Алтайн өвөр говь руу явах томилолт өвөртлөн Улаанбаатар хотоос өглөө эрт хөдөллөө. Хаврын тэргүүн сар гараад удаагүй ч цагийн салхи зөөлөрч, нялх төлийн дуу цангинасан уртын урт хавар тал нутагт иржээ. Алтайн өвөр говьд ч гэсэн урин хавар хэдийнэ ирчихэж. Зэрлэг амьтад өдийд ид төллөж байгаа. Ялангуяа янгирын сүргийн захад зусаг ямаа ишиглэж, эхийн хэвлийгээс дөнгөж унасан нойтон ишиг хавцал хад цуурайтуулан майлж турь муутай хөл дээрээ тэнцэж ядан дэнчигнэж байгаа даа. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн мазаалайн эвш ичээнээсээ хэдийнэ гарчихсан яваа.Тогоон чинээ гэдсээ “чирчихээд” л хармаг, бажууны үндэс ухаж, хайваганан маажигнаж байгаа. Харин Ээж хайрханы өвөр бэлийн заган шугуйт говьд том том ширхэгтэй цас малгайлан бургаж, тэнгэр хангай тэрүүхэн тэндээ харанхуйлах төдийд ботголох дөхсөн хавтгайн ингэ сүргээс тасарч, салхи сөрөн мэнэрсэн их говийн хаа нэгтээ шилэрчихсэн тэшүүлж яваа. Хавтгай хэмээх зэрлэг тэмээ жил бүрийн хавар ингэж л бүл нэмж, бүгээн зүстэй ботгоо “эх барьж” аваад эргээд сүрэгтэйгээ нийлнэ. Ирж яваа цаг сайхан. Тэр тусмаа зэрлэг амьтдын диваажин болсон Алтайн өвөр говийн хавар бүр ч янзтай. Намар цагт говь бүлээн элчээрээ төөнөн бүлээцүүлж, тоорой модод салхины зөөлөн илбээнд навчис юугаа намиатуулан найгах нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг сан.

Аймгийн төвийн зүүн биеийг эмжиж, говь руу урсдаг Онги гол хэзээ мөдгүй мөсөн баринтагаа тайлж, цөн түрэх тун дөхчихсөн байлаа. Голын мөсний өнгөн хэсэг нарны бүлээхэн элчинд хайлж ус гүйж, уур манан савсуулах юм. Замд мотоцикльтой залуус хэд гурваараа тааралдана. Эр ямааныхаа бөөрнөөс самнаж, хэдэн төгрөгтэй залгачихсан бололтой, дэлгүүрээс хөдөөнийхөн эр, эмгүй “Хүрэн үнээ” хэд хэдээрээ нь барьчихсан гарч ирэх ажээ. Бас болоогүй уусан пивондоо халамцаж, улаан зээрд болцгоосон эрчүүд хоорондоо голынхоо дуугаар орилж ярина. Хөндлөнгөөс сонсож байгаа надад хүн огт инээхээргүй зүйл ярьж байгаа мэт. Гэтэл нөгөөдүүл маань тэр хавиар нэг дуу шуу болоод л мар мар хийн маасайтал инээж, тамхины утаа суунаглуулах ажээ.
Хөдөөд ажилгүй залуус олон болсон. Тав арван малын зах эргүүлж, хөдөө гадаа гандаж байгаа тэд архи, пиво уух нь их. Үүнээс болоод хэрэг төвөг ч их гардаг болоод байгаа. Өнгөрсөн намар л гэхэд тус аймгийн төвийн зүүн хойно байх Зүүнбаян-Улаан суманд айхтар хэрэг гарсан. Дунд сургуулийн сурагч охиныг хөдөөгийн олигтой хийсэн ажилгүй залуу эргүүлдэж, өөрийн болгох гэж оролдоод бүтэлгүйтсэн. Ингээд охиныг дарамтад оруулж, дотуур байрнаас нь авч гараад, ууланд аваачиж цохонд нь буудчихсан. Нийгмийг донсолгосон энэ хэргийг одоо хүртэл шийдэж чадаагүй. Холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээгээгүй байгаа. Хөөрхий талийгаач охины аав, ээж нь энүүхэн хойно өвөлжөөндөө дээлтэйгээ хатсан амьтад сууж байгаа гэсэн. Аймгийн дарга нар болон хуулийнханд голдоо ортол гомдож, шударга ёс, үнэнийг нэхэж, аймгийн төвд ирдэг. Тэгээд хана мөргөж, дарга нарын хаалга сахиж, бүлтэгнэж байгаад сэтгэл гундуухан гэр рүүгээ буцдаг гэсэн.
Хэзээ мөдгүй төрөх дөхсөн мазаалайн эвш ичээнээсээ хэдийнэ гарчихсан яваа.Тогоон чинээ гэдсээ “чирчихээд” л хармаг, бажууны үндэс ухаж, хайваганан маажигнаж байгаа
Арвайхээр хот нүүрсний хар утаанд дуниартана. Энд эндгүй уурын зуухны өндөр яндангаас тортогтой хар утаа суунаглаж, түүхий нүүрс түлж байсан үеийн Улаанбаатар хот шиг л байна лээ. Нэг үеэ бодвол Өвөрхангай аймаг дэлгүүр хоршоо олонтой болжээ. Төв зам дугуу томоохон сүлжээ дэлгүүрүүд нээгдчихсэн. Үнэ нь хотынхоос ялгагдах юмгүй хямд юм. Тиймээс жижиг дэлгүүрийн эзэд эхнээсээ дампуурч байгаа гэсэн. Дэлгүүрийнхээ үүд хаалгыг том төмөр цоожоор дангинатал түгжчихээд хашаа ч юм явцгаачихжээ.
Арвайхээрийн баруун талд Хурдан морины хөшөө дурсгалын газар бий. Хол ойрын хүмүүс хөшөө бүхий цогцолборыг сүүлийн жилүүдэд зорин ирж мөргөдөг болсон гэнэ. Мянган морины уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн аравгар хээр гэх алдарт ажнай хүлгийн дурсгалд зориулж босгосон хөшөө байдаг. Мөн улс, бүсийн наадамд олон түрүүлсэн Монголын зартай хурдан хүлгүүдийн хөшөөг ч энд эгнүүлээд бүтээжээ. Хөдөөний, морь уядаг залуус дунд мухар сүсэг ч гэмээр юм уу нэг бичигдээгүй хуультай болжээ. Хаврын тэргүүн сардаа багтаж морины хөшөөнүүдэд үнэн сэтгэлээсээ сүслэн залбирч мөргөх ёстой гэнэ. Дараа нь аравгар хээрийн хөндий хавиас атга шороо аваад хадаг яндарт боож, нандигнаад гэртээ харих ёстой. Нөгөөх атга шороогоо уяаныхаа шон хавьд уячихвал уясан морь нь баталгаатай түрүүлж, айрагддаг юм байх аа. Тэгээд л цагаан сар гарав уу, үгүй юү ойр хавийн аймаг сумын уяачид гал галаараа зорин ирж, сунаж мөргөж, архи, сүү өргөж, атга шороо авахаар ирдэг болжээ.
Биднийг очих үед Архангай аймгийн дугаартай “портер” унасан гурван залуу ирсэн байлаа. Сунаж мөргөөд сүйд. Намхан нуруутай хөрслөг бор залуу мөн ч сүрхий сүсэглэж байгаа харагдлаа. Өвдөглөөд суучихсан хоёр гарынхаа алгыг хавсарчихсан нүдээ аниад л залбираад байх. Булган малгайгаа газар шидчихээд л мөргөж хүслээ шивнэх ажгуу. Бодвол тэр “Хурдан хүлэг минь чадвал аймаг, чадахгүй бол сумандаа хол тасархай түрүүлж, тод магнай болж, торгон жолоо өргүүлэн наадмын асарын өмнө цолоо дуудуулан тогтож ядан зогсож байгаасай” гэж л гуйж байгаа бололтой. Түүний хүсэл биелэх байх аа. Яагаад гэвэл үнэн сэтгэлээсээ залбирч байна лээ. Тэдгээр залуусыг буруутгаж, мухар сүсэгтэй энэ тэр гэж элдвийг бодсонгүй. Дуртай зүйлийнхээ төлөө яваа эр улсууд шүү дээ. Харин төрд ажиллаж байгаа хүмүүс энд тэндэхийн уул хаднаас албан тушаал гуйгаад сүйд болдог юм билээ. Өнгөрсөн зун Ховд аймгийн Дарви суманд явж байхад нутгийн хөгшин “Ай мэдэхгүй, том том хар машинтай хүмүүс л зун, намартаа Сутай харханыг зорин ирдэг болоод байгаа. Ихэнх нь хайрханаас албан тушаал гуйдаг юм байх аа. Сөгдөж суучихаад л “Их хайрхан минь ээ. Надад албан тушаал хайрлаж, ивээлдээ аваарай” гээд л мөргөж байхыг нь харах муухай юм билээ. УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшиж байгаа хүмүүс наашаа цуварчих юм. Зарим нь бүр “Ерөнхийлөгч болгоод өг” гэж гурван жил энд ирж мөргөсөн. Тэгээд Ерөнхийлөгч болчихсон юм гэсэн шүү” гээд шоолоод инээж байсан.
Намхан нуруутай хөрслөг бор залуу мөн ч сүрхий сүсэглэж байгаа харагдлаа. Өвдөглөөд суучихсан хоёр гарынхаа алгыг хавсарчихсан нүдээ аниад л залбираад байх. Булган малгайгаа газар шидчихээд л мөргөж хүслээ шивнэх ажгуу
Орой нар хэвийж байхад Баянхонгорын төв орчихлоо. Эндээ зочид буудалд хоноглоод өглөө үүр цайхаас өмнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум орох ёстой. Тэндээсээ алдарт Идрэнгийн нуруу давж, Алтайн цаад говь орно. Бид Баянхонгор аймгийн төвд хоноглоод, 05:00 цаг өнгөрч байхад цааш хөдөллөө. Шинэхэн засмал замаар 30 гаруй километр “буудаад” шороон зам руу буулаа. Баруун урагш чиглэн яваад л байлаа, яваад л байлаа. Сүүлийн хэдэн жил Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтайн урд талын говийн сумдаар зун болохоо байчихсан гэнэ. Тэнгэр хангай юу болов гэсээр “туньж” ганц дусал ч ус хайрлахгүй удсан байна. Зуны улиралд улаанаараа эргэлдэж, шороо шуураад хүн мал тогтохын эцэсгүй болжээ.

Хамт яваа жолоочийг Г.Даваадорж гэнэ. 50 нас нэлээд хол давсан мань эр даруу төлөв зантай. Барагтай бол ам нээхгүй. Холын замд элдвийг асуухаар цөөн үгээр хариулна. Гэхдээ замаа сайн мэднэ. Бас машинаа ч сайн мэддэг нь илт. Тэрбээр бидэнд овоо дассан бололтой “Ах нь энэ хар машинтайгаа жуулчинд хэдэн жил явсан. Уг нь овоо хэдэн төгрөгтэй болчихдог юм. Гэтэл гайтай корона гараад хамаг юм хаагаад баларлаа. Алтайн өвөр говиор овоо л тэнэсэн. Өнөөдөртөө багтаад Баянтоорой ороод хоночихвол болох нь тэр” гээд хааз нэмэх. Гэвч говийн зам эвдрэл ихтэй, энхэл донхол дундуур тонгочуулж, машин пүрштэй юм шиг дэвхцэх нь холгүй явлаа. Дотор нь сууж яваа биднийг ч дээш доош нь шидэлнэ.

Ийн явсаар их үдийн алдад Баян-Өндөр сум ороод ирлээ. Говийн буйдхан энэ сум хөл хөдөлгөөн багатай байх. Колонкийн ажилтан нойрмоглон гарч ирээд шатахуун дүүргэж өглөө. “Баянтооройн салдаг зам хаана вэ” гэж асуутал “Баруун хойшоо заагаад тод замаа бариад яваад бай. Өөдөөс нь том хавцал байгаа. Тэрийгээ гаталчихвал тэгээд л говь орчихно. Цэлгэр хөндийгөө өгсөөд яваад бай. Баянтоорой угаасаа замд чинь таарна” гээд товч бөгөөд тодорхой хариулж өглөө. Гэхдээ түүний хэлсэн шиг зам тийм богино биш. 200 гаруй километр шороон зам туулах ёстой. Баян-Өндөр сум алдартнууд олонтой. Гэхдээ нэг ангийн гурван хүү наймдугаар анги төгсөөд л илгээлтээр тэмээчин болсон байдаг. Ингээд тэмээ малаа сайн хариулж өсгөж үржүүлсээр байгаад гурвуулаа Хөдөлмөрийн баатар болчихсон түүхтэй. Нэг сумаас, нэг багаас, бүр нэг ангиас гурван баатар төрсөн түүх Монголд тэднээс өөр байхгүй байх. Гурван баатрын нэг нь хэдэн жилийн өмнө тэнгэрт дэвшсэн гэсэн. Харин хоёр нь даналзсан өвгөд сумандаа ануухан амьдарч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн урд хэсгийн сумын нутгуудад уул уурхайн компаниуд ороод иржээ. Эхлээд хайгуул хийж байсан гэнэ. Харин гурван жилийн өмнөөс ашиглалтын лиценз эзэмшиж, уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байна. Яваандаа Өмнөговийн Ханбогд сум шиг энд уул уурхай төвлөрөх юм билээ. Газрын баялаг ч их юм билээ. Шинээр орд, нөөц ар араасаа батлагдаж, алт, зэс, нүүрс хэдэн сая тонноороо илэрчээ. Тэр тусмаа алтны том хонгил байгаа гэж геологчид үзээд байгаа аж. Хойноосоо нарийн зурвас алтны бассейн явж байгаад дунд хэсэгтээ амьтан залгисан могой шиг бүдүүрч, Өмнөговийн Тост тосон бумын нуруу Алтан уул хүртэл үргэлжилж байгаа юм билээ. Эксковаторын шанага дүрэхэд л дүүрэн алттай шороо хутгагдах юм гэсэн. Ийм болоод гадаад дотоодгүй л хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Нутгийнхан хүссэн хүсээгүй ч Засгийн бодлого энд хэрэгжиж, агшиж жижгэрсэн эдийн засгаа эндэхийн алтаар сэргээж тэлэх юм уу даа. "Алт бол ам.доллар" гэсэн үгс Засгийн газрынхны амнаас унах болоод байгаа. Уул уурхайг нутгийн өвгөд эсэргүүцэж, залуус нь дэмжээд хоёр хуваагдчихсан байна лээ. Говийн их дархан газар хажууханд бий. Алдарт Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Найрагт мөнхөрсөн Сэгсцагаан богд энд дүнхийж байгаа. Уул уурхайн дажин зэрлэг амьтад, дэлхийд гайхагдсан Алтайн их нуруунаас хазгай дусах болтугай.
Хэдэн жилийн өмнө энэ сумын нутаг Эдрэнгийн нуруунд Ашигт малтмал газрын тосны газрын ажилтан залуу алтан амиа өгсөн. Хайгуул хайж яваад эзэнгүй говьд төөрчихсөн. Эргэж замаа олох гэж бутан дундуур явж байхдаа говийн хатуу шавагт машиныхаа дугуйг хагалчихсан. Ингээд явгарч, айл бараадахаар гурвуулаа гараад алхчихсан юм билээ. Зүг чиггүй говьд төөрч будилж, явахдаа хамт явсан хоёр нь нэгийгээ хаяад явчихсан байдаг. Ингээд халуун зунаар сархинаг нь хатаж, ангаж цангаж, харангадаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэрийнхэн нь хөөрхий талийгаач залууг амьд мэнд олох гэж нисдэг тэрэг хөлсөлж, хэчнээн хайсан гэдэг. Харин нутгийн мөрч өвгөд мөшгөж явсаар цогцосыг нь олж өгч байжээ. Өт хорхойд бариулаад, хүн харахын аргагүй л байсан гэсэн. Говийн халуунд зах нь харагдахгүй зэрэглээг “Цэлэлзсэн их нуур энүүхэн ойр байна” гээд л андуурч алхаад байсан бололтой байдаг. Ямар юмных нь нуур байх вэ, Говийн баянбүрд Эхийн гол уг нь талийгаач залуугийн унасан газраас 20 хүрэхгүй километрт байсан гэсэн. “Хэрэв хашир хүн байсан бол тэр хүү хулангийн цавчаал ч ганц нэгийг олж болохоор байсан” хэмээн нутгийн өвгөчүүл шогширч байв.

Улаанбаатар хотоос мянга гаруй километр явж, Гичгэний нурууг давж, хавцал дундуур уруудлаа. Зундаа хадны завсараар шургаж, амьтай голтой юм болов уу гэмээн нарийхан урсдаг булаг өвөлдөө харзалж халиатаад хавцал тэр чигтээ мөстжээ. Машины дугуй цөмөрчих гэсэн мөсөн дээгүүр бээцэгнэн явсаар арай гэж хөндий уруудаад хадан цохио тойрлоо. Тэгсэн өөдөөс мэлс хийсэн тал угтаад авдаг юм байна. Хаашаа ч харсан хөндий тал нүүгэлтэж, тэртээд мөнх цасан оройт хөх уулс дүнхийнэ. Захуй, Зарман, Номин, Цэнхэр говь биднийг ийн угтлаа. Тэртээд хулан салхи аван цахилж, хаа саагүй хар сүүлтий гэх говийн цагаан зээр сүргээрээ идээшилж байлаа. Зэрлэг амьтдын жаргалын орон ийн эхэлж байгаа юм. Говио уруудаад явбал мазаалайн нутагт яваад очно. Бас цоохор ирвэс тэргүүт говийн зургаан гайхамшиг эхэлнэ. Тэртээд Ээж хайрхан энүүхэнд юм шиг л дүнхийнэ. Гэвч биднээс150 гаруй киломертийн алс мөртлөө ийнхүү дүнхийж, сүрийг үзүүлнэ. Ээж хайрханы наад хавтгайд Баянтоорой тосгон бий. Тэнд байгаль хамгаалагчид биднийг хүлээж байгаа.

Уул уурхайн дажин зэрлэг амьтад, дэлхийд гайхагдсан Алтайн их нуруунаас хазгай дусах болтугай
Үргэлжлэл бий.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ХАВТГАЙН ИНГЭ ШИЛЭРСЭН АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХАВАР |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |