24 цаг болсны дараа тасагт шилжүүлж, шинжилгээ авсан гэсэн. Энэ хооронд би эмч нар руу олон удаа залгаж асуухад “Ажилтай байна. Битгий олон дахин залгаад бай. Танай хүүхэд сэхээнд орохооргүй зүгээр байна” гэсэн. Ингэж хэлэхээр нь жаахан уужраад байж байтал маргааш нь эмнэлгээс залгаад “Яаралтай ир” гэхээр нь яваад очиход миний охин ямар ч ухаангүй болчихсон байсан. Арван минут биднийг охинтой минь уулзуулаад “Эмчилгээ хийж байгаа” гэж хэлсэн. Төд удалгүй дахин дуудаад “Хүүхдийн чинь биеийн байдал тун муу байна. Таныг сахиураар авна” гэж хэлээд оруулсан. Сахиураар орж байгаа юм байх гэж бодсон чинь охиноос минь тусдаа олон хүнтэй хамт эмнэлгийн хонгилд тусгаарласан. Гэтэл тэнд хэвтэж байсан хүмүүс намайг “Коронавирус гарсан нутгаас ирсэн хүн холд, яв” гэх мэтээр хэлж хөөсөн. Миний охиныг хүртэл голомттой бүсээс ирсэн гээд ганцааранг нь нэг өрөөнд байлгасан байна лээ. Эмнэлэгт ирээд хоёр хоноод л нас барсан. Үнэхээр гомдолтой байна.
-Эмнэлэгт охинд нь ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Охиныг минь ЭХЭМҮТ-д очиход ямар ч эмч гарч ирээгүй гэсэн. Зүүнхараагаас хамт ирсэн түргэний эмч үүрээд охиныг тусгаарлах өрөөнд хүргэсэн байна лээ. Охиныг таталт өгөөд байхаар нь Зүүнхараагаас ирэхдээ памперс өмсгөөд, хувцсыг нь тайлсан юм. Түргэний эмч дахин орж, охинд минь хувцас, памперс өгөх гэтэл оруулаагүй гэсэн. Охин, түргэний эмч хоёрыг хоёр өөр өрөөнд тусгаарласан гэсэн үг. Өмсөж ирсэн памперстайгаа 24 цаг болсон байх. Эмнэлгийн өрөө рүү ороод удаагүй миний охин ухаангүй болсон юм шиг байна лээ. Ямар эмчилгээ хийснийг мэдэхгүй. Охинтойгоо уулзсаны дараа ГССҮТ-ийн мэс заслын эмч “Танай хүүхэд зүрх нь зогсоод 48 цаг болсон байна. Зүрхний хүчтэй тариа хийж, хүчээр амьсгалуулж байна. Одоо хагалгаанд оруулах уу, эсвэл хаван хөөдөг тариа хийлгэх үү” гэж асуусан. Хаван хөөдөг тариаг нь хүүхдэд хийж, туршиж үзэж байгаагүй гэсэн. Харин хагалгаанд оруулах гэхээр охины минь толгойны зургийг заавал ч үгүй авах болоод байсан. Зураг авахуулах гэхээр охиныг хөдөлгөхөөр зүрх нь зогсоно гэсэн. Хагалгаа хийлгэж, тариа тариулсан ч 95 хувь найдваргүй, эрсдэлтэй гэж эмч нь хэлсэн. Хэрэв охиныг минь очсон даруйд хагалгаа хийсэн бол аврагдах байсан байх. Зүрх нь зогсохоос өмнө яагаад хагалгаанд оруулж болоогүй юм гэдэгт л гомдоод байна. Хэрэв шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан бол миний охин өнөөдөр амьд байх байсан.

-Охин тань Зүүнхараагаас ирэхдээ таньтай юм ярьж чадаж байсан гэсэн шүү дээ. Сүүлд уулзахад таньд үг хэлсэн үү?
-Анх нийслэл рүү нэвтрүүлэхэд охиндоо “Ээжийг нь хамт оруулж болохгүй гэнэ. Миний охин ганцаараа явчих” гээд аргадаад хэлсэн. Охин минь зөндөө уйлаад, “Ээжээ надтай явчих тэгэх үү. Би ганцаараа айгаад байна” гэсээр эмнэлгийн машинд суугаад явсан. Тэгээд “Ядаж та надаа ундаа аваад өгөөч” гэхээр нь ундаа өгөөд явуулсан боловч охиныг минь тусгаарласан өрөө рүү ундааг нь оруулаагүй байна лээ. Тэнд байсан сувилагч “Таны охин ээжийгээ, ихэрээ олон удаа асуусан” гэж хэлсэн. Биднийг сүүлд уулзахад ямар ч ухаангүй байсан болохоор юу ч ярьж чадаагүй.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ихэр охинтой байсан. Одоо нэг нь ингээд байхгүй болчихлоо. Бид уг нь Сэлэнгээс биш, халдвар гараагүй сумаас нь очсон шүү дээ. Яагаад биднийг тэгж гадуурхаж, охинд минь шаардлагатай эмчилгээг хийгээгүй гэдгийг асууж, холбогдох албаны хүмүүсээс хариуцлага нэхнэ. Энэ хэргийг албаныхан ихэд нууцалж байгаа.
-Та бүхэн одоо сумандаа байгаа юу?
-Нөхөр бид хоёр охиныхоо шарилыг ачаад нутагтаа ирж, хөдөөлүүлсэн. Аравхан хоногийн дотор л орчлон хөмөрсөн юм шиг хэцүү үйл явдал боллоо. Хэдхэн хоногийн өмнө миний охин ихэртэйгээ зургаа зураад сууж байсан шүү дээ. Хөл хорио тавигдахаар бид шаардлагатай газруудад гомдол гаргана. Охиныхоо төлөө эцсээ хүртэл явна.
Охин минь зөндөө уйлаад, “Ээжээ надтай явчих тэгэх үү. Би ганцаараа айгаад байна” гэсээр эмнэлгийн машинд суугаад явсан. Тэгээд “Ядаж та надаа ундаа аваад өгөөч” гэхээр нь ундаа өгөөд явуулсан боловч охиныг минь тусгаарласан өрөө рүү ундааг нь оруулаагүй байна лээ
| 10 настай талийгаач охины ээж Х.УРАННАВЧ: 22-ын товчооны цаана охин минь амьсгалын аппараттай гурван цаг тарчилсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |