Есдүгээр сарын нар алгуурхан дээш хөөрч, Улаанбаатар хот туяаран гэрэлтэх цаг дор Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн үүдэнд найрагчид тамхи нэрцгээнэ. Байшингийн ташуу сүүдэр тэдэн дээр тусаж, тамхины саарал утаа санаашрах мэт тэнгэр өөдөө аядуу тайван хөвөлзөж харагдана. Өөр хоорондоо мэндлэн тэврэлдэх яруу найрагчид цаанаа л гэгээн санагддаг. Хүний оюун санаа, сэтгэл, зүрхний дуудлага, мэдрэмжээ хөглөж, хөгжүүлж, бодрол, уяслаа уран үгээр дуулж явдаг тавилан хүн бүхэнд тохиохгүй. Угаас хүн төрөлхтний оюун санааг хөтлөн дуулж ирсэн хүмүүс эрт үеэс л цөөн төрсөн байдаг нь нууц биш билээ. Оюун санааны хөтөч болсон эдгээр найрагчид “Өд" сангийн гадаа цугласны шалтгаан гэвэл Төрийн соёрхолт яруу найрагч Х.Чойномын нэрэмжит "Оюухай" яруу найргийн наадамд оролцохоор Хэнтий аймгийн Дархан сум буюу хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууг зорих гэж буй нь энэ юм. Наадамд оролцохоор Завхан, Булган, Дархан, Эрдэнэт, Архангай тэргүүтэй аймгаас найрагчид иржээ. Он цагийн хөх салхины эрчлээсийг мэдэрч, одон гарагийн тухай дүрсэлж, ирээдүйг зөгнөж, зарим үед улс төрийн тэрслэгч болдог бичгийн их мэргэдийн үргэлжлэлүүд энд цуглажээ. Удалгүй “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд гуай гарч ирэн яруу найрагчдыг автобусанд суухыг "даалгаж", хөдлөх цаг болсныг санууллаа.
Газар, газраас ирсэн найрагчид суудалдаа тухлах даруй автобус хөдөллөө. Автобусны цонхоор харахад гудамжаар юунд ч юм яарсан хүмүүс алхалж, модноосоо тасран унасан навчис салхинд дур зоргоороо хийсэж байхад уур, уцаар нь оволзсон жолооч машиныхаа дуут дохиог ойр, ойрхон хангинуулж сонсогдоно. Харин “Их хотынхоо өргөн чөлөөгөөр цэнгэг залуустай мөр зэрэгцэн алхаад” гэх аялгуу Улаанбаатарын гудам бүрээс цуурайлж, болжмор жиргэсээр их хот минь бага багаар алсарч хоцорлоо.
Налайх дүүргийн наад довцогт байрлах "Оргил" худалдааны төвийн зогсоолд автобус зогслоо. Нэлээд өндөрт хөөрсөн нар цацраг бүрээрээ туяарч байлаа. Автобуснаас буутал яруу найрагч Т.Амар-Амгалан “Ах нь хотод ирээд хоёр, гурав хонож байна. Ойрын үед сэрүүхэн байсан. Өнөөдөр харин дулаахан сайхан өдөр болох нь дээ. Удахгүй эхнэр маань Япон явах гэж байгаа” хэмээн хуучилж зогстол М.Амархүү ах марсайтал инээсээр бидний дэргэд ирэв. Яруу найрагч М.Амархүү ах нэлээд шогч, наргианч хүн болохоор аян замд хамт явахад хөгжилтэй гэж жигтэйхэн. "Болор цом"-ын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш ах газар доргиох мэт лагс лагс алхангаа тамхи татаж яваа харагдана. Харин Х.Нямхишиг, Н.Минжинсайхан ах нар хооронд хол ойрын сонин яриад, учиргүй инээлдэж харагдлаа. Ийн байтал автобусны дун бүрээ хариглаж, хөдлөх болсныг сануулав. Бид уван цувсаар автобусандаа сууж, Хэнтий аймгийн шаргалхан тал нутгийг зорихоор хөдөллөө.
-БАЯНТАЛ-
Бусадтайгаа сонин сайхан ярьж, инээж, хөөрч яваад цонхоор хартал мэлийсэн шаргал тал, цэлийсэн хөх тэнгэр угтлаа. Хүлэг морьдын төвөргөөнд тоос тосож, зэргэлээ татан сүүмэлзэх их хөндий. Эрин зууны түүх, нууцыг хадгалж буй мэт мэлмэрэнхэн байна. Энэхүү талыг Баян тал хэмээн нэрийднэ. Говь-Сүмбэр аймгаас 20 км зайд орших тус газар хуучин аж, үйлдвэр цэцэглэж байсан газар гэдэг. Тал нутгийн тохой өндөр ургасан өвс салхинд найгаж, үүлс, тэнгэр газар нийлсэн тэртээх хязгаар руу цувран нүүсээр....
Энэ их талд шивээ өвс их ургасан харагдана. Их талын айзмыг зүсэн яваа автобусанд найрагчид дуулалдсаар, инээлдсээр. Шаргалтан байх хээр талд таван хошуу мал идээшиж, малчин залуус дээлээ сугалдаргалаад хятад мотоциклынхоо хаазыг нэмэн тоос манаруулан давхиж яваа харагдана. Баянталаас Дархан сум руу салж хоёроос гурван километр яваад зогслоо. Энэ нутгийн чулуу их өвөрмөц ажээ. Цагаан будаа шиг жижиг, жижиг ширхгээр тархсан байх юм. Шивээ өвс хатгаж, мангир, гогд үнэртсэн энэ газар бид цайлсан билээ. Зөөлөн салхи хацар илбэж, алаг далавчаа гайхуулсан хоёр эрвээхэй наран зөрөгт ниссэн, алтан чогчиго хашхираад тун ч чиг сайхан байлаа. Алсад торойх толгод зэрэглээтэн, хөх униар татанхан байлаа. Бид эндээс Хэнтий аймгийн Дархан суманд орших Шар нохойтын бууцанд очихоор хөдөллөө.
ШАР НОХОЙТЫН БУУЦ
Тэнгэрт аргамжсан нар хэвийж, үдшийн сэрүүн салхи сэвэлзэх байх үесэд Шар нохойтын бууц хэмээх газар ирлээ. Энэ газар бол яруу найрагч Р.Чойномын эхээс мэндэлсэн "өргөө". Шаргал өвс халиурсан их талын дунд орших юм. Энэ газарт Р.Чойномын хоёр ч хөшөө сүндэрлэн байх аж. Нэгийг нь тэртээ 1990-ээд оны үед байрлуулсан гэнэ. Харин нөгөөг нь “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд байрлуулжээ. Энэхүү газарт ирэхийн тулд аяны хүн бүү хэл нутгийнхан ч заримдаа төрөөд байдаг тухай учир мэдэх хүмүүс хуучилж байлаа. Яруу найрагч Д.Галсансүх “Чойном гуайн олон сайхан шүлэг дуу болсон доо. Үүний нэг нь "Гурван бүдүүн" хамтлагийн дуулсан “Гучин наймтай аав” шүү дээ" гэлээ. Хэлээд дуусаагүй байтал “Гучин наймтай аав” дуу гэрийн гадаа байх хөгжмөөр чанга гэгч нь эгшиглэж, огтолцов.
“Сайн яруу найрагч болсныг нь мэдье гэвэл нутагт нь оч” гэсэн үг байдаг. Энэ нутгаар үнэхээр яруу найрагчийн өлгий байхаар сайхан энергитэй газар ажээ. Энгийн л нэг тал нутаг юм шиг хэрнээ цаана л нэг ер бусын мэдрэмж төрүүлнэ. Шаргал өвс сугсарч, хээрийн салхи хөвөлзсөн энэ нутаг уужмаас уужим юм. Нутгийн хүмүүс ирж дуулж, хуурдаж, хөгжим тоглож, яруу найрагчид шүлэг уншихад Р.Чойномын нутгийн шаргал өвс халиуранхан бөхөлзсөөр, бөхийсөөр...
Бөгтөртэй морьхон мэт талын намхан уулсын цаагуур нар тонгойж, яруу найрагчид автобусандаа суун Хэнтий аймгийн Дархан сумын төв рүү хөдөллөө. Бусдыгаа хөгжөөж, явдаг М.Амархүү элдвийг ярихад эмэгтэйчүүд тас, тас инээж, эрчүүд хачир нэмэн инээлдэнэ. Энэ ч жолоочид таатай байгаа бололтой хөгжмийнхөө дууг суллаж, инээд алдан явлаа. Хээрийн талын тоос үдшийн бүрийд манаранхан, аргамжаатай морь уулын ард торолзон байв. Шивээн толгой салхины үзүүрт бөхийж, шинэдийн саран тэнгэрт мэлтийн гарч ирэхийг автобусны цонхоор харлаа. Улаанаар туяаран, сүүлийг гэрэлтүүлэн харагдана. Бид энэхүү явсаар Дархан суманд ирлээ.
ДАРХАН СУМААС БУЦАХ ГУНИГТАЙ
Тал нутгийн ар тэртээ доороос мандаж, алгуурхан тэнгэр өөдөө хөөрлөө. Яруу найрагчид өглөөний цайгаа уугаа Р.Чойномын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, хүүхдүүд Чойномын шүлгийг яруу сайхан уншлаа. Цэцэг өргөх үйл ажиллагаанд сумын ИТХ, иргэд гээд өргөнөөр оролцсон юм. Үүний дараа албан ёсоор Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадам эхэллээ. Тус яруу найргийн наадмын шүүгчээр Х.Чойдогжамц, Батсуурь, О.Цэнд-Аюуш, Болд, Д.Галсансүх нар ажиллаж байв. Нээлтийн үеэр сумын засаг дарга болон “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нар үг хэлж яруу найргийн наадамд шүлгээр эгшиглэсэн юм. Тус яруу найргийн наадамд Б.Алтанхуяг тэргүүлж, Х.Нямхишиг удаалж, Т.Амар-Амгалан, гутгаар байран орсон юм. Тусгай байрт Т.Амархүү болон Н.Минжинсайхан нар орлоо. Яруу найргийн наадмыг үзэн сонирхож, суусан нутгийн иргэдийн магнай тэнийж байгаа бололтой алга ташин сууцгаана. Энэ нутгийнхан ч шүлэг, яруу найраг сонсох жигтэйхэн дуртай аж. Тэд “Энэ хүү чинь манай суманд зургаан жилийн өмнө ирж шүлэг уншиж байсан залуу байна. Сайн дэмжинэ ээ. Надад шүлэг нь таалагддаг юм” хэмээн ярина. Үүнээс гадна яруу найрагчдтай зураг, даруулж, гарын үсэг зуруулан номыг нь авч байгаа харагдана. Яруу найргийн наадам дуус ч ирсэн зочин буцдагийн адилаар бид Улаанбаатар хотоо зорих боллоо. Энэ үед талын намхан уулс бөхийгөөд байх шиг санагдана. Сэвшээ салхин зогсож, цаанаа л нэг гунигтай. Нутгийн иргэд цай,сүүнийхээ дээжийг өргөж аян зам өлзийтэй байхыг ерөөж үдлээ. Буцна гэхээр гуниг төрж, цаанаа л нэг хорогдоод байсныг нуух юун билээ. Билэг танхай яруу найрагч Р.Чойномын нутаг шаргалтанхан бидэртсээр л... Зөөлөн сэвэлзэх салхин шүлэг шиг яруухан... 
| ТӨРИЙН СОЁРХОЛТ ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМЫН НУТГИЙН ШАРГАЛ ӨВС БӨХИЙСӨӨР, БӨХӨЛЗСӨӨР УГТЛАА |
|
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |