Нийтийн тээврийн чанар, үйлчилгээний асуудлыг өнгөрсөн долоо хоногт Эргэлт.мн мэдээллийн сайт хөндөж, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдож, жолооч нь гэмтсэн хэргийг бид нэхэн сурвалжилсан билээ. Уг хэрэг одоогоос дөрвөн сарын өмнө Чингэлтэй дүүргийн XIX хороо, Шадивлангийн I гудамжинд гарсан байдаг.
Тухайн үед оройн ээлжнээс бууж, автобусаа бааздаа хүргэхээр явж байсан Тэнүүн-Огоо компанийн автобусны жолооч Б.Буянхишиг замын руу уруудаж, улмаар айлын блокон хашаа мөргөсөн ноцтой осол гарсан. Тухайн үед зорчигчгүй байсан хэдий ч өөрөө маш хүнд гэмтэж, одоог хүртэл эмнэлэгт ухаангүй шахам эмчлүүлж байна. Харин компанийн зүгээс жолоочийнхоо эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь бүү хэл хэргийг хаах гэж байсан юм. Осол гарснаас тав хоногийн дараа бид тухайн газар дээр очиж, холбогдох эх сурвалжаас мэдээлэл авсан.
Энэ талаар “Тэнүүн-Огоо компанийн автобус осолдож, жолооч нь хүнд гэмтжээ” хэмээх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байв.
http://ergelt.mn/news/59/single/1602
Тухайн үед компанийн удирдлагууд “Жолоочийнхоо эрүүл мэндийг юун түрүүнд анхаарна” гэж байсан ч өнөөдөр усан хаясан чулуу шиг алга болжээ. Ар гэрийнхэн нь дөрвөн сар эмнэлгийн үүүд сахиж, хүнээ эрүүл саруул биш юмаа гэхэд ядаж, амьд мэнд байгаасай горьдон сууна. Б.Буянхишиг нь 2011 оноос тус компанид кондуктороор ажилд орсон бөгөөд одоогоос таван жилийн өмнө жолооч болжээ. Дөрвөн хүүхдийн ээж болоод хоёр жил ч хүрээгүй байхдаа осолд орж, ийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр хоёрхон ойтой нялх үртэйгээ ч уулзаж чадахгүй үхэлтэй тэмцэлдэн, өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Хэргийг дахин сануулж, жолоочийн биеийн байдал дөрвөн сарын хугацаанд ямар байсан, одоо ямар байгаа талаар түүний төрсөн дүү Ц.Амарсайхантай ярилцсан. Энэ талаарх мэдээллийг уншигч та “Автобус нь осолдсон жолоочийн дүү Ц.Амарсайхан: Эгчээс минь нэг ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хаачихсанд гомдолтой байна” хэмээн ярилцлагаас хүлээн авах боломжтой.
http://ergelt.mn/news/59/single/1622
Осол гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд хэрэг буруугаар эргэж, жолоочийн ар гэр хохироод үлдэх гэж буй талаар “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудаас тодорхой мэдээлэл авах гэсэн боловч, бидэнд мэдээлэл өгөөгүй юм. Тухайн үед осол техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүй улмаас гарсан гэдгийг эх сурвалжууд баталж байгаа. Харамсалтай нь, компани хариуцлага хүлээхээс бултаж хэргийг хаалгах гэж байв. Харин ар гэрийнх нь хүсэлтээр хэргийг дахин шалгахаар болсныг Тээврийн прокурорын газраас бидэнд мэдээлсэн. Хэрэг шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдээд буй. Харин амлалтандаа хүрээгүй “Тэнүүн-Огоо” компаниас хариуцлага нэхэж, “Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангадаггүй “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагуудад хариуцлага тооцъё” нэвтрүүлгийг бид бэлтгэн хүргэсэн билээ.
http://ergelt.mn/news/59/single/1643
Техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг, стандартын дагуу хангасан бол хэрэг гарах байсан уу. Нийтийн тээврийн чанар стандарт, хяналт шалгалт ямар байдаг талаарх асуултын хариуг хайв. Харамсалтай нь, албаныхан статистик тоон мэдээллээс өөр мэдээлэлгүй, хөрсөн дээр буусан шалгалт явуулдаггүй гэдгийг эх сурвалжуудын баримттай хүргэсэн. Өөрөөр хэлбэл, газраас өглөө бүр бүх нийтийн тээвэрт шалгалт хийх ёстой байтал бодит байдал дээрээ энэ нь тийм ч үр дүнтэй байдаггүй аж. Энэ талаарх мэдээллийг “Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё” гэх нэвтрүүлгээс хүлээн авч болно.
http://ergelt.mn/news/59/single/1793
Хэргийн гол зангилаа хаанаас эхлэв. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь хангаагүй үйлчилгээнд гаргасан засварын инженер Д.Гонгорхүү нь Ерөнхий захирал А.Ганхуятай ураг төрлийн холбоотой гэдгийг эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон байр суурь эзэлдэг Тэнүүн-Огоо компани иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэд, хэдэн ноцтой осол гаргаж байсныг ч бид сануулсан.
http://ergelt.mn/news/59/single/1856
| Эргэлт.мн-ийн онцлох нийтлэл: “Тэнүүн-Огоо” компанийнхнаас хүн чанар нэхэж, хуулийн дагуу хариуцлага тооцъё |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |