Идэр есийн жавар тачигнасан, салхитай өглөө дөрвөн настай хүү мод болтлоо хөлдөж, гар, хөл нь хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босож, нүүр, ам нь битүү цан болчихсон, нүд нь орой дээрээ гарч, ам нь ангайгаад хөшчихсөн, хамраас нь цус урсаад хөлдчихсөн, тогшиход “тог тог” гэж дуугарч, зүрх нь зогсчихсон бөөдийсөн хар юм дээшээ хараад хэвтэж байв. Тэр бол Монцоогийн Мөнхзаяа. Түүнийг аав нь согтуудаа дагуулж яваад хээр хонуулж, хөлдөөсөн гунигт түүх 35 жилийн өмнө Ховд аймгийн Буянт суманд болсон юм. Тухайн үед түүнийг “Хөлдөж үхсэн, найдваргүй” хэмээн яригдаж байсан М.Мөнхзаяагийн дахин амилсан гунигтай, баяртай, итгэхийн аргагүй ховор түүхийг уншигч танд хүргэж байна.

1987 оны нэгдүгээр сарын 29. Сар шинийн баяр болоод удаагүй байлаа. М.Мөнхзаяагийн аав Б.Монцоо Ховд аймгийн Бараа баазад манаачаар ажилладаг байж. Тэрбээр ажилдаа орохоосоо өмнө хадам аав, ээждээ золгохоор Ховд аймгийн Мянгад сумыг зорьжээ. Тэр хадмындаа шинэлчихээд унаагаа хүлээгээд ирэхгүй болохоор нь “Хонох юм байна” гэж бодоод дүү нартайгаа халамцсан гэдэг. Гэтэл хадмынд нь таньдаг жолооч ирэхээр нь сууж яваад Буянт суманд найзындаа буужээ. Мэдээж, халамцсан эр хэтрүүлж уугаад, тасарч шөнөөр хүүгээ хөтлөөд айлаас явган гарсан гэдэг. Тэдний араас айлын хүмүүс хайж яваад олоогүй аж. Тэрбээр хүүтэйгээ хамт хунгар цасан дунд унаж, босон байж, хөдөө хонохгүйг хичээж амь тэмцэж явсан ч архины балгаар ухаан нь балартаж, цасан дунд эцэж, цуцаад, эцэстээ хүүгээ болон бүхнийг мартаад унтжээ. Балчир хүү нь айж сандраад уйлж, уйлж ааваасаа хэсэг холдоод нойрондоо дийлдэж нам унтсан байв.
1987 оны нэгдүгээр сарын 30. Тэр шөнө хөрсөнд 28.6, агаарт 34 хэм хүйтэн байж. Б.Монцоо шөнө дунд хөлдөх шахаж, дагжин чичирч сэрээд эргэн тойрноо ажиглаж, зүүн талд нь гэрэлтэй байшин харагдахаар нь очиж, манаачид учир байдлаа хэлж, ороод бүлээн хар цай залгилж, дулаацаад нам унтсан байв. Манаач түүнийг 08:00 цагийн үед дуудаж, босгожээ. Б.Монцоо тэднийхээс гараад хойшоо алхтал урд өдөр нь уулзсан Буянбат найзтайгаа тааралдаж, хүүтэйгээ явж байснаа мэдэв. Түүний дотор пал хийж, орчлон дэлхий хөмөрсөн мэт нүд нь харанхуйлж, нулимс бүрхээд хаашаа ч хамаагүй сандран гүйж 10 цаг гаруй хээр орхисон хүүгээ олж, газар самардаж орилж, чарлаад, түүнийгээ тэвэрч, сэгсэрч юу ч сонсогдохгүй болохоор нь Буянт сумын эмнэлэгт хамаг хурдаараа гүйж хүргэжээ. Тухайн үед тус мэдээг дуулсан, харсан хүн бүр хүүг нь “Осгож нас барлаа” хэмээн харамсаж, эмгэнэн гашуудаж, оршуулахаар бэлдэж байсан гэдэг.

Удалгүй аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Даариймаа “Буянт сумаас аймгийн төв орох замд хүүхэд осгож, хөлдсөн” гэх дуудлагыг авч, Б.Отгоншар эмч Буянт сум руу яаралтай хөдөлжээ. Эмч нарыг ирэх хооронд Буянт сумын хүний их эмч Өлзийбаяр хөлдөж, зүрх нь зогсож, амьдрах найдваргүй болсон түүний эцсийн хувь заяа, алтан аминых төлөө горьдлого тасралгүй эмнэлгийн анхны тусламжийг яаралтай эхлүүлжээ. Тэрбээр биеийн хэвийн халуунаас бага температурт аажмаар гэсгээж зүрх, судас сэргээх эмчилгээтэй хослуулан хэрэглэсэн байна. Өлзийбаяр эмч сувилагч, үйлчлэгч нараар худгийн мөстэй ус зөөлгөж, ванн дүүргээд хүүгийн бүх хувцсыг тайлж, хоёр чихийг нь бөглөж, хамрыг нь гаргаж хоолой хүртэл нь усанд суулгасан гэдэг.Тухайн үеийн эмч нар монгол ахуйтай ойр өсөж, хүүхэд цагаасаа хөлдсөн, хайрагдсан бүрийг цасаар үрж, мөстэй усанд дүрж анагаадаг монгол аргыг сайтар мэддэг байсан нь тус болжээ. Хүүд анхны тусламж үзүүлснээс хойш цаг 30 минутын дараа зүрхний цохилт нь минутад ганц, хоёрхон удаа бүдэг, бадаг сонсогдож, гурван цагийн дараа минутад 5-7 удаа цохилж эхлэхэд нь даавуунд ороож хучаад, хэл доор нь бүлээн жин тавьжээ.
1987 оны нэгдүгээр сарын 31. Хүүг сэргэсэн даруй нь Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай холбогдож, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхээр болжээ. Тухайн үед хүүхдийн бие хүйтэн, нуруугаараа тууралттай, зүрхний цохилт нь муу байв. Ингээд тус аймгийн их эмч Отгоншар, Баатаржав, Даваахүү нар хамтарч судас болон булчин тариа хийх боломжгүй, цус нь хөлдүү байсан учир эгмийн доод талын венийн бүдүүн судсанд хатгаж, гуурсаар бүлээсгэсэн шингэн залгаж, зүрх, судас, амьсгалын үйл ажиллагааг дэмжиж, хордлого тайлах, өвчин намдаах, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг хавсруулан хэрэглэсний үр дүнд 3-4 цагийн дараа хүү уйлж, хөдөлж, зүрх, судасны үйл ажиллагаа нь жигдэрч эхэлжээ. Маргааш 10:00 цагийн үед амьсгалын эрхтэн тогтолцоо нь бүрэн сэргэж, хүүд халуурах бөөлжих, цээж нь хэрчигнэх шинж тэмдэг илэрсэн ч эрчимт эмчилгээний дүнд амархан засарч 4-5 хоног эмчлүүлээд, эмнэлгээс гарч, гэртээ харьжээ. Дөрөвхөн настай М.Мөнхзаяа хүү зуурдаар амиа алдаж, алтан гартай эмч нар болон алаг хорвоод хүн болох заяа төөргөөр аав, ээж, эх орон, элгэн садандаа эргэн төрсний нэгэн баяр тохиож, амьдралынх нь гэрэлт харгуй эхэлсэн юм.
-Та багийнхаа явдлыг хэзээ мэдсэн бэ. Тухайн үед танд ямар санагдаж байв?
-Намайг таван настай байхад манай аймгийнхан миний тухай баримтад кино хийж, намайг Ховд аймгийн тавдугаар цэцэрлэгт оруулж байсан юм. Би тэр үед өөрийгөө хөлдсөн гэдгийг мэдсэн. Тухайн үед өөрийгөө хөлдөж, амьсгал хураасан байсан гэдгийг мэдээд итгэхийн аргагүй байсан. Багадаа хөлдсөн тухайгаа аав, ээжээс асууж байгаагүй. Одоо ч асуудаггүй. Бага байхад энэ тухай бүр ярьдаггүй байсан. Намайг “Битгий мэдээсэй” гэж боддог байсан байж магадгүй. Тэгэхээр тухайн үед юу болсон талаар киноноос мэдсэн гэсэн үг. Тэр үйл явдлаас өмнөхөн миний эгч бурхан болсон юм билээ. Тийм учраас аав бид хоёрт тохиолдсон явдал манай гэр бүлийнхэн, хамаатнуудад маш хүнд санагдаж, бүгдийг гунигт автуулсан байх. Миний тухай баримтат киноны эхлэл хэсэгт цэцэг бариад гүйж байгаа дүрсийг “Гэрэл, сүүдэр” нэвтрүүлгийн эхлэлд ашигласан байдаг болохоор телевизээр дандаа гардаг байсан юм. Тийм болохоор өөрийгөө телевизээр их гардаг гэж боддог байлаа. Ховд аймгийн кино театрт журнал хэсэгт нь байнга гардаг байсан даа. Зарим үед хүнд танигдахаар гоё санагддаг байсан. Түүнээс өөр сэтгэл хөдлөл байсангүй. Тэр тухай сайн, муу ямар нэгэн зүйл боддоггүй. Хэн нэгэнд гомдож байгаагүй. Бүх хүнд баярладаг.

-Тухайн үед аавд нь бүр хэцүү санагдаж байсан байх. Энэ тухай огт ярьж байгаагүй гэж үү?
-Тийм, ээ. Аавд минь үнэхээр хэцүү байсан гэсэн. Аавыг харсан хүн үзэн ядаж, муу үгээр доромжилж, алуурчин мэтээр бодож байсан гэдэг. Аав тэр үед сэтгэл санаагаар унаж, бараг ухаан нь балартаж, шаналж байсан юм билээ. Намайг тахир, дутуу ч хамаагүй босоод ирээсэй гэж хамгийн ихээр залбирсан байх.
-Тухайн үед таныг хэн ч эрүүл, саруулаараа эргэж ирнэ гэж бодоогүй байх. Гэхдээ та аав, ээжийгээ баярлуулж, дахин “төрсөн” шүү дээ. Таныг эрхлүүлж өсгөсөн үү?
-Тухайн цаг үед бидний хүмүүжил ижил, тэгш байсан. Би дөрвөн дүүтэй. Аав, ээж эрхлүүлэхээс илүү хамаатнууд минь эрхлүүлж, надаар “Мөнхөр ногоон машин” гэдэг шүлэг уншуулах дуртай байсан. Түүнийг уншихаар дандаа чихэр өгч, баярлуулдаг байлаа. Манайх аймгийн төвийн айл. Одоо ч аав, ээж минь аймгийн төвдөө амьдарч байна. Би ангийнхантайгаа гадуур тоглож, энэ тэнд хэсэж яваад оройтож ирэхээр аав загнадаг, ээж үг хэлдэггүй байсан. Одоо ч аав, ээж надад үг хэлдэггүй хэвээрээ. Манай үеэлүүд намайг бага байхад хөлдүү гэж дууддаг, хочилдог, заримдаа тэр нь өхөөрдөөд ч байгаа юм шиг санагддаг байсан.
-Таны нэрийг хэн өгсөн бэ?
-Миний нэрийг аав өгсөн. Би өөрийнхөө нэрийг их учиртай гэж боддог. Би муу, сайн ч гэсэн эрүүл, саруул амьдрах хувь тавилантай байсан юм байна. Би гар, хөлгүй, зөвхөн амьтай төдий хүний ад болоод амьдарч болох л байсан. Гэхдээ нэг хурууны үзүүр ч гэмтээгүй гэж бодохоор үнэхээр азтай байгаа юм шүү. Би зарим хүнд “Намайг хөлдсөнөөс хойш миний нэрийг Мөнхзаяа гэж сольсон” гэж худлаа хэлдэг юм. Тэд намайг хөлдсөн гэдгийг мэдээд итгэдэг.
-Цэцэрлэг, сургуульд байхад нь хүүхдүүд таныг багадаа хөлдсөн гэдгийг мэддэг байв уу?
-Би Алтай сумын 11 жилийн сургуулийн Химийн гүнзгийрүүлсэн 10б ангийг төгссөн. Би хүүхдүүдээс энэ тухайгаа их нуудаг байсан. Намайг есдүгээр ангид байхад манай ангийнхан мэдсэн. Яагаад гэвэл, манай сургуульд шинээр ирсэн хөдөлмөр, дүрслэх урлагийн багш намайг “Чи нөгөө хөлддөг хүүхэд байна шүү дээ” гээд танихаар нь “Та андуураад байгаа юм биш үү” гэтэл “Чи Б.Монцоогийн хөлддөг хүү мөн байна шүү дээ” гээд таньсан. Тэгээд манай ангийнханд миний тухай ярьж өгсөн. Тухайн үед би их ичиж байсан. Мөн Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн ой болж, намайг дуудаж, нэвтрүүлэгт оруулж байсан юм. Түүнийг манай ангийнхан үзчихээд “Хөлдүү” гэж шоолж байсан. Удалгүй хөлдүү нэрдээ дасаж, эмзэглэх нь гайгүй болсон. Тэр үед манай ангийнхан надаас “Чи зүгээр үү, нэг ч хуруу хөлдөөгүй гэж үү” гэж асуудаг байлаа. Тэд намайг нэг л юм нь “Согогтой байж таараа” гэж харддаг байсан.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Ховд аймгийн Багшийн дээд сургуулийг математикийн багшаар төгссөн. Нэгдүгээр курсээ төгсчихөөд Увс аймагт цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн сурсан. Тэр үед намайг хот руу сургуульд явуулах санхүүгийн боломж байгаагүй учраас аав намайг Ховд аймгийн Багшийн дээд сургуульд орохыг санал болгосон. Би сонирхсон мэргэжлээ сонгож чадаагүй учраас багшаар ажиллаж чадаагүй. Ховд аймгийн Алтай сумын 11 жилийн дунд сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар нэг жил, Дөргөн суманд зургаан сар хүний оронд ажилласан. Багш байна гэдэг маш хариуцлагатай чухал ажил юм билээ. Мэдэхгүй зүйлээ хүүхдүүдэд зааж болохгүй. Тиймээс зарим тоог бодож чадахгүй болохоороо шөнөжин сууж бэлддэг байсан.
-Та ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв?
-Цагдаа болох юм сан гэж боддог байсан. Хүүхэд байхдаа цагдаа нараар их бахархдаг байсан. Цагдаагийн хувцсыг их сонирхдог байлаа.
-Хэдэн онд хотод ирсэн бэ. Улаанбаатарт ирээд юу хийсэн бэ?
-2010 онд хотод ирсэн. Ирсэн даруйдаа үеэл ахыгаа дагаж Шаамар, Шарын гол зэрэг алтны уурхайгаар тав, зургаан жил явсан. Тухайн үедээ мөнгө олох гэж цагдаа болон нутгийн иргэдэд хөөлгөж, туулгаж, баригдаж явсан. Түүнээс хойш барилгын ажил хийж байна.
-Та гэр бүлтэй болж байв уу. Үеэл ахтайгаа хэдэн жил хамт амьдарч байна вэ?
-Шарын голд алтанд явж байхдаа нэг эмэгтэйтэй танилцсан юм. Тэр тухайгаа аав, ээждээ хэлээд утасны дугаарыг нь өгчихсөн байсан юм. Гэтэл аав надтай ярилгүй түүнтэй тохироод тэдний аавын хашаанд шинэ гэр барьчихсан намайг хүлээж байсан. Тэгээд бид хоёр бүтээгүй, удалгүй салсан. Түүнээс хойш гэр бүлтэй болох гэж үзсэн ч сэтгэл санаанд нийцэхээр хүн олдоогүй байна. Тэгээд үеэл ахтайгаа хамт гурван жил байр түрээслээд амьдарч байна.
-Дөрвөн настайдаа хөлдөж байсантай холбоотойгоор таны биед ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг мэдрэгддэг үү?
-Би бараг ханиад хүрдэггүй, эмнэлэгт хэвтэж үзээгүй. Таван жилийн өмнө бүдүүн гэдэсний хавдар тусаж, хагалгаанд орж байсан. Түүнээс өөр ямар ч зовуурь илрээгүй.
-Танд өвлийн улирал ямар санагддаг вэ. Айдас төрдөг үү?
-Би өвлийн улиралд дургүй. Ямар нэгэн мэдрэмж төрдөггүй. Гэхдээ өвөл гэрээсээ гарах дургүй. Ойр зуурхан явдаг. Арванхоёрдугаар сарын 27-нд төрсөн болохоороо шинэ жилд дуртай.
УЛААНБААТАР ХОТ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ, НАЙМДУГААР ХОРОО
2022.01.05
М.МӨНХЗАЯАГ АВАРСАН ЭМЧИЙН ЯРИАГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.
| Дөрвөн настайдаа осгож, ДАХИН АМЬДАРСАН ХҮҮ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |