• Өнөөдөр 2024-04-26

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР”

2021-09-08,   37146

           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга, явуулгаар “Хос санаа” ХХК Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын өргөө” цогцолбор жил тойрон хэл ам дагуулж, Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул эцэст нь нурааж орхилоо. Ингэж нураамагцаа улсын төсвөөс санхүүжүүлсэн 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон гэх нэрээр “Андлалын хөшөө” тойрсон олны хэл амыг Ерөнхий сайдаас холдуулж, дарахыг оролдож буй. Тэгвэл тус төслийг гүйцэтгэсэн “Хос санаа” ХХК нь барьсан барилгаа нураачихаад, зарцуулсан хөрөнгөө улсад буцааж өгөөд хэл амгүй сууж буй нь сонирхол татсан юм. Иймд Эргэлт.мн мэдээллийн сайт “Хос санаа” ХХК-ийн цаад эздийг эрэн сурвалжилж, эцсийн цэгт хэнтэй холбогдож байгааг баримтаар илрүүлэн уншигч танд хүргэж байна. 
 

ХАЛХАВЧ БУЮУ “ХОС САНАА” ХХК

 
         “Андлалын өргөө” цогцолборыг барьсан “Хос санаа” ХХК-ийг эхлээд танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани 2012 оны хоёрдугаар сарын 16-нд Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5565669 регистрийн дугаараар Чингэлтэй дүүргийн III хороо, хоёрдугаар 40 мянгат, 5-20 тоот хаяг дээр М.Амарсанаа гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. “Андлалын өргөө” цогцолборын тендерт шалгарах хүртлээ бүртгэлд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, тодорхой үйл ажиллагаа ч явуулаагүй “цагаан” түүхтэй компани. 
          “Хос санаа” ХХК-ийн Улсын бүртгэл дээрх хаяг болон Мөнхтуяагийн Амарсанаагийн нэрээр шүүлт хийж үзвэл, түүний нэр, хаяг дээр “Нью Жейм Бийт” ХХК, “Эм ди консалтинг” ХХК, “Хэппи Хобби трейвэл” ХХК, “Мөнх ногоон эко” ХХК, “Зайсан стрийт” ХХК гэсэн таван компани бүртгэлтэй байх аж. Сонирхолтой нь, Нано технологи судлал, аялал жуулчлал, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан дээрх компаниудад оролцсон тендер, үйл ажиллагаа явуулсан бүртгэл алга. Харин “Нью жейм бийт” ХХК нь л Баянзүрх дүүрэгт шөнийн цэнгээний газар ажиллуулдаг болохыг олж мэдлээ. Өөрөөр бол, Мөнхтуяагийн Амарсанаагийн “Хос санаа” ХХК болон бусад таван компани  нь “халаасны” буюу тодорхой үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй цаасан дээрх компаниуд байж иржээ.
 
        Харин “Андлалын өргөө” цогцолборын тендер зарлагдахын өмнөхөн “Хос санаа” ХХК-ийн захирлаар М.Жавхлантөгс гэх хүн ажиллахаар болж, тус компанийн эзэмшигчээр М.Амарсанаатай хамт нэрээ бүртгүүлсэн байна. Харин анхны эзэмшигч М.Амарсанаа тус компанийн менежер болжээ. Ингээд М.Жавхлантөгс захиралтай, М.Амарсанаа менежертэй “Хос санаа” ХХК 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ногоон гэрлээр шалгарч, барилгын ажлаа эхлүүлсэн байгаа юм. 
 

САРЫН ДОТОР НОГООН ГЭРЛЭЭР БАЙГУУЛАГДСАН 1.9 ТЭРБУМЫН ГЭРЭЭ

 
         Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын барилга барих тендерийг 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, “Хос санаа” ХХК шалгарсан байдаг. Тус тендерт ганцхан “Хос санаа” ХХК оролцож, өрсөлдөгчгүйгээр шалгарсан ч гэдэг. Ингээд сарын дараа буюу 2018 оны зургадугаар сарын 21-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг дарга, “Хос санаа” ХХК “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолбор төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулжээ. Тус гэрээг захиалагч талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, гүйцэтгэгч талаас “Хос санаа”ХХК-ийн захирал М.Жавхлантөгс, менежер М.Амарсанаа нар үзэглэсэн байна.
         Гэрээнд барилга угсралтын нийт төсөв 1,961,784,084 төгрөг байх бол хугацаа 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөрт багтаан барьж дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр заажээ. Ингэхдээ гэрээний тусгай нөхцөл хэсэгт тус төслийг 2018 оны улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, үлдэгдэл 561 сая төгрөгийг 2019 оны төсөвт тусгахаар заасан байна. Гэрээний дагуу 2018 оны есдүгээр сарын 7-нд 684 сая төгрөгийг БОАЖЯ-наас “Хос санаа” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөрийн баримт энэ байна. 

М.ЖАВХЛАНТӨГС ГЭЖ ХЭН БЭ

 
        “Хос санаа” ХХК-ийн захирал гэх Мөнхцогтын Жавхлантөгс нь “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын Ерөнхий үнэлгээний хуудаст өөрийн утасны дугаарыг 99110946, албан ёсны хаягийг Баянзүрх дүүргийн XV хороо, 13 дугаар хороолол, 72-82 тоот гэж бүртгүүлжээ. Харин “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын санхүүжилтийн нэхэмжлэх хуудас дээр “Хос санаа”ХХК-ийн утасны дугаарыг 88880946, 70137222 гэж бүртгүүлсэн байна.
 
Түүний энэ бүртгэл, өгөгдлүүдээр хайлт судалгаа хийж үзээд ихэд сонин баримтууд олсноо одоо хүргэе. 
       Юун түрүүнд М.Жавхлантөгсийн Баянзүрх дүүргийн XV хороо, 13 дугаар хороолол дахь өөрийнх нь хаягийг шүүж үзвэл тус хаяг дээр, өөрийнх нь нэр дээр газар тариалан, гадаад худалдааны “Онон харвест” ХХК бүртгэлтэй байдаг аж. 
 
Харин “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын гэрээнд “Хос санаа” ХХК-ийнх гэж бүртгүүлсэн 88880946 гар утасны дугаарыг нь хайж үзвэл санхүүгийн программ хангамжийн Excel.mn сайтын ашигладаг гар утас байх аж. Тус сайтыг судалж үзвэл Ерөнхий админ, программ зохиогчоор нь “Хос санаа” ХХК-ийн захирал гэх М.Жавхлантөгс өөрөө ажилладаг юм байна. 

Харин 99110946 гар утас газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК-ийнх, 70137222 албаны утас нь уул уурхай, тээврийн үйлчилгээний “ЭСДЭ”ХХК-ийнх байх аж. 

 
 

Энэ сэжүүрүүдээр цааш хөвөрдөж хөөвөл илүү сонирхолтой баримтууд гарч ирж байна. Тухайлбал, “Хос санаа”ХХК-ийн захирал М.Жавхлантөгс нь Excel.mn сайтын Ерөнхий админ, программ зохиогчоор ажиллахаас гадна газар тариалангийн “Жаргалант харвест”ХХК, уул уурхай, тээврийн “ЭСДЭ” ХХК-д санхүү хариуцсан удирдах албан тушаалд давхар ажилладаг юм байна. Өмнөх ажлын туршлагыг нь ухаж үзвэл Монголбанк, Зоос банканд ажиллаж байжээ. 

 
Тэгвэл М.Жавхлантөгсийн ажилладаг газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК, уул уурхай, тээврийн “ЭСДЭ” ХХК-иудыг өгөгдөл болгон цааш судалж үзээд илүү сонирхолтой баримтууд олсноо одоо хүргэе. 
 

“ЭСДЭ”, “ЖАРГАЛАНТ ХАРВЕСТ” КОМПАНИУД ХЭНИЙХ ВЭ

 
         Улсын бүртгэлд шүүлт хийж үзвэл “ЭСДЭ”ХХК, “Жаргалант харвест” ХХК-иуд нь Лхагвасүрэнгийн Батсүрэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Түүнчлэн Л.Батсүрэнгийн нэр дээр “Херо контент групп”ХХК, “Херо медиа групп” ХХК-иуд бүртгэлтэй байна. 
 
        Уншигч та санаж буй бол 2018 онд газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК ЖДҮХС-аас 1,2 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудалд орооцолдож, захирал Л.Батсүрэнг нь АТГ-аас баривчилж байлаа. Сонирхолтой нь “Жаргалант харвест”ХХК нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хамаарал бүхий компани буюу тэд тус компанид давуу эрх олгож, 1,2 тэрбум төгрөгийн зээл олгуулсан гэж АТГ-аас зарлаж, тухайн үедээ дуулиан болж байв. 
Тэгвэл “Жаргалант харвест” ХХК, “Эсдэ” ХХК, “Херо контент групп”ХХК, “Херо медиа групп”ХХК-иудыг эзэмшдэг Л.Батсүрэн гэгч нь хэн болохыг судалж үзээд илүү ноцтой байж мэдэх баримтууд оллоо. 
 

Л.БАТСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

 
        “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэнг судалж үзвэл зүгээр ч нэг газар тариалан, уул уурхайн бизнес хийдэг хүн биш ажээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар нартай шууд холбогдож байх аж. Тухайлбал, Б.Баатартай яаж холбогдож байна гэхээр “Херо”-гийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зургийн даргаар Л.Батсүрэн ажилладаг юм байна. Тус нэвтрүүлгийн төгсгөлд арын албаныхны нэрс гардаг хэсэгт Л.Батсүрэн нэр, зурагтайгаа дурайж байна. Түүнчлэн “Херо” Б.Баатар, Л.Батсүрэн нарын цахим хаягт харьцуулалт хийж үзэхэд Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтаар хаана л явна, тэнд нь Л.Батсүрэн хамт явж байх аж. Жишээлбэл,  Хакухо М.Даваажаргалын оролцсон дугаарыг бэлтгэхээр “Херо”-гийн баг Японд очсон байх үед Л.Батсүрэн Б.Баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан гурав хамт авахуулсан зураг нь ч байна. Хамгийн сүүлд л гэхэд саяны цахим наадмын контент бэлдэх үед Б.Баатар, Л.Батсүрэн нар Хүй долоон худагт хамт байжээ. Өөр нэг холбогдох том сэжүүр нь дээр дурдсанчлан Л.Батсүрэн нь “Херо контент групп” ХХК, “Херо медиа групп” ХХК-иудыг эзэмшдэг. Б.Баатар “Херо энтертайнмент групп” ХХК-ийг эзэмшдэг. Б.Баатар, Л.Батсүрэн нар “Херо” гэдэг үг оролцсон, дүрс бичлэг, контент үйлдвэрлэл, реклам сурталчилгааны ижил төрлийн компаниуд эзэмшдэг нь санамсаргүй тохиолдол биш гэсэн үг. 
         Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Л.Батсүрэн нар “Херо”-гоос гадна олон зүйлээр холбогддог. Мэдээж Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр ах дүүс учраас Л.Батсүрэн тэдэнтэй шууд холбогдож таарна. Харин өөр холбогдох сэжим гэвэл Л.Батсүрэн МАН-ын идэвхтэй гишүүн, НАМЗХ-ны гишүүн. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Л.Батсүрэн түүнээс хэд хэдэн шагнал гардан авч байсан. 
       Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж эхлэх үед тус зөвлөлийн Бизнес зөвлөлийн даргаар нь Л.Батсүрэн ажиллаж эхэлсэн. 2018 оны Улсын баяр наадмаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн Хүй долоон худагт уяа засах үед Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, Л.Батсүрэн гурав хамт очиж, бие биенээ “Ах аа, миний дүү” хэмээн ихэд хүндэтгэн авгайлж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Тэр байтугай Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Хүй долоон худаг дахь уяаны тохижилт, гэр сэлтийг Л.Батсүрэн захиралтай “ЭСДЭ”ХХК өөрийн хөрөнгөөр бэлтгэлээ гэж Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн албан ёсны цахим хаягтаа магтан бичсэн байна. 

“ХОС САНАА" ХХК-ИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН ХЭН БЭ

 
            “Андлалын хөшөө” цогцолборын барилгыг барих тендерт ногоон гэрлээр шалгарч, 90 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусгачихаад “Оюуны өмчийн маргаантай болсон” гэх шалтгаан олны хэл амнаас бултуулж, нурааж орхисон “Хос санаа” ХХК-ийг судалж үзэхэд эцсийн цэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар хоёр дээр бууж байгааг баримтаар харлаа. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр “Андлалын хөшөө” барих санаачилга гаргаж, 1.9 тэрбумын санхүүжилтийг нь улсын төсвөөс гаргуулчихаад барилгын ажлын тендерийг нь бизнесийн хамтрагч, үнэнч туслагч, хуурай дүүдээ өгчихсөн болж таарч байна. Ингэхдээ элдэв хар түүхгүй, олонд танигдаагүй, цаасан дээрх "Хос санаа" ХХК-ийг ашиглаж, энэ луйвраа гүйцэлдүүлжээ. Харамсалтай нь, ах, “дүү” хоёртойгоо хамтарсан “луйвар” нь эцэстээ бүтэлгүйтэж, олны хэл амыг хэтэрхий их дагуулсан учраас нураасан болж таарч байна. 
 
 
 
 
 
 
 
 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 149
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 01:14:55
    иргэн: аливаа буруу зүйл хэзээ нэг цагт үнэнд гүйцэгднээ гэдэг л энэ байх. Дургүй хүрч байна. Ямар их итгэл найдвар, ямар их том хүлээлтийг Оюун эдэнээс олон нийт хүсч байв. Гэтэл энгэ бол Херо Баатарын хамаатан, нэг бол Женког зөвлөхөө ч болгох шиг. Ийм орон гаран ерөнхий сайдыг Хүрэлсүх яаж итгэж томилж байнаа. Хэнтий аймгийн төсвийг бусадтай харьцуул. Ингэж тоголж, тоглуулж болохгүйээ. Тоглоом тоотой нь дээр шүү. Олны нүд хурц, чих соргог шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 12:04:02
    Иргэн: Үйлийн үр гээ бий. Түүнээс хэн ч зайлахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-11 00:44:28
    Зочин: Тоглоом чинь тоотой нь дээр шүү ах дүү 3 минь улсын хөрөнгө зүгээр л тоглоом биш Нэг нь барихсан болж Нөгөө нь нураасан болж хол явахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 20:19:42
    Иргэн: Андлалын өргөө нь тэгээд сүүлдээ улсын хөрөнгөөр барьсан Ах Дүүгийн өргөө болчихвуу сэргэлэн зусныд байхнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 18:00:22
    Зочин: Эргэн төлөлтийн ямар замаар ямар хүн хэний хөрөнгөөр хийснийг нь шалгавал болох гээд байна. Хэл амаа дарахын тулд Засгийн мөнгө орсон байж мэдэх л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 14:24:32
    Yu?: Batsyren gdg ni Lkhagvaa gedeg khynii khyykhed yum bna! Oyuk, Baatar 2 bolokhoor oorsdiigoo Lkhagvaa gdg khynii khyykhdyyd geed yariad yavaa!!!!! Tegekheer akh dyy 3 n luivarchin bolj taarlaa! Ene yu bolood bnaa? Eneniikhee uchriig oloochee! Dunk bol sshuud ogtsrokh bagadna! Shorond orokh yostoi! MAN iikhan Jenkogiin taviuluudiig bygdii ni zailuulaachee!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 09:50:50
    Зочин: Эргэн төлөөд л болчихдог амар тэ. Шударга бизнес хийж буй энгийн хэн ч ийм их мөнгө шууд төлж чадахгүй. Энэ бол луйварчид, мөнгөтэй хүмүүсийн нийтлэг хэлбэр.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 08:59:12
    ккк: Энэ балиар пиздануудаа шоронд хийгээч ээ. АТГ юу хийж байна аа. Сагсуу худалч хоёр тэнэгээс болоод ард түмэн сүйрч байна шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-10 07:42:03
    сүх: шудрага лалрууд төрд байхгүээээ тэр тусмаа ах дүүгээрээ бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 15:50:18
    энээ : шудрага хүн юм бол оюунэрдэнэ өөрөө огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 14:48:43
    Хрр: Алдаагаа зассан нь яамай даа!!! Хэн нэгэн улс төрч ингэж буруу ажлаа буцааж байсан уу? Буруу гүйцэтгэл муу хүмүүс алж байна даа хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 14:16:59
    Esde: Ene batsuren chin erdembilegguain andlalin orgoog bariya geed haus dizain geed kompanig n boon ortei n bas hudaldaj avsan. Oor hentii aimagt olon2 um hiilgeh neriidler hajuuda avch uhehes omnoh heden jiluuded n iveen tetgesen. Odo ter hun burhan bolood 20ood jiliin tuuhtei kompani n haana baina. Haus dizaini zahirlaar orgil gj zaluu baisan. Ter bol batsurengiin ehneriin (ehner n akamaru gj restorantai) duu. Gar hold n zaragddag zaluu baigaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 14:10:51
    000: Omnogoviin danh enhbold chin naad batsurentei chin egch duusiin huuhduud shde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 14:09:33
    Oo hoorhi: Naad javhlantogs gdg baagiigar tug tahih n todorhoi baina hahhaha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 12:33:06
    aaa: archaagui ulun har pizdanuud ve yadag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:53:02
    Э.: Баримтуудыг сайн цуглуулжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:51:35
    Илд: ЭНЭ ҮНЭН БОЛ ОЮУН ЭРДЭНЭ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙГААД ОГЦРОХ БОЛЖЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:23:15
    Иргэн: МАН-ыг тараах хэрэгтэй. Тэр намаас төрийн албанд сонгогдсон өндөр албан тушаалтнууд, тэдний нам доторх албан тушаалтнууд, мөн намынх нь залуу халаа гэгддэг НАМЗХ-ийн бүх гишүүдийг улс төрөөс зайлуулж сонгогдсон болон тлмилогдсон аобан тушаалд ажиллуулахгүй байх нь зөв.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 10:42:50
    Zochib: Hudal bolovsroltoi gej reklamdaad garch irj baigaa zaluuchuud l ayultai shdeee Ted chn yaj tsever hen idehee medne harin deer ueiin bolovsroltoi humuus harin ch gaiguu shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 10:38:27
    Irgen : Ene butehguiee yaanadaa ard irged min oyunerdened anhnaasaa l itgeeguiee zugeer l pop shuu dee tiimees ene medee haraad gaihahgui bainaa harin bicheed l bhiin bulhaig n ilruuleed bhad dahin dahin iim ym davtagdsaar l bhin. Mongold jildee neg udaa purge buyu tseverlegee boldog bsan bol hamgiin turuund ene metiin humuusiig zailuulahsan daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 10:21:33
    Goyo: Goyo, jinhene delgej tavijee. ATG odoo shuud naad oyun-erdeniig achaach!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:45:15
    Зочин: Оюун-Эрдэнэ сайдыг харахад нэг л сэжигтэй. Ямар зорилгоор төр лүү улаан цайм дайрч төрийн дээд өндөрлөгт хүрсэн нь бараг ойлгомжтой юм биш үү? Тухайлбал: Төгссөн сургууль : шалгалт өгч ороогүй зүгээр танилын нүүрээр хувийн сургуульд 3 хан жил суралцаад Дээд сургуулийн диплом авсан/ 18 настай 10-р анги төгсөөд дээд сургуульд орсон байж таараа 21 настай төгссөн бна/ Дараа нь ажилласан албан тушаалын хувьд : Ер тогтвортой ажилладаггүй нь харагдсан Тухайлбал: тухайн албанд сайн л бол 2 жил хүрэхтэй үгүйтэйгээр ажилласан, тэгээд ахиж дэвшээд явсан байгаа юм. Ингээд бодоход МАН бол боловсон хүчнээ зөв шилж сонгож чадаагүй нь тодорхой. Тэгэхээр хэн нь дарга нарт долигнон далдаганаж гүйсэн нь албанд очдог жишгийг тогтоох гээд бна уу? Тийм ч учраас чадвар мэдлэгтэй нь ажил албан тушаалд очиж чадахгүй бна уу гэж хардаж бна шүү. Тэгж болохгүй шүү. Нам гэдэг байгууллагын хамгийн ажил боловсон хүчний бодлогыг зөв барих ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:44:08
    Зочин: Ямар муухай хэрэг вэ? Энэ залуучууд авлигын эсрэг тэмцэнэ гэж олны Итгэлийг авч гарч ирчихээд юу ч хийсэн юмгүй байж өөрсдөө авлинын сүлжээгээ нэхээд эхлэх юм. Ямар муухай юмандаа шаргуу юм бэ? Ард түмнийхээ итгэлээр тоглоод ЕС суудалдаа суугаад байх уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:30:23
    Зочин: Яаж ч бодсон. Болсон үйл явдлыг харахад Оюун-Эрдэнэ ерөнхий сайдтай холбоотой нь ойлгомжтой. Одоо МУ-н прокурорын байгууллага эрүү үүсгэж шалгаж МУИХ-д асуудлаа тавих байлгүй дээ. Манай хууль хяналтын байгууллагууд шударга үнэний төлөө юм бол ямарч албан тушаалтан байх нь хамаагүй шалгаж, үнэн худлыг нь тогтоох ёстой биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:29:08
    Зочин: Яаж ч бодсон. Болсон үйл явдлыг харахад Оюун-Эрдэнэ ерөнхий сайдтай холбоотой нь ойлгомжтой. Одоо МУ-н прокурорын байгууллага эрүү үүсгэж шалгаж МУИХ-д асуудлаа тавих байлгүй дээ. Манай хууль хяналтын байгууллагууд шударга үнэний төлөө юм бол ямарч албан тушаалтан байх нь хамаагүй шалгаж, үнэн худлыг нь тогтоох ёстой биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:18:00
    Bravo : Medeelelee yamar mundag olj tsugluulj bichsen yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 09:07:38
    ZochinZ: Цэвэр мөнгө угаалт байна! Эцсийг нь хүртэл шалгах, шахах, тэмцэх хэрэгтэй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 08:57:26
    Содном: Оюун-Эрдэнэ бол их сургууль хүртэл хуурамч, араас хутга шаагч хүншдээ... Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ гэх хүмүүсийг гаргаж байдаг Хэнтий аймгийхан монгол улсыг хорлож байна гэсэн үг. Даруй огцруул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 08:47:31
    Иргэн: новшийн амьтад юмдаа! Цар тахал дэгдээд улс нь сүйрч байхад луйвраа хийсээр л...Тэрйиг нь харсаар байгаад сонгочихдог иргэд мал шиг л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 08:39:42
    Данх: Энэ анхнаасаа худлаа инээсэн луйварчин байсан шүү дээ М.Энхболдлд хэдэн жил бөгс гутлын долоож цагаан нараар долигноод худлаа инээж далжигнаж байгаа ТВ зурагаар л гарч байсан дараа М.Энхболдоо огцоруулах гэж дайрч байлаа. Одоо энэ өөдтэй адил хийсжэ шавар хөшөө, г м олон пактнаас болж Хүрэлсүхэдээ Зодуулаж байхд таарсан хүүхэлдэй шүү дээ Одоо Улсыг хохироосон хууль бус удаа. дараа гаргаж байгаа нь хариуцлага тооцох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 08:00:58
    Мөнхөө: Сонгуулийн мөнгөө хийгээд эргээд цахим наадмаас туусан мөнгөөрөө төлөөд болчихож байгаа юм шдэ. Хохь нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 06:53:19
    Хайран цнвэр нэр төр: Хөөрхий энэ залуу өөрийнхөө толгойг өөрөө ороождээ! Одоо нөгөө Энхболдын бүлэглэл ярзайтал инээгээд залгих гэж улайрна. Энэ намыг үндсээр нь булга татах хүч Монголын ард иргэдэд бгаа гэвч хулчгар ард түмэн үнэнийг мэдсэн ч нам жим л байх юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 06:01:46
    Нараа: Оюунэрдэнэ луйварчин угаасаа худлаа гар ш дээ Баатар гэж шуналын тулам аймаар ажиллагаатай Хүүкийн бууны нохой цаагуур нийлж улсаас зөндөө юм хулгайлж байгаа мэдэгдэж байгаа наад захын жишээ нь энэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 03:06:58
    Оч: пөөх, ямар сайн баримттай судлаа вэ? Сэтгүүлч нь мундаг байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 02:29:49
    Настан: Монголын олон сүм хийдийн нэгнийх нь хамба ламын өргөөний өртөгт хүрэхгүй шахам жижигхэн юмыг Тэнгэрт гартал хөөргөж ярьж байгааг харахад ЕС маань одоогоор оффшор данстай болчихоогүй л юи байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 01:48:49
    Ванданов: Хар новшнууд минь нутаг нуга эх орон эх түүхээрээ тоглоод хулгайлаад,эцэс сүүлд нь эх орноо самарч хаях уу? Худалч,хулгайч Ерөнхий сайд гэж нэрлэх үү¿ Ямар ч итгэл үнэмшил байхгүй болчихлоо!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 01:31:55
    Зочин: Юуны чинь хууль зүй.ёс суртахуун бэ.хууль.ёс зүйгүй Луйварчидад хэдэн.үг хэлэхэд юун балай юм яриад Байгаа юм луйварчидтай луйварчин шиг л.ярихад яадаг юм Нэр нүүрээ барсан МАН монгол төрөөс зайл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 00:48:57
    Огцор: Огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 00:28:36
    sdfsdf: luivaraa ch uudtei xiichxj chadaxgyi atsnuud yumda hahahah
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 00:03:44
    Агаа: Андлалын өргөөнөөс гадна хойд сумдаар нь олон юм баригдаж бгаа тэр болгон ноотой л юм бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 00:03:41
    зочин: за Оюун-Эрдэнэ минь чи төрд тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд ажиллах болоогүй бацаан юм байна, хурдан албан тушаалаа өгөөд зөйлж үз!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 23:14:30
    Хаха: Монголд залуучууд гараад хөгжинө гэсэн луйвар байхгүй л боллоо доо. Сайд л хүртэл улаан цагаан луйвар шааж байдаг хаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 23:01:19
    Kkkk: Mongol daanch jijigxeen shvv dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 23:01:18
    Kkkk: Mongol daanch jijigxeen shvv dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 22:57:15
    Зочин: Ингэж бүх булхай луйварыг нь бидэнд гаргаж ирээд байхад бид тэнэг царайлаад доромжлуулаад дарлуулаад суугаад байх ч гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 22:43:57
    Зочин: Ёрөнхий сайд нь ингэж луйвар хийдэг орон улс энэ дэлхийд хэд буй бол доо. Оюун Эрдэнэ гэж даанч дээ гэхээр нөхөр юм аа. Монгол өөдлөхгүй юм бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 22:27:51
    Зочин : Нэг л бичсэн эсэргүүцсэн хүмүүс яс юмандаа ил гараад тэмцэж чадахгүй хулчгар гарууд шүү дээ хохино ингэж доромжлуөлж бхдаа таарсан ард түмэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 22:16:49
    Irgen: Su batbold,delgersaihan,hurelsuh bolon ene notoi 76 g bugdii ni muruur mushguvul kue mun ih ym garna shu.bugdii ni shalga ard tumniig yduuruulj bga muu hulgaich nariig ingej shalgaval ih saun bnadaa ergelt.mn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 22:07:54
    Зочин: Тэгнээ энэ пихлу нэг иймэрхүүл гар.Наанаа бүгд сайхан шаацгаана.Юун Элбэгдорж цаашаа.Та нар удаан ард түмнийг доромжлохгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 21:53:02
    Норовлин: Сайн дураараа сайдын ажлаа өгөх болтол нь бичжээ. Нутгархах өвчин гаарсаар л.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 21:44:10
    ячёө: Гоё хөөж гаргаж ирсэн байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 21:41:08
    Зочин: Энэ арай дэнлэж байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 21:35:14
    Zochin: Manaihan neeree iimerhuu humuust tathia ugaalgaad l algaa tashaad l baij baihadaa taarsan.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:58:09
    Zochin: Jinhene luivarchid baina daa zailuulah heregtei Oyunerdniig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:47:05
    Tsend: Ийм луйврыг хдн арваар нь дандаа гишүүд эрх мэдэлтнүүд хийж бгаа юм тэр ч бүү хэл тэх яамны нөхөр 10сая долар хусаж анд нэрийн дор гудмөнд алтан гадас зүүж хотоор нэг тендер даваасүрэн нэр хоч аваад энэ тендерийн аваа өгөөг эхлүүлсэн түүхийг сэтгүүлчид мэдмээр ухмаар бна да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:43:44
    zochin: bugdiin barij horij shalgaj uneniig ni heluul shudraga ym gj baidag bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:42:36
    Цэцэг: Хохирлыг үнэхээр шударгаар барагдуулсан эсэхийг шалгах хэрэгтэй .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:42:00
    zochin: oyunerden bol hudliin hudal popiin haan hun shdee bugd medej bg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:40:49
    zochin: unen medeelel tabisand talarhlaa Jabhlantugs ni udahgui zaisand olon uruu bairand oroh gj bg gene mun zamin tsagdaagin doktoriin hajuud bas bairtai aimgiin tubd tom officetoi bolsosn gene naad zahin jishee ni idsen ni une shdee sain shuuj garga batsuren ni bol ugaasaa ulaan luibarchin gene
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:28:07
    Хэнтийн сонгогч: Нийтлэл бэлтгэсэн сэтгүүлчдэд баяр хүргэе. Сайн мөшгижээ Дахиад ухвал их зүйл гарна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:08:16
    MONGOL ULSIIN IRGEN: ERONHII SAID... TSAIRCHIHSAN LUIVARCHID UM DAA>>iim zohion baiguulalttai zalilaln hiij baiga hun... SUUDLAASAA BUUH HEREGTEI SH DEE !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:12
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:12
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:12
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:11
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:11
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:10
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:07:10
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 20:06:13
    Zochin: Oo hoorhii ene Oyunerdene chin estoi humsaa nuusan muur bj taarahnee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:57:34
    Irgen: Su batbold,delgersaihan,hurelsuh bolon ene notoi 76 g bugdii ni muruur mushguvul kue mun ih ym garna shu.bugdii ni shalga ard tumniig yduuruulj bga muu hulgaich nariig ingej shalgaval ih saun bnadaa ergelt.mn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:57:31
    Irgen: Su batbold,delgersaihan,hurelsuh bolon ene notoi 76 g bugdii ni muruur mushguvul kue mun ih ym garna shu.bugdii ni shalga ard tumniig yduuruulj bga muu hulgaich nariig ingej shalgaval ih saun bnadaa ergelt.mn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:51:18
    Би: Хог гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:40:18
    Санаа: Аймаар гарууд юмда одоо америкт элчин сайд арай бишээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:37:07
    Зочин: Хүүк Оюук ёстой бүтэхгүй гарууд маш их хуудуутай нөхдүүд гэдэг өдөр ирэх тусам мэдэгддэг. Булавч бултай нь даравч дардай нь гэж коронагаар далим гаргаж маш их мөнгө хөрөнгө идсэн байх магадлалтай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:11:54
    Зочин: Маш зөв, үнэнийг гаргаж тавьсан байна. Харин одоо АТГазар болон холбогдох хууль хяналтын байгууллагууд долгигонож бялдуучилахгүйгээр шударга үнэнээр шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:07:50
    Нутгийн зочин: Батсүрэн нь Манай Лхагвасүрэн даргын хүү мөн байна. Гэхдээ Энэ хүүгийн буруу гэж юу байхав дээ. Харин Оюун-Эрдэнэ сайд л энэ хүүг ашигласан байна. Шударга үнэний төлөө гээд байсан Оюун-Эрдэнэ маань өөрөө яагаад шударга бус үйлдэл хийж байнаа. Худлаа нөхөр юм байна. Албан тушаалд очиж л байвал, төрийн мөнгөөр баяжиж л байвал болоо юмуу? Зөвхөн өөрийн төлөө яваа нөхөр байна. Яаралтай огцруулж шалгуулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:07:49
    Нутгийн зочин: Батсүрэн нь Манай Лхагвасүрэн даргын хүү мөн байна. Гэхдээ Энэ хүүгийн буруу гэж юу байхав дээ. Харин Оюун-Эрдэнэ сайд л энэ хүүг ашигласан байна. Шударга үнэний төлөө гээд байсан Оюун-Эрдэнэ маань өөрөө яагаад шударга бус үйлдэл хийж байнаа. Худлаа нөхөр юм байна. Албан тушаалд очиж л байвал, төрийн мөнгөөр баяжиж л байвал болоо юмуу? Зөвхөн өөрийн төлөө яваа нөхөр байна. Яаралтай огцруулж шалгуулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 19:00:33
    Tatvar tulugch: Eniig ingeed orhij bolohgui. Shuuh ene terd ugdug baiguulaga, humuus, esreg huchniihen g.m. baina uu ta mine ee???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:59:29
    Зочин: Лхагвасүрэнгийн Батсүрэн гэдэг нь Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчаар ажиллаж байсан Лхагвасүрэнгийн хүү. Тэрээр Бэрх хотын захирагчаар ажиллаж байхдаа Оюун-Эрдэнийг захирагчийн ажлын албаны даргаар авч ажиллуулж бай сан. Үүнийг нотолж шалгаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:49:50
    A: Яг зөв мөрөөр оржээ өшөө ухвал банкны дампуурал холбогдоно доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:47:45
    Zochin: Yaridag yum n busdig hudal harluulj gutegdeg, ugaasaa tegj garj irsen. Minii medeh tur suuj baisan hamgiin ulun sanagdsan. Barimtaar barigdsan hun odoo heniig buruutgaj ichihgui svr medegdel hiih bol.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:45:20
    Иргэн: Баримт дээр мундаг ажилжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:37:45
    g: sain sudaljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:23:13
    Сэтгэгдэл: Маш сайн нийтлэл бичжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 18:12:55
    их монгол: за да сэтгүүлч минэ болгожтойл байгаарай даоамт ирнэ худлаа гэж шаана нотлох баримтаа алдваа ямар 1 юм болуул ард иргэддээ хандаарай. Одоо наад нүдний булай нар чинэ төрөөс зайлах бгаа да яаж засаг удирдах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:51:49
    ман: эргэлт.мн мундаг чадварлаг ... новшнууд, улс орноо тонон дээрэмдэгсэд юм үзээгүи үнэхээр өчүүхэн хүмүүс ах ни ч дүү ни ч .... гэхдээ та нар одоо олуулаа баигаадаа үнэхээр бардаж бна аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:49:44
    зочин: ийм мэдлэггүй чадваргүй луйварчингаар төр засгаа удирдуулаж байдаг….
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:49:26
    Зочин: Энэ үеийн ерөнхий сайд маш хуудуутай нөхөр. Төгссөн сургуулиасаа эхлээд л хэл аманд орсон. Би ямар ч албан тушаалд очихгүй гэсээр бгаад л ЕС болсон. Ер нь их худалч хүн шиг бгаам даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:38:56
    Иргэн: Окук, Хүүк нарын олиггүй хүмүүс төрийн толгойд сууж ард түмнээр тоглох эрх өгсөн Хэнтийхэн буруутай шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:37:42
    Иргэн: Окук, Хүүк нарын олиггүй хүмүүс төрийн толгойд сууж ард түмнээр тоглох эрх өгсөн Хэнтийхэн буруутай шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:35:34
    Mgl: Jenkog dagasan hulgaichid ba daa yun es shorond oroh bolzoloo hangaj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:34:10
    Рр: Мундаг эргэлт.мн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:34:09
    Рр: Мундаг эргэлт.мн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:31:20
    Хэнтийн 4н цогцолбор: БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖЫН 38 САЯ ДОЛЛАРЫН ТАЛ БУЮУ 19 САЯААР НЬ ХЭНТИЙ АЙМАГТ 4 ЦОГЦОЛБОР БАРИХААР БОЛСОНЫ 1 Н АНДЛАЛЫН ӨРГӨӨ ГЭДЭГЫГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА. 2 ДАХ НЬ ИХ ХУРАЛДАЙ ГЭЖ БАС 2 ТЭРБУМААР МОБИКОМЫН АНТЕНИЙ СУУРЬ ШИГ ЮМ ХИЙСЭН БАЙСАНЫГ НАМ ДАРЖ БАЙГАА. ҮЛДСЭН 2 ЦОГЦОЛБОР НЬ ХААНА ЯМАР ЮМ ХИЙЖ БАЙГАА НЬ СОНИН БАЙГАА. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖЫН 38 сая$ БУЮУ 108 ТЭРБУМААР ХЭРХЭН ДУРААРАА ДУРГИЖ БАЙГААГ БҮГДИЙГ НЬ СУРВАЛЖЛААД ИЛ БОЛГУУЛ САЙНСАН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:16:31
    noogii: tanaih uneheer tsever mundag niitelel beltgesen baina yun zarig!!! bravo. barimt selt8ig bugdiig uhaj tunhej gargaj dugneh erhiig bidend uldeej mundag amjilt husey.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:06:30
    Хохиролгүй: Хохиролгүй бол төгсөнө. Оюунэрдэнийг хамаатуулах аргах эмжээ явагдаж эхэллээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:01:48
    йыаө: зааа за заааа цааш хүүхдийн фондыг яриач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:01:41
    Зочин: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж эниигл хэлнэ баримт нотолгоо нь тодорхой элдэв бусын хүмүүсээр яриулж үүрээ эвдүүлсэн шоргоолж шигл бужигнаж байгаа байлгүй үзэл бодолдоо үнэнч зогсоороы сэтгүүлчидээ та нар мундаг бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 17:01:31
    Bayarlaaa: Sain bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:46:55
    эйл дээ: Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг энэ цагт хэн ч дийлэхгүй шүү…Уурыг нь хүргэж байж АТГ, цагдаа, тагнуулд шалгуулав. Хүн нь байхад хэрэг нь олдож л таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:46:43
    Зочин: Монгол улсад хууль эрхтэн дархтнуудад яаж үйлчилж, хариуцлага яаж тооцдогийг одоо харах л үлдлээ. Ерөнхийлөгч, Засгийн газар, МАН-ын хувь заяа шийдэгдэх асуудал гэдгийг эрхбиш ойлгож байгаа байлгүй. Хэтэрхий гэхэд дэндсэн луйвар байна шүү. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж тогломооргүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:43:12
    Jantsandorj: Ingeh geed baisan ymaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:37:38
    Zochin: Эргэлт жинхэнэ эргэлт хийлээ дээ. Congrats.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:34:51
    Zochin: Iim l bgaa yum sh dee muusain luivarhid. Odoo tgd ATG meegee uuriin dor avchikhsan bolokhoor nam daraad l ulam idej uugaad l suukh bz ene 3 baliar yumnuud. Iim barimt garch ireed baikhad ichikhgyi gyriigeed l suudaldaa yldene dee ******** chin'
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:22:25
    Боргил: Эргэлт. Мн-д баяр хүргэе. Энэ эрэн сурвалжлагыг зоригтой хийсэн сэтгүүлчид талархаж байна. Ээдрээтэй, бас мангуу мэт засаглагчдын шунал, заль, луйвар ямар өндөр түвшин гарсныг тодорхой бичжээ. Одоо ЕС энэ бол гүтгэлэг, доромжлол, үндэс, ттын эсрэг явуулга гээд хэвлэлийн хурал, мэдэгдлээ сүртэй хийгээсэй. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг андлалаар гул барьж төрийн мөнгөөр тоглогчид тоглоомоо нураагаад уйлдаг бацаанууд байсныг түмэн олон мэдлээ, одоо огцрох өргөдлөө Фүүкдээ өгөө?!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:16:03
    Иргэн: АТГ-гэж нэг новшийн бүтэлгүй хог шаарнуудаар дүүрсэн газар бнаа,ажилаа хийгээч шаарнуудаа! энд чинь жинхэнэ авлигал явагдсан бна тэр Оюунэрдэнийг 461-т нь хорь битгий нийгэм бузарлаад бай .МАН-г дахин дахин сонгосон малнуудаа үр хүүхдийн чинь ирээдүй,эх ороноор чинь хулгайч эрлийзүүд тоглоод дууслаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:14:39
    эй: ямар муухай бузар луйварын сүлжээ байгааг шүүхээр шийдүүлэх цаг нь ирэх байгааа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:14:05
    Зочин: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж энэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:14:04
    Зочин: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж энэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:11:17
    Энхмаа: Цайсан луйварчидыг шоронд нь явуулаач,хулгайч нар томордог цаг үе юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 16:09:07
    Ард: Бид нар ийм л хүмүүсийг сонгож удирдуулдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 15:57:06
    Баясаа: АТГ нэн дариу херо Баатарыг шалгах хэрэгтэы
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 15:53:46
    Иргэн: Монгол минь яг ийм болохоор л хөгжихгүй байгаа юм, ийм байчихсан луйварчин одоо огцрох хэрэгтэй, худлаа манан гэж байхгүй хадны мангаа, оюутолгойн гэрээ гэж хуцаад ард нь хулгай луйвар хийнэ, дээр нь өдөр бүр нэг лоозон хэлнэ, 400 сая жуулчны үлгэр ингээд төгсөж байгаам даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 15:44:55
    Зочин: Хохь нь ээ хэн ч харсан худлаа попорч нэр хүнд мөнгөний хойноос явж бгааг нь мэдсээр байж шудрага нэр өгч сонгосон одоо цусаар уйосан ч хожимдсон Энэ аалзны шүлс шиг торолсон авилга хээл хахуульийг цус урсгаж байж л дарж авна Түүнээс нааш яагаад ч нэмэр байхгүй Одоо араасаа өөрсдийн гар хөлийг бүрэн бэлдээд авсан бгаа Манай монголчууд эрх чөлөө газар нутгаа хятадад өгч дууссаны лараа л ойлгох байхдаа.Нутаг орны минь бүрэн бүтэн байдал тусгаар тогтнрл маань яг 100 жилийн ой дээрээ баяртай болж байх шив дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 15:42:53
    АТГ: АТГ нь ямар ч хариуцлага хүлээлгэхгүй юу тээ. Энэ тэгээд хэвийн асуудал уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 15:22:53
    Монгол Улсын иргэн: Энэ Оюунэрдэнэ гэгч хүнийг үнэн баримттай нотолсон байна. Соёлт ертөнцөд ийм мэдээ гармагц огцордог. Цайчихсан хүн бол улайраад дайраад байна даа. Монголоо ийм янзын хүнээс салгаж авах хэрэгтэй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:47:08
    Шонхор: Энэ лхагвасүрэн гэж монгэни цогцолбор гээд хувийн сургуулийн захирал мөнүү зайтай эр байнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:39:29
    Зочин: Үнэн гэдгийг АТГ хууль хүчнийхэн баталчихвал шууд огцроод , төсвийн 2 тэрбум 300 сая дээрээ эрүү үүсээд шоронд явмаар бузар булай гэмт хэрэг байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:33:13
    зочин: Ах дүүгээрээ, танил талаараа нийлж хөдөлмөрлөж сайн үйлс хийж бололгүй яахав. Харин улсаас зарласан тендерийг зарлалгүй зүгээр өгчихсөн бол буруу. Нурааж талбөрөө эргүүлж өгснөөр буруу нь батлагдаа шив. Харин цаашаа хэнд ямар хохирол учруулсныг эрх бүхий байгууллагууд хянаж шалгах ёстой. Гомдол гаргаагүй гээд л шалгахгүй орхичихвол төрийн нүүр цараай танигдана!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:32:46
    МАН: МАН- аас хөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:31:12
    зочин: хөдөлшгүй баримт, яасан их шунал бэ манайхаас өөр оронд шууд шорон харж л байя босоцгоое
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:30:39
    Зочин: юунд ийм зүйл хийдэг юм бэ. Нэр төрөө бодож залуу үеийн төлөөлөл гэдгээ санаж эх орныхоо төлөө сэтгэлтэй ажиллаач Оюун-Эрдэнэ сайд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:21:48
    Цогоо: Эрэн сурвалжлах сэтгүүл гэж энийг л хэлнэ баяр хүргэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:19:27
    Бямбаа.Е : Энгийнээр ойлгомжтойгоор ХУЛГАЙЧ засгийнг тэргуулээд бхаар Монгол улс даяар энгийн хулгайч биш иргэд ХУУЛЬ БАЙХГУЙ ЧАДЛААРАА ТОРИЙН ОМЧИЙГ ХУЛГАЙЛЦГААЯ гэсэн ойлгомжтой ойлголт ирлээ!!!! Эсвэл энэ ХУЛГАЙЧАА зайлуулах хэрэгтэй!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:15:37
    Зочин: Ямар аймар факт вэ. Гэхдээ 3 хоногийн дараа үхэр монголчууд мартчихноо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:15:31
    Зочин: Цогтбаяр аа амиа бодоорой. Наад хэд чинь чамайг яаж л бол, яаж дарамтална шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:14:46
    Zochin: Naadhaa ogtsruulah boloogui yu. Ah duus heden uyeeree turiin mungu idej uutsgaaj bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:11:17
    zolzaya: hahahhah yg l iimerhuu l ym bj taarna ugaasaa mash sain surwaljilsan bn shuu bravoooo ene door hunii muud durtai murtai geed gutsaad bgaa gar l law enfees mungu idsen gar bhaadaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:11:01
    Zz: B u t s a a j t u s h a a s a n t a l a a r u h a a c h m u n g u m u r t e i
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:10:59
    Нахан: Новшнууд зайлаач. Оюук ЕС хийж чадахгүй юм байна. Монгенийн Лхагваагийнх хүүхдүүд нийлээд алж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:05:02
    Mongol ezen: Novshhin danhan tolgoit Oyunlalariig mongoloos gargaj haymaar uymaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:04:19
    Irgen: Oyunerdenees tailbar shaardaj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 14:02:10
    Зочин: Ямар ч аймаар хүний мууд дуралдаг шидлүүд вэ.хүмсийг нийгмээр нь стерессдүүлчих бололтой юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:48:42
    Зочин: Юун хүний мууд дурлаж нэхэж хөөдөг юм.Сөрөг юм эрж явахаар өөрийнхөө сэтгэлрүү өнгий.Бүх юм өөрт чинь байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:43:24
    Зочин: Үнэхээр мундаг. Баяр хүргэе! Устгаж болохгүй шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:29:48
    Зочин: Оюукын төрсөн дүү шдээ. Монгены Лхагвасүрэн захирал аав нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:25:46
    Уншигч: Сайн хөөж бичсэн бна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:24:40
    Oogii: Tegnee tegne hudlaa surjin yum yariad baisan.hero gej butehgui hun bn daa.oyunerdene yamar muuhai hun be.yaj ingej chadaj bnaa.odoo shalgaj togtoogood hariutslaga huleelgeh heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:24:39
    Oogii: Tegnee tegne hudlaa surjin yum yariad baisan.hero gej butehgui hun bn daa.oyunerdene yamar muuhai hun be.yaj ingej chadaj bnaa.odoo shalgaj togtoogood hariutslaga huleelgeh heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:24:29
    Хэ хэ: Тэгээд ах дүү нь биш, таньдаг хүн нь л болж таарав уу. Монголчууд бүгд хоорондоо танилдөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:21:14
    Эргэлтэд баяр хүргэе: Эргэлтэд баяр хүргэе. Жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сайн ажил хийжээ. Энэнээс илүү баримт гэж юу байх уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 13:11:04
    Зочин : Ерөнхий сайд нь луйварчин бхаар яана вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:47:08
    Зочин: Л.Оюун-Эрдэнэ угаасаа луйварч түүхтэй гар даа Атландын далай давж луйвар хийж америзийн шүүхэд дуудагдаж ТТГ барьцаалагдсан ТАГНУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:47:08
    Зочин: Л.Оюун-Эрдэнэ угаасаа луйварч түүхтэй гар даа Атландын далай давж луйвар хийж америзийн шүүхэд дуудагдаж ТТГ барьцаалагдсан ТАГНУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:43:32
    Би: Нөхдүүд луйвар хийж байна сайн шалгах хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:30:14
    Зочин: Ийм нэг муухай луйварчин юм, ерөнхий сайд болчихдог. Хурдан зайлуулах хэрэгтэй. Андлалын өргөөг эсэргүүцвэл үндэсний аюулгүй байдлын эсрэг ухааны юм яриад бсан биз дээ, өмхий луйварчин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:16:36
    зочин: Л Батсүрэн бас Лувсаннамсарай багшийн нэг хүү юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:13:57
    5ш: Гарах гарцгүй баримтаар хөөсөөр гаргаад ирлээ. Одоо юу гэхийг бол ичихгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 12:06:10
    Ёстой хог юм даа.идэж уух санаагаа яаж ингэж боловсоруулж бна.энэ ухаанаа улс монголынхоо төлөө гаргаач .оюун эрдэнэ идээ хулгаыларын одон шүглэсэн хулгайч бна.төрөөс зайлбал таарна.хэлэх үг алга.......: 7
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188